2022 он улиран өнгөрлөө. Энэ онд Дэлхий нийтээрээ тун ч олон, төсөөлж байгаагүй өөрчлөлтүүдтэй нүүр тулгарав. Дайн, дэлхийн дулаарал, их гүрнүүдийн өрсөлдөөн, эдийн засгийн тогтворгүй байдал гээд бидний мэдэх хорвоо ертөнц улам л хурдацтай өөрчлөгдсөөр. Энэ хурдыг улам ихээр нэмсэн нэгэн хүчин зүйл нь технологи байв.
Технологи зөвхөн интернэт, видео тоглоом, гар утас зэргээр хязгаарлагдахаа больж, Дэлхийг ч өөрчлөх хүчтэй гэдгээ улам бүр батлан харуулсан жил байлаа. Товчхондоо, технологийн салбарт гарсан өөрчлөлтүүдийн үр дүн бүх хүний амьдралд нөлөөлөх болов.
Ингээд 2022 онд технологийн салбарт болсон ч Дэлхий нийтэд нөлөөлсөн 10 үйл явдлыг 10 жиргээнд багтаан хүргэж байна.
Элон Маскын ээлжит хүсэлт
Олон нийтийн сүлжээ сүүлийн арванд Дэлхийн ямар ч улс үндэстнээс илүү нөлөөтэй болж, олон тэрбум хүний үзэл санаа, оюун бодол тодорхойлогч хүч болов. Үүний тод жишээ бол Дэлхийн хамгийн баян эрхэм Элон Маск Твиттерийг 44 тэрбум ам.доллароор худалдан авсан явдал байлаа. Улс төр, эдийн засаг гээд хамгийн чухал салбаруудын гол яриа өрнөдөг томоохон платформ ийнхүү нэг хүний эрх мэдэлд орсон нь зөв үү, буруу юу гэдгийг 2023 он бидэнд харуулах биз.
Entering Twitter HQ – let that sink in! https://t.co/D68z4K2wq7
Wed Oct 26 18:45:58 +0000 2022
Хүн төрөлхтний холын дуран
Найман тэрбум болсон хүн төрөлхтөн бид цэнхэр гарагаа олон зуу хуваагаад, хоорондоо маргаж, зарим нь бүр дайтаж байтал James Webb нэртэй шинэ телескоп задгай сансарт гарч, сансрын уудам орон зайг улам бүр таниулж эхэллээ. Ийнхүү бид олон гараг дамжин амьдрахад нэг алхам ойртов.
This is what you’ve waited for. Journey with us through Webb’s breathtaking view of the Pillars of Creation, where… https://t.co/J2z7NPqcv0
Wed Oct 19 14:10:44 +0000 2022
Блокчэйний баярт мэдээ
Крипто өвлийн дундуур ганц ч гэсэн нарлаг өдөр тохиосон нь Ethereum Merge байлаа. Уг сайжруулалтаар хамгийн өндөр хэрэглээтэй тус блокчэйн байгаль орчинд ээлгүй гэх сул талаа засаж, зөвшилцлийн аргачлалаа Proof of Work (PoW) байсныг Proof of Staking (PoS) болгож өөрчлөв. Хэдийгээр уг үйл явдал крипто өвлийг зогсоож чадаагүй ч блокчэйн гэх технологи улам бүр сайжирч, сул талаа засаж, нийтийн хэрэглээнд ороход бага, багаар ойртож байгаагийн илрэл боллоо.
And we finalized! Happy merge all. This is a big moment for the Ethereum ecosystem. Everyone who helped make the m… https://t.co/YnXIuEESKQ
Thu Sep 15 06:59:04 +0000 2022
Биржийн бүтэлгүйтэл
Крипто өвлийг улам хүйтэн болгосон шуурга нь Luna криптовалют болон ялангуяа FTX биржийн дампуурал байв. Гурван жилийн настай тус криптовалют арилжааны бирж нэгэн цагт 32 тэрбум ам.доллароор үнэлэгдэж, арилжааны хэмжээгээрээ Binance-ийн араас Дэлхийд хоёрт бичигдэж байлаа. Гэтэл хэрэглэгчдийн хөрөнгийг буруу зарцуулсан, үнэлгээгээ зориудаар ихэсгэсэн зэрэг шалтгаанууд овоорч, олон хавар нэгэндээ гэдгийн дагуу хэдхэн хоногт үнэлгээ нь 0 болж, дампуурсан юм. Үүнээс болж Дэлхий нийтээр криптовалютад итгэх итгэл мэдэгдэхүйц буурч, уг технологийн ирээдүй улам бүр хурцадмал болов.
1) Hi all: Today, I filed FTX, FTX US, and Alameda for voluntary Chapter 11 proceedings in the US.
Fri Nov 11 15:23:48 +0000 2022
Технологийн компаниудын таналт
Улс төр, эдийн засгийн тогтворгүй байдлуудаас шалтгаалан нэгэн цагт ашиг, орлого нь өсөж байсан технологийн компаниуд алдагдалгүй ажиллахын тулд ажилчдаа халж эхлэв. Өнгөрсөн онд 150 мянга гаруй технологийн салбарынхан ажлаасаа халагдсан нь 2021 оноос даруй 7-10 дахин өндөр тоо гэнэ. 2023 онд технологийн салбар үргэлжлүүлэн уруудах болов уу?
