Компанийн нэгдсэн мэдээг фэйсбүүк бүлгэм эсвэл чат грүпп дээрээ тавьж, чөлөөний хүсэлтээ цаасаар бичиж, ажилтны мэдээллээ Excel дээр хөтөлдөг цаг ард хоцорсоор байна. Аливаа байгууллагын дотоод харилцаа гэдэг зөвхөн мэдээллийг саадгүй чөлөөтэй урсгахдаа бус компанийн уур амьсгал, ажилчдын сэтгэл ханамж цаашлаад ажилдаа идэвхийлэн оролцох оролцоонд ч шууд нөлөөлөж байдаг.
Gallup-ын 2026 оны тайлангаар дэлхий дахинд ажилтны оролцоо 2025 онд 20% болж буурчээ. Сэтгэл ханамж дундуур, идэвх оролцоо султай байгаагаас дэлхийн эдийн засаг жил бүр 10 их наяд ам.долларын бүтээмж алдаж байгаа гэх тоо ч бий. Нэмээд McKinsey-гийн судалгаагаар оффисын ажилтан ажлын цагийнхаа 28%-ийг цахим шууданд хариулахад, мөн 20%-ийг компанийн дотоод мэдээллээ хайхад зарцуулдаг байна.
Энэ бүх асуудлыг шийдэж, компанийн дотоод харилцааг эмх цэгцтэйн дээр эерэг бөгөөд идэвхтэй байлгах платформ бол компанийн хамгийн чухал хэрэгслүүдийн нэг. Тэгвэл Монголын хамгийн том групп компаниудын нэг Юнител групп ажилтан төвтэй MySpace платформыг дотооддоо хөгжүүлж, байгууллагын зах зээлд танилцуулж эхэллээ. Олон зуун ажилтантай ч соёл, уур амьсгалаараа салбартаа жишиг болдог тус хамт олон ямар платформ бүтээснийг хамтдаа сонирхъё.
Энэ бүх асуудлыг шийдэж, компанийн дотоод харилцааг эмх цэгцтэйн дээр эерэг бөгөөд идэвхтэй байлгах платформ бол компанийн хамгийн чухал хэрэгслүүдийн нэг. Тэгвэл Монголын хамгийн том групп компаниудын нэг Юнител групп ажилтан төвтэй MySpace платформыг дотооддоо хөгжүүлж, байгууллагын зах зээлд танилцуулж эхэллээ. Олон зуун ажилтантай ч соёл, уур амьсгалаараа салбартаа жишиг болдог тус хамт олон ямар платформ бүтээснийг хамтдаа сонирхъё.

1. Дотоод мэдээллийн нэгдсэн урсгал
Байгууллагын дотоод платформын гол цөм нь мэдээж компанийн мэдээ, мэдээллийн урсгал. MySpace дээр шинэ санаа, багийн амжилт, процессын сайжруулалт, салбарын эргэн тойрны мэдээ гээд бүх төрлийн контент нэг дор цугларна. Ажилтан лайк дарах, сэтгэгдэл бичих, хариу илгээх, зураг, видео, файл хавсаргах боломжтой. Сошиал сүлжээний функцүүд компанийн дотоод орчинд ирлээ л гэсэн үг.
2. Мэдээллийн хүртээмжийг харах дашбоард
MySpace нь аливаа мэдээллийг хэдэн ажилтан үзсэн, хэдэн реакц, сэтгэгдэл өгсөн, давтагдашгүй хэрэглэгч хэд байсныг харуулдаг дашбоардтай. Тэдгээр үзүүлэлтийн өсөлт, бууралт, сар, улирлын динамик, тэр байтугай ажилтнууд хамгийн идэвхтэй байдаг цагийг ч мэдээлэх болно. Ингэснээр дотоод мэдээллийн хүртээмж илт сайжрах давуу талтай аж.
3. АжилтнАА анзаардаг систем
Smart Recognition функц нь ажилтнуудын төрсөн өдөр, ажилд орсны ойн баяр зэрэг чухал мэдээллийг автоматаар онцолдог. Энэ нь ажилтнууд бие биенийхээ хувьд чухал өдрийг анзааралгүй өнгөрөхөөс сэргийлэх бөгөөд өөр хоорондоо мэндчилгээ, талархал солилцох нь дотоод уур амьсгалд нөлөөлдөг энгийн боловч чухал үйлдэл билээ.

4. Ажилтны саналыг цуглуулах суваг
4. Ажилтны саналыг цуглуулах суваг
Компани дотроо санал, хүсэлт хүлээн авах, судалгаа явуулах боломжтой бөгөөд хариултууд нь ухаалаг дашбоард дээр нэгтгэгдэнэ. Ингэснээр удирдлагууд ажилтнуудынхаа байр байдлыг цаг тухайд нь ойлгож, тэдний сайн сайхан байдлыг сайжруулах шийдвэрүүдийг хурдтай гаргах боломжтой юм.

5. Цаасан хүсэлтийг орлох шийдэл
5. Цаасан хүсэлтийг орлох шийдэл
Цагийн хүсэлт илгээх, зөвшөөрөх, өөрийн илгээсэн хүсэлтээ нэг дороос хянах боломжтой. Мөн компанийн зүгээс олгодог хөнгөлөлт, хангамжийг ч мөн нэг дороос харж, хүсэлт илгээж, явцаа хянаж болно. Үүнээс гадна ажилтны профайл дээр хувийн мэдээлэл, алба, багийн бүтэц, нийтэлсэн пост, хадгалсан контент, өөрийн таск, төлөвлөгөө, байнга ашигладаг холбоосууд бий.
Түүнчлэн компани өөрийн хэрэгцээгээр Employee hub буюу дүрэм журам, процессын зураглал, сургалт, хөгжлийн бодлого зэрэг хуудсыг угсарч болно.


6. Давтагддаг ажлуудаа даатгах AI туслах
6. Давтагддаг ажлуудаа даатгах AI туслах
Хамгийн сонирхолтой хэсэг нь хиймэл оюуны туслах. Уг туслах нь компанийн мэдээ, дүрэм журам, процессын зааврыг ухаалгаар хайж өгөх, ажилтны амралт, чөлөөний үлдэгдлийг хэлэх, баримт бичиг хайх, автомат тайлбар гаргах, загвар маягт татах, үйлчилгээний хүсэлт үүсгээд явцыг нь харуулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл хүний нөөцийн ажилтнаас асуудаг асуултын ихэнхийг чатаар шийдэж болно гэсэн үг.

Ажиллах арга барил, байгууллагын дотоод харилцааг нэг шат ахиулах тус платформ тун удахгүй нээлтээ хийх аж.
Сэтгэгдэл бичих

