Өнгө өнгийн чимэглэлтэй гацуур мод, албан байгууллага хамт олны ар араасаа дараалсан үдшийн цэнгүүн, жилийн хамгийн завгүй хэрнээ догдлол дүүрэн сард гудамжаар өнгөрөх хүмүүсийн яаруу алхаа бол тэр чигтээ шинэ жилийн баярын утга учир болсон, хамгийн нандин мөчүүд. Харамсалтай нь хөл хорионы дэглэмийн улмаас зөвхөн Монгол төдийгүй дэлхий даяараа энэ жил шинэ оноо тун чиг даруухан угтан авах нь. Шинэ жил гэхэд л нүдэнд шуудхан төсөөлөгддөг дээрх олон гайхалтай үйл явдлыг бид энэ ондоо алгасаж байгаа нь хэдий гунигтай ч  хайртай дотнын хүмүүстээ сэтгэлийн бэлгээ илгээх боломж хэвээр байгааг мартаагүй биз. Ялангуяа гэр бүлээрээ цугларан баярын ширээний ард суух боломжгүй энэ цаг үед “бэлэг” гэдэг тэр чигтээ халуун, дулаан сэтгэлийн илэрхийлэл болж хайртай хүмүүст тань хүрэх нь гарцаагүй. Хэрвээ та цаг үеийн байдлаас шалтгаалан одоог хүртэл бэлгээ зэхэж амжаагүй байгаа бол наашаа ойртоод суугаарай. Танд болон дотнын нэгэнд тань таалагдах онцгой бэлэг энэ жагсаалтад байгаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд "Unread"-ийн шинэ жилийн баярт зориулсан бэлгийн хөтчийг хүлээн авна уу.

Baigal брэнд: Гацуурын тоглоом

Монголын түүх соёл, уламжлал дээр суурилан дахин давтагдашгүй загвар хийцтэй гоёл чимэглэл, гэр ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ алдартай "Baigal" брэнд энэ жил Монгол агуулгатай гоёмсог металл тоглоомыг гараа гарган урласан байна. Шинэ жилийн баяраар айл бүхэн гацуур модоор гэрээ гоёдог тул энэ чамин тоглоом яахын аргагүй хамгийн хэрэгцээтэй бөгөөд нандин бэлэг болох биз ээ. Бага зэрэг үнэтэй, гэхдээ хүлээн авсан хүн тань жил бүрийн хамгийн сайхан үед таны бэлгийг харж баясах нь байна шүү дээ.

Дэлгэрэнгүйг: https://baigalhouse.com/



BEAUTY SECRETS: hOLIDAY SHOP 

Энэ жил таны төлөвлөгөө талаар өнгөрч, удаан хүлээсэн мөчүүд бүтэлгүйтэж, тааруухан жил өнгөрсөн байж болно л доо. Гэхдээ арьсаа хүртэл зөнд нь орхин, гаргуунд нь хаяж болохгүй. "Beauty Secrets" дэлгүүрээс шинэ жилийн баярт зориулан гаргасан бэлгийн багцуудыг өөрийнхөө арьсыг баярлуулахаар сонгож болохоос гадна ээждээ, эгчдээ, хайртай найзууддаа ч бэлэглэж болохоор боломжийн үнэтэй, царайлаг савлагаатай юм билээ шүү.

Дэлгэрэнгүйг: https://beautysecrets.mn/


Avdar toys: Open ended toys

Он солигдох торгон агшинд хамгийн ихээр хөөрөн догдолдог багачуудыгаа юу гэж мартах билээ. "Avdar Toys"-ийн байгальд ээлтэй, модон тоглоомуудыг бидний зүгээс онцолж байна. Хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, хязгааргүй олон янзаар бүтээлчээр тоглох боломжийг олгосон эдгээр тоглоомууд эргэлзээгүй шинэ оны шидтэй бэлэг байх болно гэдгийг амлая.

Дэлгэрэнгүйг: Avdar Toys



ulaanbaatar Passport

Найзуудтайгаа хууч хөөрөнгөө кофе уух, гэр бүлээрээ оройн зоог барих, өөрөө өөртөө цаг гаргаж өглөөний хоол идэх гээд амьдралын жижигхэн мөчүүд ямар утга учиртай, үнэ цэнтэй зүйл гэдгийг бид эдгээр өдөр хоногт хангалттай ихээр мэдэрч байгаа билээ. Цаг сайхан болох үед өөрийгөө болон бусдыг эрхлүүлж Улаанбаатар хотынхоо өнцөг булан бүрд нээгдсэн шинэ, содон газруудтай танилцахыг хүсэж байвал яг одоо "Ulaanbaatar Passport 2021"-ыг захиалаарай.

