Шинэ жил бол хамгийн романтик цаг үе. Энэ л онцгой өдрүүдийг ашиглан нууцхан харж шохоорхож явдаг нэгэндээ сэтгэлээ илчилж, мэдрэмжээ ил болговол хамгийн тохиромжтой.  Хэрвээ та сэтгэлээс гардаггүй, бодлоос холддоггүй крашдаа бэлэг сонгож амжаагүй бол бид 2021 оны шинэ жилийн бэлгийн хөтчөөрөө танд тусалъя.


Mepo Af - Өвөрмөц загвар


Z үеийнхний онцгой, өвөрмөц байх хүсэлд нийцүүлэн Mepo Af брэнд давтагдашгүй загваруудыг санал болгож байна. Энэ удаагийн коллекц нь юмсын төгс хувилбар бүр адилхан харагдах албагүй, хийсэн бүхэн чинь төгс гэсэн санааг илэрхийлжээ. Сонирхуулахад бүтээгдэхүүн дээрх интоорыг хоёр настай хүүхэд будаж, өөрийн бүтээлч сэтгэлгээгээр амилуулсан аж. Өөрийг нь цор ганц, онцгой нэгэн гэдгийг мэдрүүлэхийг хүсвэл энэ бүтээгдэхүүнийг крашдаа бэлэглээрэй.

Үнэ: Малгайтай цамц - 160’000
Пудволк - 50’000

Сошиал сувгууд: Фэйсбүүк, Инстаграм

Утас: 8899 2029, 8099 8059, 8069 0995

Rubyrose Mongolia - Байгальд ээлтэй


Гялалзаж, гялтганасан зүйлд дургүй эмэгтэй бараг л байхгүй болов уу. Тэр дундаа өөрөөс нь гэрэл цацрах мэт саа гялтганаж байвал хэчнээн гоё вэ? 50 гаруй жилийн түүхт Бразилын нүүр будалтын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч RubyRose брэндийн хувьд амьтад дээр туршилт хийдэггүйн зэрэгцээ сав, баглаа, боодлыг нь дахин боловсруулах боломжтой гэдгээрээ онцлогтой. Хайр татам крашдаа дөрвөн төрлийн өнгөтэй бие гялалзуулагч, нүдний нунтаг саа, уруул өнгөлөгчөөс бүрдсэн бэлгийн багцыг сонгоорой.

Үнэ: 58'800

Сошиал сувгууд: Веб, Фэйсбүүк, Инстаграм

Утас: 7775 5511

Camellia - Бялуу, амттан


Зөөлөн сүүн кремтэй аяган бялуу, жимсний хавчуургатай креп, бөмбөлөгтэй цайны гурвал. Амттай бүхэн багтсан бэлгээр крашаа баярлуулж, оноо аваарай. Хэсэг бүрд нь бялуу урлаачийн сэтгэл шингэсэн тул таныг хамгийн мэдрэмжтэй крашлагч байхад гарцаагүй туслах болно.

Үнэ: 68’000

Сошиал сувгууд: Фэйсбүүк, Инстаграм

Утас: 9507 2429

Зөвхөн түүнд - Цор ганц бэлэг


Зөвхөн түүнд гэх сэтгэлд ойр нэрнээсээ эхлээд л таны анхаарлыг татаж байгаа болов уу. Онцгой, эрхэм нэгэндээ өөрт нь зориулсан, цор ганц бэлгийг бэлэглэнэ гэдэг гайхалтай биш гэж үү? Бид энэ удаа “Зөвхөн түүнд”-ийн багцуудаас онцолж байна. Монита багцад шинэ жилийн холбогдолтой гацууран цоолбортой дэвтэр, дулаахан оймс, Milka шоколад, шинэ оны мэндчилгээний хуудас зэрэг зүйл багтжээ. Мөн крашдаа сэтгэлээ илчлэх гэж байгаа бол “Бэлгийн багц 3”-ыг санал болгоё. Энэхүү багцад хайрын купон, “чамайг хайрлах шалтгаан”, шоколад гэх мэт зүйлс багтжээ.

Үнэ: Монита багц - 20'000
Бэлгийн багц 3 - 34'000

Сошиал сувгууд: Фэйсбүүк, Инстаграм

Утас: 9008 1808

Melody - Чамин дотуур хувцас


Нууцхан харж явдаг бүсгүйдээ энэ шинэ жилээр ямар бэлэг авч өгөхөө хараахан сонгож амжаагүй бол таны сонголт чамин, тачаангуй дотуур хувцас байж болох юм. Хамгийн гүн бөгөөд мартагдахааргүй сэтгэгдэл төрүүлнэ гэдэгт итгээрэй. Учир нь хосууд юм уу найзууд л бие биедээ ийм “секси” бэлэг өгдөг болохоос крашлагч крашдаа ийм бэлэг өгч үзээгүй л болов уу? Харин бид та бүхэнд үндэсний үйлдвэрлэгч “Melody” брэндийн бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна. Тэд найдвартай, тухтай, мэдрэмжтэй байдлаараа хэдийн олонд танигдсан тул баталгаат сонголт болох нь гарцаагүй.