The number of tech layoffs in 2022 was staggering! https://t.co/MIQ6OYTngr
Tue Jan 03 12:07:09 +0000 2023
Хиймэл оюун ухааны хөгжил
2022 онд хиймэл оюун ухааны бүтээсэн зураг, бичлэг, текст хараагүй хүн бараг л байхгүй биз. Эхлээд DALL-E, Midjourney зэрэг текстээр өгсөн агуулгыг зураг болгон хувиргадаг хиймэл оюун ухаанууд, дараа нь ChatGPT хэмээх асуултад текстээр хариулдаг, код бичдэг чат бот хүч түрэн гарч ирлээ. Ийнхүү 2021 он метаверсийн жил байсан бол, 2022 он хиймэл оюун ухааны жил байв. Энэхүү хөгжил зөвхөн технологийн салбарт бус бүтээлч салбарт ч нөлөөлж, хүн төрөлхтөн компьютероос яаж ялгарах вэ, ажил гэж юуг хэлэх вэ, хэрхэн роботуудад ажлаа алдахгүй байх вэ зэрэг асар олон асуултуудыг дагуулсан юм.
Try talking with ChatGPT, our new AI system which is optimized for dialogue. Your feedback will help us improve it. https://t.co/sHDm57g3Kr
Wed Nov 30 18:02:06 +0000 2022
NFT нугачаа
2021 оныг хүчтэй өндөрлүүлсэн NFT 2022 онд хүндхэн жилийг өнгөрүүлэв. Арилжааны идэвх, хэмжээ зэрэг үзүүлэлтүүд бүгд жилийн өмнөхөөс 90 гаруй хувь унасан ч уг технологийг томоохон брэндүүд ашиглаж, илүү чанартай, бодит хэрэглээтэй төслүүдийг үүсгэж эхэллээ. Энэ нь нэг талаар NFT бодит хэрэглээнд нэвтрэх эсэх нь шийдэгдэх эгзэгтэй үе дээрээ ирж байгааг харуулж байгаа бол нөгөө талаар бүх зүйл дижитал руу шилжиж эхэлсний том дохио болов.
New NFT Drop data... and it is horrible. down 97% from January. https://t.co/hGBJVSiVHA
Mon Oct 03 06:09:50 +0000 2022
Хөлний хэрүүл
2021 оны сүүлээр Facebook нэрээ Meta болгон өөрчилж, дараагийн том зүйл бол метаверс хэмээн компанийн алсын хараагаа өөрчилж байв. Харин 2022 он тэдний хувьд энэ алсын хараагаа бодитоор бүтээх, хамгийн гол нь хувьцааны ханш тасралтгүй унаж байгаад бухимдах хөрөнгө оруулагчдаа тайвшруулах жил байлаа. Харамсалтай нь тэд энэ зорилгодоо хүрч чадсангүй, өнгөрсөн жил метаверстэй холбоотой хөгжүүлэлтэд 10 гаруй тэрбум ам.долларыг зарцуулсан ч үр дүн багатай байлаа. Цөөн үр дүн дотроос тэдний онцгойлон танилцуулсан дижитал хөл нь олныг баясгаад амжсан юм. Энэ явдлаас болж Дэлхий нийт метаверсийг бодитоор харж, дүгнэж эхлэв.
Legs are coming soon! Are you excited? ???? https://t.co/SB6qSepKm4
Tue Oct 11 21:30:28 +0000 2022
Тиктокийн тэргүүлэл
2022 онд ихэнх технологийн компаниудад хүндхэн жил байсан ч Тиктокын хувьд үсрэлт хийсэн жил байлаа. Тавхан жилийн өмнө төрсөн уг платформ нэг тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй болж, Z үеийнхний мэдээллээ авдаг хамгийн том сувгуудын нэг болов. Мөн бусад платформууд Тиктокын нэрийн хуудас болсон богино хэмжээний видео контентын функцийг хуулж, бүгд ийм функцтэй болов. Энэ мэт амжилтууд нь Хятадаас гаралтай уг платформыг олны анхааралд оруулж, томоохон улс орнууд ард иргэдийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг хангах тал дээр арга хэмжээ авч эхэллээ.
Years needed to get to 1B users: Facebook — 9 Instagram — 8 Youtube — 8 TikTok — 5 https://t.co/6tpunJajhv
Sat Oct 02 16:24:40 +0000 2021
Дроны дайн
Орос, Украйны дайны үеэр улс орнууд сансрын интернэтээс эхлээд асар олон технологиудыг ашиглаж эхэлсний нэг нь дрон билээ. Өмнө нь дрон зөвхөн зураг, бичлэг хийх “гэмгүй” хобби байсан бол дайнаас үүдэн ийнхүү тандалт, дайралт, хамгаалалт зэрэгт ашиглагдаж эхлэв. Үүнийгээ дагаад дроны хөгжүүлэлтүүд эрчимжиж, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтын дүн ч нэмэгдлээ.
Drone War I https://t.co/erVME0CbbN
Tue Oct 18 14:35:49 +0000 2022
2023 онд биднийг ямар өөрчлөлтүүд хүлээж байгаа бол? Технологийн хөгжил бидний амьдралыг хаашаа чиглүүлэх вэ?
F Fabien 2023.01.21 197.234.221.158
МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ Танд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, танд санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй. Зээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу. Холбоо барих: fabienalicio@gmail.com
F Fabien 2023.01.21 197.234.221.158
МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ Танд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, танд санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй. Зээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу. Холбоо барих: fabienalicio@gmail.com
T Tushigt ahiin fan 2023.01.18 103.9.90.130
Niitleliin cover zurag ystoi ynztai! niitlel ch mun tuun shigee super boljeeee, tech niitleliig iim oilgomjtoi hurgedegt tani bayrladagshuuuuuuuuu.