Байгууллагуудын шинэ жилийн нэг соньхон чимэг бол монитатай бэлэг солилцох үйл ажиллагаа байдаг. Энэ уламжлал хаанаас хэрхэн орж ирснийг мэдэхгүй ч монитагаасаа бэлэг аваад баярладаггүй, ямар бэлэг өгөх билээ гэж гайхширдаггүй хүн гэж үгүй биз ээ. Хэрвээ та монитадаа хараахан бэлэг сонгож амжаагүй байгаа бол бид танд тусалъя. Unread-ийн шинэ жилийн бэлгийн энэхүү хөтчөөс санаа авч онцгой нэгэн монита болоорой. 


Lhamour - Эрүүл мэнддээ анхаарагч хэн бүхэнд


Долоон жилийн туршлагатай "Лхамур" брэнд нь 100 хувь байгалийн гаралтай, Монголдоо буй органик түүхий эдийг ашиглан, гар аргаар бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэдэг. Энэ шинэ жилээр хэрэглэгчдэдээ таван төрлийн багцыг санал болгож байгаа бөгөөд уг багц нь гарын тос, уруул өнгөлөгч, ванны бөмбөг, биеийн гуужуулагч зэрэг нүүр болон биеийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээс бүрджээ.

Үнэ: 35’000 - 85’000

Сошиал сувгууд: Вэб, Фэйсбүүк, Инстаграм

Утас: 7712 0256

major - чанарыг эрхэмлэгч хүн бүрд


Монгол хүний ур ухаан, сэтгэлийг шингээн урласан "Мажор"-ын бүтээгдэхүүнийг хайртай дотнын хүмүүстээ бэлэглээрэй. Тэд дэвтэр, картын гэр, тэлээ бүхий багцыг санал болгож буй. Эл бүтээгдэхүүнүүд нь бүгд цэвэр арьсан гадартай, чанар сайтай, удаан эдэлгээтэй, байгальд ээлтэй тул насан туршийн сонголт болох юм. Мөн та дэвтрийнхээ хавтсан дээр өөрийн хэлэхийг хүссэн үгээ, зориулсан хүнийхээ нэрийг эсвэл байгууллагын лого, тусгайлсан үг зэргийг бичүүлэх боломжтой нь бүр ч онцгой бэлгийн сонголт болгож байна.

Үнэ: 30’000 - 115’000

Сошиал хуудсууд: Фэйсбүүк, Инстаграм

Кофенизм хэрэгсэл - Кофенд дурлагсдад


Кофенд дурлагсдаа баярлуулах цаг. Кофе сонирхогч, архаг кофечин, мэргэжлийн бариста гээд борголтой холбоотой хэн бүхний сайн мэдэх “Кофенизм” дэлгүүр шинэ жилийн баярыг тохиолдуулан хямдрал зарлахын дээр бэлгийн багцууд гаргажээ. Термос аяга, сайн чанарын нунтаг кофе, бариста тэмдэгний сет, ухаалаг жин, шилэн сервер, шаазан дриппер гээд кофечдын тэвчээрийг алдуулах олон бэлэг эдгээр багцад багтсан.

Үнэ: 65'000 - 190'000

Сошиал сувгууд: Фэйсбүүк, Инстаграм

Утас: 8049 0789

Oveda - Органик


Хүүхэд хөгшид, эрэгтэй эмэгтэй гээд хэн бүхэнд таалагдаж чадах нийтлэг бөгөөд ач холбогдолтой бүтээгдэхүүнүүдээс бүрдсэн “Оведа”-гийн бэлгийн багцад ядаргаа тайлах ванны давс, ванны сүү, хөлийн дүрлэг гээд хайр халамж, халуун дулааныг мэдрүүлэх олон зүйлс бий. Гар аргаар, байгалийн түүхий эд ашиглан үйлдвэрлэдэг органик бүтээгдэхүүнүүд хэзээд шилдэг сонголт байдаг хойно доо.


Үнэ: Зурагт харагдаж буй багц 70'300
Шинэ жилийн багцууд 31'100 - 94'500

Сошиал сувгууд: Вэб, Фэйсбүүк, Инстаграм

Утас: 8055 1187

Podolk - Давтагдашгүй загварууд


"Подолк" брэнд энэ жил буга, модон морь зэрэг орос шинэ жилийг санагдуулам консепцоор бүтээгдэхүүнээ чимжээ. Мөн “Гацуурхан”, “Мандарин”, “Цас мөсний орон” гэх сонирхолтой нэртэй оймсыг санал болгож байгаа бөгөөд эгдүүтэй стикерүүд ч дээрх багцад багтсан байна.

