Онлайн худалдаа, хүргэлтийн зах зээлд тун онцлог цаг үе тохиож байна. Цар тахлын нөлөөгөөр цахим худалдааны салбар цахиур хагалж, ололт амжилттай яваа ч, нөгөөтээгүүр амаргүй сорилтуудыг даван туулах болж буй. Бид энэ удаа технологийн шийдэл, хурдан шуурхай үйлчилгээгээрээ ялгарч, хүргэлтийн зах зээлд үлгэрлэж буй Tok Tok аппыг онцоллоо. Нэг ч гал тогоогүй Монголын хамгийн том хоолны онлайн хүргэлтийн платформ нь олон төрлийн хэрэгцээт бүтээгдэхүүнийг эгнээндээ нэгтгэж, өргөжин тэлсээр байна.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?
Хүн бүрд хэрэгцээтэй бүхнийг хамгийн хялбараар хурдан шуурхай хүргэх боломжийг Tok Tok апп олгож буй. Таны амьдралыг хөнгөвчилж, завгүй цаг хугацааг хэмнэж, хүссэн бүхнийг хүргээд өгөх орчин үеийн хамгийн хэрэгцээтэй аппын нэг юм. Хоол хүнснээс гадна хувцас, гоо сайхан, электрон бараа, гэр ахуй зэрэг өргөн хэрэглээний 15 төрлийн бүтээгдэхүүнийг платформдоо нэгтгэсэн тус апп одоогоор 600 мянган хэрэглэгчтэй. Анх 2018 онд ээжүүдэд туслах зорилгоор живх хүргэлт хийж эхэлснээс хойш өдгөө өдөрт 900 гаруй захиалгыг Улаанбаатар хотын дөрвөн зүгт шуурхай хүргэх болжээ.
Дэлхийн банкны судалгаагаар, манай улсын нийт аж ахуйн нэгжийн гуравны нэг нь цахим бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлж эсвэл өргөжүүлж, 40 хувь нь хүн хоорондын зай барих боломжийг харгалзан хүргэлтийн үйл ажиллагаа нэвтрүүлж эхэлжээ. Энэ амаргүй цаг үед бизнесийн байгууллагад тулгарч буй, хүргэлтийн ажилтан, машин, захиалгын системийн зардал, цаг хугацааг хэмнэх цагаа олсон шийдэл бол Tok Tok апп юм. Одоогоор 400 гаруй харилцагчийн бараа, бүтээгдэхүүнийг нэгдсэн платформд нэг дороос захиалах боломжийг олгож байгаагаас гадна халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахиж, ажилтнууд нь хүрэлцэхгүйгээр хүргэж байгаа ажээ.

ямар онцлог, давуу талтай вэ?
Tok Tok апп тун энгийн. Апп руу нэвтрэхэд шууд харагдах үндсэн цэс хэсэгт хэрэгцээт бүтээгдэхүүнийг төрөл бүрээр нь ангилж ялгасан нь цэвэрхэн, цэгцтэй санагдуулна. Хотын нэгдсэн сан, байршлын санг ашиглан хэрэглэгчид хамгийн ойр буй газраас бүтээгдэхүүн, үйлчилгээ захиалан авах боломжтой нь таалагдсан. Мөн захиалга өгөх газрын танилцуулга, тухайн хэрэглэгчээс хэр хол зайд байрласныг харуулах дата мэдээллүүд ойлгомжтой байв. Хүргэлтийн хоолны порц, орц найрлагыг дэлгэрэнгүй оруулснаас гадна өмнөх хэрэглэгчдийн үнэлгээ, сэтгэгдлийг багтаажээ. Мөн халдвар өвчин тархаад буй энэ цаг үед эрүүл мэндийг дэмжих "Витамин" цэс үүсгэж, анхны тусламжийн хэрэгслүүд, төрөл бүрийн витамин, хүүхдийн амин дэмүүдийг захиалах боломж гаргасныг онцлууштай.
Хэрэглэгчид тус аппаас өөрийн захиалгын түүхээ харж, дараа захиалах бүтээгдэхүүний жагсаалт үүсгэн хадгалах боломжтой аж. Өөрөөр хэлбэл, захиалгаа яг одоо эсвэл маргааш хэмээн ангилан захиалж болно. Түүнчлэн хүргэлтийн хаягаа өөрчлөх бүрдээ нэр өгч хадгалах боломжтой юм билээ. Гэртээ эсвэл ажил дээрээ захиалга хийх бол хадгалсан байршлаа сонгоход л хангалттай.
Тогтмол төрөл бүрийн урамшуулал, купон, хямдрал зарлаж, хэрэглэгчдээ баярлуулдаг нь таалагдсан. Долоо хоног бүр шинэ урамшуулал зарлаж, үнэнч хэрэглэгчдээ уйдаахгүйгээр аппаа улам сонирхолтой, сонголттой, супер хурдан болгохоор хөгжүүлэлт хийсээр байгаа нь тус үйлчилгээний ялгарал юм.

Сайжруулж болох зүйлс
Хоол хүнснээс бусад зарим төрлийн бүтээгдэхүүний сонголтыг нэмчихвэл "байхгүй зүйлгүй" цогц платформ болохуйц санагдлаа. Тус аппын "Хүслийн хүргэлт" хэсэгт хэрэглэгчийн авахыг хүсэж буй бүтээгдэхүүнийг байгаа газраас нь авч, тусгайлан хүргэж өгөх үйлчилгээ байна лээ. Хаанаас, хаашаа хэмээх хэсэгт байршлаа оруулахад л хангалттай аж.
Цаашид зөвхөн хоол хүнсний үйлчилгээгээр дагнасан Tok Tok Delivery аппыг хөгжүүлэхээр зорьж байгаа гэнэ. Харин бусад хэрэгцээт бүтээгдэхүүнийг Tok Tok Mall онлайн их дэлгүүртээ нэгтгэхээр ажиллаж байгаагаа дуулгасан шүү.
Татах: Play Store | App Store

Сэтгэгдэл бичих