Үнэ: 56'000 - 148’000

Сошиал сувгууд: Веб, Фэйсбүүк, Инстаграм

Утас: 7010 8008

Little Heaven - All the pretty things in one place


“Краштай нь үерхүүлдэг цэцэг” гэж сонсож байсан уу? Тэдгээр цэцгүүдийг бяцхан диваажинд ургуулдаг гэнэ. Мөн тэрхүү диваажинд цэцгээс гадна байгальд ээлтэй, органик бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг аж. Тэдний зүгээс шинэ жилийн баярыг тохиолдуулан таван багц бэлэг гаргаж буй. Монгол уран бүтээлчдийн урласан эдгээр багцуудыг хайртай дотнын нэгэндээ бэлэглэхэд хамгийн “хөөрхөн” сонголт болно. Сонирхуулахад, удахгүй эдгээр багцаас гадна шинэ жилд зориулсан бэлгийн багц нэмэлтээр гарна гэсэн шүү. Тодруулбал, монгол уран бүтээлчдийн хийсэн гацуурын шаазан тоглоом, сэнжтэй аяга гарах аж. Сэнжтэй аяган дээрээ хүссэн үгээ бичүүлж болох нь бүр ч хөөрхөн санагдлаа.

Үнэ: 25'000 - 285'000

Сошиал сувгууд: Веб, Фэйсбүүк, Инстаграм

Утас: 8602 2923

Baigal - Accessories


“BAIGAL” брэнд "Зүрхнээс өгсөн бэлэг" хэмээх уриа үгийг ашигладаг. Тэдний бүтээгдэхүүнүүдэд зүрхнээс гарсан гэмээр ур ухаан, нарийн хийц, нандин сэтгэл шингэсэн байдгийг хэрэглэгчид андахгүй. “BAIGAL” нь Монгол улсын хамгийн том ондоошил болох түүх, соёл, уламжлал хийгээд бэлгэдлийг шингээн дахин давтагдашгүй загвар хийцийг бүтээдгээрээ онцлогтой. Энэ удаа бид үүрд мөнхийн бэлгэдэл түмэн наст хээн суурь дээр Улаанбаатар хотын онцлох газруудыг дүрслэн бүтээсэн “Улаанбаатар” хундагыг санал болгож байна. Монголчууд дээшээ харсан сав гэдэг утгаараа хундагыг их бэлгэшээдэг шүү дээ. Хос хундага нь мөн эв нэгдлийг илэрхийлдэг гэнэ.

Үнэ: 219'980

Сошиал сувгууд: Веб, Фэйсбүүк, Инстаграм

Утас: 7722 5566

Биелдэг хүсэл - Мөрөөдлийн самбар


Мөрөөдөлдөө хүрэх зам бүр өөр ч үүнийг төлөвлөх зам нь нэг байж болох юм. Монголдоо анх удаа оюуны өмчийн эрхтэйгээр мөрөөдлийн самбарын багц бүтээгдэхүүнийг “Биелдэг хүсэл” санал болгож байна. Хананд тогтоох зориулалттай цаасан самбар, 12 багц стикер, заавар захидал, 1-2 жилийн гол зорилгуудаа тодорхойлох карт, хамтрагч байгууллагуудын купон зэргийг мөрөөдлийн самбарын багцаас хүлээн аваарай. Гэр бүлдээ зориулах үнэ цэнтэй хөрөнгө оруулалт шүү.

Үнэ: 150’000

Сошиал сувгууд: Фэйсбүүк, Инстаграм

Утас: 8914 2424

Зэс - Эрчүүдийн гоёл


Зэс брэнд нь эрчүүдэд зориулсан чулуун бугуйвч урладаг гэдгээрээ онцлогтой. Эрэгтэй хүний гоёл гэхээр бидэнд цаг, зангиа, сүрчиг гэх мэт хэвшмэл зүйлс бодогддог. Тэгвэл энэхүү хэвшмэл байдлыг эвдэхээр Зэс брэнд бугуйвч урлаж эхэлжээ. Ингэхдээ эрчүүдэд ээлтэй, муу муухай бүхнээс хамгаалдаг чулуу болох барын нүд, мана, дөш зэрэг байгалийн чулууг ашигладаг аж.

Үнэ: 35’000 - 90’000

Сошиал сувгууд: Веб, Фэйсбүүк, Инстаграм

Утас: 8810 0650

Choco Bumbulug - Аяга дүүрэн шоколад


Амтат шоколадыг хөвсгөрхөн хөөсөн чихэртэй хоршуулан сонирхолтой байдлаар загварчилсан газар бол “Choco Bumbulug”. Цас бударсан цагаан өдөр шинэ жилийн баярт уур амьсгалыг цонхоор харж мэдрэнгээ амттайхан шоколадтай халуун сүү оочих тэр л дулаан төсөөллийг Шоко бөмбөлөг бодит болгох болно. Түүгээр ч үл барам харж явдаг хүндээ өөрийн мэдрэмжийг даруухан боловч тодорхой ойлгуулахад энэ бэлэг тусална гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Үнэ: Дөрвөн бөмбөлөгтэй багц - 20'000
Зургаан бөмбөлөгтэй багц - 30'000

Сошиал сувгууд: Фэйсбүүк, Инстаграм

Утас: 8838 6627