Дэлгэрэнгүйг: ubpassport



Nandin Home: 108 words

Энэ шинэ жилээр гэртээ зориулан ямар нэгэн онцгой зүйл авахаар зэхэж байгаа бол "Nandin Home" брэндийн аз жаргалын 108 үгсийг танд санал болгоё. Харах бүрийд гэрт тань халуун дулаан уур амьсгал, эерэг энерги түгээх эдгээр үгс монгол, англи болон монгол бичиг гэсэн сонголттойгоор худалдаалагддаг.

Дэлгэрэнгүйг: https://thenandin.com/



Little Heaven: Бэлгийн багцууд 

Яг л нэр шигээ “бяцхан” хэрнээ, “чин сэтгэл” үнэртсэн эдгээр багц хамт олон болон хайртай найзуудад тань таалагдах нь гарцаагүй. Хөл хорионы дэглэмээс шалтгаалан “Бяцхан диваажин”-д биеэр очих боломжгүй бол хүссэн газраа хүргүүлээд авах сонголт байгаа шүү.
Дэлгэрэнгүйг: Liitle Heaven



Flower Fairy: Амьд гацуур, ширээний чимэглэл

Он солигдох мөчид баярын ширээгээ хэрхэн засахаа одооноос эхлээд төлөвлөж эхэлсэн биз дээ, эзэгтэй нар минь. Амьд гацуур, ширээний чимэглэл, шинэхэн цэцэгсийн өргөн сонголт "Flower Fiary" цэцгийн дэлгүүрт бий. Зөвхөн баярын ганц өдөр ч биш хөл хорионы хоногуудад нүд булаам, үзэсгэлэнтэй цэцэгсээр сэтгэлээ сэргээх нь сайхан санаа биш гэж үү?

Дэлгэрэнгүйг: Flower Fiary shop



Tinabel Stationery: Essential Planner 

Долоо хоногийн төлөвлөгөөний хуудас, дадал бүртгэгч, зорилго төлөвлөгчийн хэсэг бүхий бүтэн жил хэрэглэх боломжтой төлөвлөгөөний дэвтэр шинэ жилийн хамгийн хэрэгцээтэй бэлгүүдийн нэг. Төлөвлөх дуртай хэн бүхний бүхий л хэрэгцээг багтаасан энэхүү царайлаг дэвтрийг "Tinabel Stationery" дэлгүүрээс захиалан авах боломжтой. Төлөвлөөгүй зорилго бол ердөө хүсэл төдий гэдгийг мэднэ биз дээ.

Дэлгэрэнгүйг: Tinabel Stationery



Хүслийн Гацуурхан: Хүүхдийн бэлгийн багц

Хүүхдэд зориулсан ууттай бэлгүүд дийлэнхдээ ууттай чихэр, ундаа, шоколадхан зэргээс бүтдэг бол энэхүү бэлгэнд аав ээжтэйгээ бүтээх онцгой дурсамжийн хэсэг нуугдаж байгаагаараа онцлог. Өвлийн өвгөнд илгээх хүслийн захиа, үлгэрийн ном, наадаг зургууд гээд хүүхдүүдэд гарцаагүй таалагдах олон зүйлсээр баялаг “Хүслийн гацуурхан” бэлгийн багцийг та бүх сүлжээ дэлгүүрийн салбаруудаас авах боломжтой.
Дэлгэрэнгүйг: Eti Mongolia, AnungooMCS



Lhamour: Шинэ жилийн тусгай багц

"Эрүүл байх эрхэм жаргал" гэдэг үгийг энэ жил бид ой тойндоо буутал ойлгож байх шиг. Баярын өдрөөр нэгэндээ өгөх бэлгүүд ч тэр утгаараа хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарсан бүтээгдэхүүнүүд байх биз ээ. Хэрвээ та эрүүл, эко гэх тодотголтой бэлгийг хайж байвал үндэсний үйлдвэрлэгч "Lhamour" брэндийн багцууд таны хамгийн мэргэн сонголт байх болно.
Дэлгэрэнгүйг: Lhamour


Kora naturals: Органик баярын бялуу

Цар тахлын үед ч гэсэн бид баярын ширээгээ засан, амтат бялуу хувааж, оргилуун дарс буудуулах нь ойлгомжтой. Шинэ он солигдох мөчид баярын ширээ чимэх бялуугаа хаанаас захиалахаа хараахан мэдэхгүй байвал та "Kora naturals" органик бялууг сонирхоод үзээрэй. "Kora naturals"-ын бүх бялуу 100 хувь ургамлын гаралтай, хиймэл амтлагч бодис огтхон ч агуулаагүй, эрүүл чанартай орц найрлагаар бүтээсэн, шим тэжээл өндөртэй гэдгээрээ бусдаас онцлог гэдгийг дуулгахад таатай байна.
Дэлгэрэнгүйг: Kora Naturals