Бидний харж, уншиж дадсан уламжлалт сэтгүүлүүдийн хэв маягийг эвдэн, бүрэн интерактив хэлбэрт хөрвүүлэн, хэрэглэгчдийг шинэ соёлд хөтлөж буй "WorldPlus" аппликэйшнийг өнөөдрийн дугаартаа тоймлохоор бэлтгэлээ. Уг апп нь технологийн шинэлэг шийдлээр дамжуулан дотоодын болон олон улсын шилдэг сэтгүүлүүдийг нэг дор төвлөрүүлсэн дижитал сан гэдгээрээ ихээхэн онцлогтой. Шинэ старт ап, технологиуд нээлтээ хийдэг дэлхийн хамгийн том платформ болох “Product Hunt” дээр нээлтээ хийж, дэлхийн топ 20 сэтгүүлийг шинээр эгнээндээ нэгтгэсэн гээд л өнгөрөгч өдрүүдийн Монголын старт ап салбарын гол дүр нь яахын аргагүй "WorldPlus" байв. Сонирхуулахад, уг аппликэйшнийг "Юнител"-ийн дараа төлбөрт дугаартай хэрэглэгчид гурван сарын турш үнэгүй ашиглах онцгой эрхтэй аж. 

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Нэгдүгээрт, шинэ мэдрэмж, шинэ туршлага. Өмнө нь бид PDF хэлбэрт хөрвүүлсэн ном, сэтгүүл уншиж буйгаа дижитал бүтээгдэхүүн хэрэглэж байна хэмээн эндүүрдэг байсныг "WorldPlus" батлан харуулах болов уу. Дижитал эринд Харри Поттер дээр гардаг хөдөлдөг зурагтай сонин тийм ч сонин биш болж байна. Хэвлэмэл сэтгүүлийн хийж, харуулж чаддаггүй олон зүйлсийг та эндээс мэдрэх боломжтой. Энэ танд шинэ туршлага, шинэ мэдрэмж байх болно.

Хоёрдугаарт, баялаг сан. Эндээс та "Cosmopolitan", "Marie Claire", "Harper's Bazaar", "Esquire", "Men's Folio", "Asian scientist", "Torque", "The Peak", "Home decor", "Shape", "Forbes Mongolia", "Нийслэл guide", "Asia mining" зэрэг гадаад болон дотоодын тэргүүлэх сэтгүүлүүдийг уншиж болно. Үнэхээр баялаг сантай. Өнгөрөгч долоо хоногт нэмээд "The Guardian Weekly", "New York", "Fast Company", "Entrepreneur", "Maxim", "Inc." тэргүүтэй дэлхийн топ 20 сэтгүүлүүд албан ёсны эрхтэйгээр нэмэгдэж эхэлсэн байна.

Гуравдугаарт, үнэ! Өмнө нь таалагдсан сэтгүүл бүрээ авахад санхүүгийн хувьд нэлээд хүнд тусдаг байлаа. Сэтгүүл нь цаг үеийн шинж чанартай, тэр үедээ л үнэ цэнтэйн дээр тогтмол шинэ дугаар гарч байдгаараа номоос ялгардаг. Эдэлгээ, хадгалалтын хувьд ч дутагдалтай. Харин уг апп-ийг хэрэглэснээр та сард нэг л удаа, ганц сэтгүүлийн үнэ төлөөд ($5,99) дижитал сэтгүүлийн ертөнцөөр хязгааргүй аялах боломжтой. Дээр дурдсанчлан та "Юнител"-ийн дараа төлбөрт дугаар барьдаг бол энэхүү апп-ийг гурван сарын турш үнэгүй ашиглах боломжтой юм. Боломжоо ашиглаад аваарай.



Ямар онцлог давуу талтай вэ?

