Дижитал эриний хэрэгцээ шаардлагад төгс нийцсэн, өдөр тутмын үйл ажиллагааг хялбарчилж, таны цагийг хэмнэх “Toki” аппликейшнийг бид хэдийн мэддэг болсон билээ. Монголын хамгийн анхны цогц үйлчилгээ бүхий тус аппликейшнийг та татсанаар нэг дор бүх үйлчилгээг авч чадна. Харин энэ удаа Toki аппликейшний зүгээс хэрэглэгчдэдээ ямар шинэ урамшуулал зарласныг та бүхэнд хүргэх гэж байна. Бүх операторын хэрэглэгчид энэ оныг дуустал Юнителийн дугаар луу 1 минутанд 1₮-өөр ярих боломжтой болсныг та мэдсэн үү? 

Ямар онцлог, давуу талтай вэ?

Тус аппликейшн нь нэг дор цогц үйлчилгээг бидэнд санал болгож буйгаараа онцлог. Мөн та нэгж авах мөнгөөрөө Toki хэтэвчээ цэнэглээд 1₮-өөр 1 минут ярих буюу 1000₮-өөр 16 цаг ярих давуу хэмнэлттэй юм.

1минутанд 1₮-өөр ярих эрх
Бүх операторын хэрэглэгчид Toki аппликейшнийг ашиглан энэ оныг дуустал Юнителийн дугаар луу 1₮-өөр дуудлага хийх боломжтой болжээ. Хайртай хүмүүстэйгээ ярихын тулд та Toki аппликейшнийг татаад хэтэвчээ цэнэглэсэн байхад л хангалттай.

Дуудлага хийх заавар

  • Toki апп-ийг татаад, утасны дугаараараа бүртгүүлж орно.
  • Toki хэтэвчгүй бол хэтэвчээ нээж, цэнэглэнэ.
  • Chats товч дээр дарж, “Дуудлага” цэсийг сонгоно.
  • Баруун доод булан дахь шар товч дээр дарна.
  • Дуудлага хийх Юнителийн дугаараа оруулна.
  • “8*******залгах” товчийг дараад, шууд залгана.

Хэтэвч нээх заавар

Аппликейшнээ ашиглан дуудлага хийхийн тулд та мэдээж хэрэг хэтэвчээ цэнэглэх хэрэгтэй ба бүх банкны картыг холбох боломжтой. Иймээс та эхлээд аппликейшн руугаа нэвтэрч ороод “хэтэвч” цэс дээр даран хувийн мэдээллээ оруулж, дөрвөн оронтой гүйлгээний нууц кодоо үүсгэнэ. Үргэлжлүүлэн та доорх дарааллаар хэтэвчээ цэнэглээрэй.

  • Профайл дээрээ дараад, “Хэтэвч” цэсийг сонгоно.
  • Үлдэгдэл хэсгийн “Цэнэглэх” товч дээр дарна.
  • Цэнэглэх дүнгээ оруулна.
  • Төлбөрийн аргаа сонгоно.
  • Мөнгөө шилжүүлснээр таны хэтэвч амжилттай цэнэглэгдэнэ.

Урамшуулал дуусах: 2021.12.31
Урамшуулал дууссанаас хойш 1мин = 50₮

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Бие жижиг ч бэлчээр том “Toki”
“Танд тусална” уриатай энэхүү догь шар дэгдээхийг Toki гэдэг. Бид түүний ачаар зайлшгүй хэрэгтэй төрөл бүрийн үйлчилгээнүүдийг нэг дороос харж, өөрт хэрэгтэй үйлчилгээг сонгон, чатботоор холбогдож болно. Мөн аппликейшн дахь өөрийн хэтэвчийг ашиглан, хэрэгтэй үйлчилгээнийхээ төлбөрийг ямар ч шимтгэлгүй хийдгээрээ давуу талтай. Toki бидэнд дараах үйлчилгээнүүдийг санал болгодог. Үүнд:

  • Чатын үйлчилгээ + Юнителийн дугаартай бол дата үнэгүй
  • “Юу байна” хэсэг + Цаг агаарын мэдээ, агаарын чанарын үзүүлэлт, Ковид19-ийн статистик мэдээ, сайтуудын өдөр тутмын болон спортын мэдээллүүдээс хоцрохгүй
  • Хэтэвч + Төлбөрийн шийдэл болон “тооцоогоо хуваах” үйлдэл
  • Таны хэрэглээний бүх төрлийн үйлчилгээ + Дуудлагын үйлчилгээ, цахим боловсрол, үзвэр үйлчилгээний газруудын мэдээлэл, онлайн дэлгүүр, такси дуудлага, хүргэлтийн хоол бүгдийг нэг дороос

Энд дарж Toki апп-ийг татаарай.

Unitel

Toki-оос онцлох бусад зүйлс 

Өдөр тутмын бүх хэрэглээний үйлчилгээнүүдээс гадна “Toki”-ийн ялгарах том онцлог бол боловсролыг дэмжиж буй нь юм. Та аппликейшнаас ад TomYo чатбот руу нэвтэрснээр суралцахыг сонирхож буй улс, менторуудын сонголт, тэдэнтэй уулзалт товлох гэх мэт “цогц үйлчилгээ”-г авах боломж бүрджээ. Мөн дотоодын их дээд сургуулиудад хормын дотор бүртгүүлэх боломжтойгоос гадна сургуулиудын мэдээлэл, танилцуулгууд дэлгэрэнгүй бий.

Харин чатын үйлчилгээ нь зөвхөн найз хоорондын харилцаагаар хязгаарлагдахгүй, бизнес сүлжээний талбар болж, бүх операторын хэрэглэгчид рүү мессеж бичиж болно.
Toki хэтэвч нь бидний ашигладаг дижитал төлбөрийн хэрэгсэлтэй яг ижил, магадгүй түүнээс илүү санагдсан нь “тооцоогоо хуваах” үйлдэл. Энэхүү ухаалаг үйлдлийн ачаар найз нөхөд, хамт олонтойгоо аливаа төлбөр тооцоо хувааж хийхдээ хүний тоогоор тэнцүү хуваахад л болох юм. Toki хэтэвчний бусад үйлчилгээ буюу гар утас, Юнивишн, Гэр интернет болон төрөл бүрийн үйлчилгээний төлбөрийг шимтгэлгүй нэг дороос шийдэх боломжийг дахин онцолъё.

Сайжруулж болох зүйлс

Хэдий Toki аппликейшн бидэнд нэг дороос цогц үйлчилгээг санал болгож буй ч онлайн дэлгүүр гэх мэт үйлчилгээний газрын сонголтууддаа нэмбэл улам хэрэглэгчдэд хүрэх мэт санагдлаа. Өдөр тутмын хэрэглээ гэдгийг дагаад хүн бүрийн онцлог, сонирхол өөр өөр тул сонголт ихсэх нь хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад улам нийцэх болов уу.

Toki апп-тай холбоотой нийтлэлийг энд дарж уншаарай.