Өдгөө албан байгууллагууд байнгын үйлчлүүлэгчдээ урамшуулж, идэвхжүүлэхийн тулд лояалти онооны системийг нэвтрүүлж, өөр өөрийн хэв маягаар хөгжүүлэн, хэрэглэгчдийг илүү үр өгөөжтэй худалдан авалтад уриалдаг болсон билээ. Энэ удаа бид “United Alliance” компанийн хөгжүүлж буй “U-Point” аппликейшин болон тэдний шинэ жилийг угтан хэрэгжүүлж байгаа "20 сая оноотой гацуур" урамшууллыг тоймлон хүргэж байна.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ЁСТОЙ ВЭ?

Сүүлийн жилүүдэд хэрэглэгчид зөвхөн аль нэг байгууллагаар үйлчлүүлэхдээ цуглуулдаг бонус онооноос илүүтэй олон байгууллагыг нэгтгэсэн, хөрвөх боломж ихтэй лояалти хөтөлбөрийг илүүд үздэг болоод байгаа.
U-Point апп-д одоогоор Тэсо корпораци, “Номин”, “Юнител” групп, “Магнай Трейд”, “Монос” зэрэг 20 гаруй томоохон байгууллага, 60 гаруй найман нэрийн дэлгүүр нэгдсэн байна. Энэ нь хэрэглэгчдэд өдөр тутам олон карт авч явалгүй U-Point апп-аар дамжуулан төрөл бүрийн худалдан авалтыг илүү үр өгөөжтэй хийх боломжийг олгож байгаа юм.

анхны дижитал гацуур

U-Point анх удаа аппликейшин болон карттай холбогдсон дижитал гацуурыг Central Tower-ийн нэг давхарт байрлуулжээ. Уг гацуур нь аппликейшин юм уу картан дээр байгаа QR кодыг гацуурын хажууд байрших киоск машинд уншуулан, U-Point оноо цуглуулах боломжийг хэрэглэгчдэд олгож байгаагаараа онцлогтой аж. Аппликейшин дээрх дүрслэлийг бодит болгосон уг гацуур танд шинэ жилийн уур амьсгалыг мэдрүүлэх нь гарцаагүй.

Мөн хэрэглэгчид U-Point-д нэгдсэн гишүүн байгууллагуудаас картаа ашиглан 1000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийгээд хүрд эргүүлэх эрхтэй болох ажээ. Урамшуулалд хамрагдахын тулд та юуны өмнө U-Point аппликейшнийг гар утсандаа татсан байх хэрэгтэй бөгөөд аппликейшний “Гацуур” цэсэн дэх гацуурын чимэглэлүүд таныг аль байгууллагаас худалдан авалт хийхээс хамааран асах юм. Дээрх олон боломжийг ашиглан 20 сая онооноос хуваалцаарай.

АПП ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

1. Нэгдсэн хөтөлбөр гэдэг утгаараа аппликейшнээс гадна өөрийн гэсэн карттай. Ингэснээр интернетгүй, ухаалаг утасгүй байсан ч та үйлчилгээ авах боломжтой гэсэн үг юм. Хийсэн худалдан авалтынхаа 3-10 хүртэлх хувийг оноо болгон буцаан авч, хуримтлуулж болох бөгөөд оноогоо ашиглан 50 хүртэлх хувийн хөнгөлөлт эдэлж болно. Оноогоо хасуулаад худалдан авалт хийсэн ч бонус оноо ордог нь тун ашигтай. 1 U-Point оноо 1 төгрөгтэй тэнцүү аж.

2. Техник технологи хөгжсөн энэ цаг үед хөнгөлөлтийн олон карт авч явах хэрэггүй болжээ. Хэрэглэгчид хамгийн өргөнөөр үйлчлүүлдэг байгууллагуудынхаа лояалти оноог U-Point аппликейшнийг ашиглан удирдах, захиран зарцуулах, хянах боломжтой юм. Танд юм уу ойр дотнын хэн нэгэнд тань худалдан авалт хийх, хөнгөлөлт эдлэхэд оноо дутсан тохиолдолд оноогоо шилжүүлэх, бусдаас шилжүүлэн авч болдог нь онцлууштай.

3. Зөвхөн гишүүн байгууллагуудын худалдан авалтаас гадна Зөв аарц, Лапша, Айсмарк, Kowar, Багро, Монбэйкэригийн бүтээгдэхүүнээс авах бүрдээ нэмэлт оноо цуглуулах боломжтой. Энэ нь үндэсний үйлдвэрлэлээ тусгайлан дэмжиж буй хэрэг юм.

4. U-Point-д кофе шоп, дэлгүүр, супермаркет, бэйкери, кино театр, эмийн сан, шатахуун түгээх станц гээд олон төрлийн үйлчилгээ багтсан бөгөөд цаашдаа ч нэмэгдэх ажээ. Энэ мэтчилэн лояалти оноог олон өөр үйлчилгээнд ашиглаж болно.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Гишүүн байгууллагуудын техникийн янз бүрийн нөхцлөөс хамаарч зарим нь зөвхөн аппликейшнээр, зарим нь картаар л оноогоо цуглуулах боломжтой ажээ. Цаашдаа байгууллага үл харгалзан карт, аппликейшний аль алинаар оноогоо авахад асуудалгүй болгож хөгжүүлнэ гэдэгт итгэж байна.

Мөн харилцагч байгууллагууд нь бүгд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн борлуулагч компаниуд байгаа бөгөөд цаашид нэр төрлийг нь өргөжүүлэх, нэмэгдүүлэх хэрэгцээтэй санагдлаа.

апп татах

IOS: U-Point
Android: U-Point

Upoint