Үнэ: 99’000

Сошиал сувгууд: Фэйсбүүк, Инстаграм

Утас: 7707 9967

Ойм - Амьд бэлэг


Ойн цоорхойд зуны өдөр, зөөлөн салхинд илбүүлэн хэвтэх шиг сайхан зүйл үгүй. Байгаль эхийн ид шидийн бүтээл болох цэцэгс нь анхилуун үнэр, гоо үзэсгэлэн хийгээд тайвшрал авчирдаг. Гэр, албан тасалгаанд цэвэр агаар, байгалийн цэнгэг мэдрэмж, тав тухыг авчрах ногоон бэлгийг энэ удаа онцолж байна. Тасалгааны ургамал бидний гэрт дулаан уур амьсгал авчран, дуу шуугианыг намдаахаас гадна хүчилтөрөгч ялгаруулж, тамхины утааны хор нөлөө, агаар дахь тоос, хүнд метал, токсины хэмжээг багасгадаг байна. Ширээг тань чимэх амьд ургамлын зохиомж, агаар ариутгах цэцэгсээс сонголтоо хийгээрэй.

Үнэ: 60'000 - 90'000

Сошиал сувгууд: Фэйсбүүк, Инстаграм

Утас: 7777 3310

Moti Mongolia - Орчин үеийн соёлтой хэрэглээ


Электрон тамхины зах зээлд дэлхийд тэргүүлэгч "MOTI" брэнд нь орчин үеийн, соёлтой хэрэглээг санал болгож байна. Никотины агууламж бага, олон төрлийн жимсний амт, үнэртэй болохоор ажлын газрын монитадаа бэлэглэхэд тохиромжтой.

Үнэ: 9’000 - 59’000

Сошиал сувгууд: Вэб, Фэйсбүүк, Инстаграм

Утас: 7507 1111

"CRM" компанийн дарс - Тансаг сонголт


Шинэ оны үдэш цагийн зүү шөнө дундыг заахад оргилуун дарсны үйсэн бөглөөг тайлдаг уламжлалтай. Баяр ёслолоор оргилуун дарс уух уламжлал 1789 онд Европын хааны ордонд үүссэн бөгөөд эл үнэтэй ундаа өндөр дээд хэргэм зэргийн бэлгэдэл байжээ. Бөмбөлөгтэй, цайвар өнгийн дарс нь язгууртнуудын тансаг байдлыг илэрхийлэн, эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэн, эрэгтэй хүний оюун ухаанд эерэг нөлөө үзүүлдэг гэж хүртэл итгэдэг байв. Үүнээс хойш түүхийн хуудас эргэсээр шинэ жилийн баярын үдшийг оргилуун дарсгүйгээр төсөөлөхийн аргагүй болжээ. Энэ баяраар “Pernod Ricard”-ийн албан ёсны борлуулагч “CRM” ХХК-ний оргилуун дарсны дээжийг онцолж байна.

Үнэ: 15'000 - 29'000

Сошиал сувгууд: Фэйсбүүк

Утас: 7710 6666

“Сүүн сувд” хэвлэл - Бизнесийн удирдлагын шилдэг номууд


Харвардын бизнесийн тоймын номууд гэдгээрээ танигдсан “Сүүн сувд” хэвлэлийн газрын "HBR’s 10 Must Reads" цуврал нь бизнес эрхлэгч, менежер, захирлын түвшинд ажилладаг хамтрагчдаа өгөх монитагийн үнэ цэнтэй бэлэг байх болно. Менежментийн дэлхийн тэргүүний эрдэмтэн, судлаачдын бүтээл, Harvard Business Review-ийн бүх цаг үеийн шилдэг нийтлэлийн энэхүү эмхэтгэл нь манлайлагчдын ширээний ном билээ. Хуучин оны амжилтаа дүгнэж, шинэ оны зорилгоо төлөвлөж буй энэхүү мөчид удирдахуйн ухааны гайхамшигт сан хөмрөгөөр аялуулах эдгээр номуудаас сонгон монитадаа бэлэглээрэй.

Үнэ: 45'000 - 49'000

Сошиал сувгууд: Вэб, Фэйсбүүк, Инстаграм

Утас: 9403 0194

EGUL3 - Өнгөлөг бүтээлч бэлгүүд


Айлчлан ирж буй шинэ жилдээ арвин их санаагаа бодит болгохыг хүсэж байна уу? Бид "EGUL3 Creative Studio"-оос гаргадаг санаа бүрээ бичиж тэмдэглэл болгон хөтлөх өнгөлөг дэвтэр, эгдүүтэй хөөрхөн стикертэй шинэ жилийн царайлаг бэлгийн багцуудыг санал болгоё. Багц бүр цэгтэй дэвтэр, мэндчилгээ, олон стикерүүдтэй тул энэхүү бэлгийг авах монита тань гарцаагүй эгдүүрэх болно гэдэгт бид итгэлтэй байна.

Үнэ: 17’900 - 52’900

Сошиал сувгууд: Вэб, Фэйсбүүк, Инстаграм

Утас: 8626 8525