Апп-ийг мэдээж өөрт буй ухаалаг төхөөрөмжөө ашиглаад хялбархан хэрэглэж болно. Таталтын хурд, апп-ий өнгө, дүрс, дуу авиа бүгд үнэхээр сайн байсныг онцлууштай. Апп руу ормогцоо юун түрүүнд баруун дээд хэсэгт байх хэлний тохируулгаа хэсгээс ямар хэл дээрх сэтгүүл уншихаа сонгоно. Англи, монгол, япон, орос, хятад, индонез, малайз зэрэг долоон хэл дээрх сэтгүүлээс сонгож уншиж боломжтой аж. Хэлний олон сонголт өгч байгаа нь үнэхээр таалагдав.

Интерактив хэлбэр гэхээр таны санаанд маш бүтээлч зураглал бууж байгаа байх. Үнэхээр ч "WorldPlus"-т буй сэтгүүлүүдийн өрөлт, хэлбэр загвар урмыг тань хугалахааргүй. Хөдөлгөөнт, болон бусад дижитал боломжуудыг ашиглан үнэхээр зугаатай, хурдан, хялбар уншигдахаар болгосон байлаа. Текст, зураг, хөдөлгөөнт дүрс, 3D, бичлэг, слайд шоу, дуу бүгдийг нэг дор хослуулсан. Сэтгүүлд буй бүтээгдэхүүнийг олон талаас нь харж болохын дээр уншиж байхдаа онлайн худалдан авалтаа шууд хийх боломжтой гэх мэт сонирхолтой функцүүд бий.

Зар сурталчилгаагаа байрлуулахыг хүссэн бизнес эрхлэгчдэд хэвлэмэл болон pdf хэлбэрийн сэтгүүлд байдаггүй бүтээгдэхүүний өнгө, загвараа өөрийн сонголтод тохируулан өөрчлөх, хэрэглэгчтэйгээ харилцаа үүсгэх, турших боломжийг олгож байгаа нь шинэлэг.

Үндсэн таван хэсэгтэй бөгөөд хэрэглэхэд тун хялбар бас ойлгомжтой. Эхний хэсэгт “Үндсэн нүүр” буюу “Home” хэсэг байрлана. Энд шинээр гарсан болон хамгийн эрэлттэй байгаа, онцлох сэтгүүлүүдийг жагсаажээ. “Article” хэмээх хоёр дахь хэсэгт онцлох нийтлэлүүдийг сэтгүүлээс нь салган байршуулж өгсөн нь цаг зав багатай уншигчдад илүү таалагдахуйц ажээ. Гурав дахь буюу “Search” цэсийг ашиглан хүссэн сэтгүүлээ хайж олох бөгөөд өмнө нь таны хайж байсан сэтгүүлүүдийн нэрсийн жагсаалт давхар харагдана. Дөрөв дэх хэсэгт таны дарж орон уншсан сэтгүүлүүд тусдаа харагдах нь илүү цэгцтэй, хялбар санагдах болов уу. Сүүлийн хэсэгт уламжлал ёсоор “Тохиргоо, хэрэглэгчид туслах, холбоо барих” зэрэг мэдээллийг оруулж өгчээ.



Сайжруулж болох зүйлс

Өөрт таалагдсан сэтгүүлүүдээ эрэмбэлэх, тухайн хэрэглэгчийн сонгосон сэтгүүлийн шинэ дугаар гарахад мэдэгдэл тусад нь явуулах гэх мэтээр хэрэглээ талаас илүү хялбар болгох боломж их санагдлаа.

Нэмэлт: "Юнител"-ийн хэрэглэгчдэд 

"Юнител"-ийн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид уг апп-ийг үнэгүй ашиглаж болох тухай өмнө дурдсан. Үүний тулд эхлээд "WorldPlus" аппликэйшнийг гар утсандаа татаж суулгаад, өөрийн гар утасны дугаараас 1575 дугаарт "W" гэж мессэж илгээн купон код авна. Улмаар "WorldPlus" аппликэйшнд нэвтрэн Бусад, Промо, Юнител хэсэгт купон кодоо оруулан үнэгүй ашиглах эрхээ идэвхжүүлэх юм.


Апп татах:

- Android

- iOS

WorldPlus (W+)