Манай улсын түүхэнд анх удаа аймгийн засаг даргаар эмэгтэй хүн томилогдлоо. Эмэгтэй хүн нийслэлийн засаг дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байгаагүй нь улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо тун хангалтгүй байгааг баталдаг.
Хүн амын талаас илүү хувийг бүрдүүлэх эмэгтэйчүүдийн төлөөлөл бүх шатны шийдвэр гаргагчдын дотор чамлахаар бага хувийг эзэлж байгаа нь зайлшгүй хөндөх сэдэв билээ. Тиймд энэ удаа эмэгтэй гишүүдийн оролцоо, санал санаачилга, тэдний нийгэмд үзүүлсэн өөрчлөлтийн тухай тоймлон хүргэж байна.
улс төрийн оролцоог хэмжих нь
Монгол Улс 1924 онд Ази тив болон хөгжиж буй орнуудаас анх удаа эмэгтэйчүүдийг сонгуульд оролцуулж эхэлсэн. УИХ-ын 1992 оны сонгуулиар гурван эмэгтэй гишүүн сонгогдож, эмэгтэйчүүд өөрсдийн төлөөллөө улс төрд бэхжүүлж байв. Түүнээс хойш 30 жилийн хугацаанд сонгож, сонгогдсоор өдгөө их хурлын танхимын 17 хувийг эзэлж буй ч дэлхийн дунджаас долоон хувиар бага байна.
Сонгуулийн тухай 2005 оны хуульд “Нам эвслээс нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна” гэсэн шаардлагыг тусгасан. Учир нь, өмнөх сонгуулиудаар нэр дэвшигч 100 хүн тутамд хоёр, гуравхан эмэгтэй улс төрд нэр дэвшдэг байв. Гэвч уг заалтыг огт хэрэгжүүлэлгүйгээр УИХ-аас 2007 онд цуцалсан. Түүнээс хойш дөрвөн жилийн дараа 2011 онд нам, эвслээс нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байна гэж хуульчилснаар 2012 оны УИХ-ын сонгуулиар анх удаа 11 эмэгтэй гишүүн сонгогдож байв.
Түүнээс хойш дөрвөн жилийн дараа 2011 онд нам, эвслээс нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байна гэж хуульчилснаар 2012 оны УИХ-ын сонгуулиар анх удаа 11 эмэгтэй гишүүн сонгогдож байв.
Харин Засгийн газрын гишүүдийн 15-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх квот бий. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд гурван эмэгтэй сайд ажиллаж байна. Эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлж, улсын томоохон гурван салбарыг хариуцуулсан нь шинэ Засгийн газрын нэг онцлог. Ерөнхий сайдаас гадна 21 гишүүн, 16 сайд мөн яамгүй 5 сайд байх өргөн бүрэлдэхүүнээ танилцуулсан.
30 жилийн хугацаанд 13 болсон нь
УИХ-д 2016, 2020 онд 13 эмэгтэй гишүүн сонгогдсон нь манай улсын жендерийн хувьд түүхэн өөрчлөлт гэж болно. Харамсалтай нь, энэ тоо Азийн дундаж 20 хувь, дэлхийн дундаж 25 хувиас доогуур үзүүлэлт юм.
Монгол Улс жендерийн тэгш байдлын 2022 оны индексийн 146 орноос 70 дугаарт эрэмбэлэгджээ. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад есөн байр урагшилсан ахицтай үзүүлэлт юм. Энэхүү үзүүлэлтийг хэмжихдээ эдийн засгийн оролцоо, боловсрол, эрүүл мэнд, улс төрийн эрх мэдэл, оролцоо гэсэн дөрвөн зүйлийг голчилдог. Монголын хувьд:
- Эдийн засгийн оролцоогоор 26 дүгээрт,
- Боловсролын түвшнээр 63 дүгээрт,
- Эрүүл мэндийн байдлаар нэгдүгээрт,
Харин улс төрийн эрх мэдэл, оролцооны байдлаар 113 дугаарт эрэмбэлэгджээ.
Финланд, Норвеги, Швед тэргүүтэй орнууд дээгүүр эгнээнд жагссаныг харвал хөгжингүй орнуудад шийдвэрлэх эрх мэдэл, хууль батлах түвшинд эмэгтэйчүүд болон нийгмийн олон бүлгийн төлөөллийг багтааж оновчтой, олон ургалч шийдвэр гаргадгийг харуулж байна.
Сонгогч бидний ойлгох хамгийн чухал зүйл бол хүүхэд, гэр бүл, нийгмийн халамж, эрүүл мэнд болон хүний хөгжлийн асуудал нь бүх хүйсэд хамааралтай юм. Гагцхүү шийдвэр гаргах түвшинд нийгмийн олон бүлгийн төлөөлөл, хүйсийн оновчтой харьцаа нь иргэдийн амьдралд ээлтэй байх нөхцөлийг бүрдүүлдэг.
Тэд нийгэмд юу өөрчилсөн бэ?
УИХ-ын 2012 оны сонгуулиар улс төрийн таван намын төлөөлөл бүхий 11 эмэгтэй гишүүн сонгогдон, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг эмэгтэйчүүдийн бүлгийг удирдан ажилласан. Тэд дараах хуулийн төслүүд дээр хамтран ажилласан билээ. Үүнд:
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай
- Хүүхэд харах үйлчилгээний тухай
- Тамхины хяналтын тухай
- Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай
- Эрүүл мэндийн даатгалын тухай
- Соёлын тухай
- Хог хаягдлын тухай
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай
- Хүүхдийн эрхийн тухай
- Хүүхэд хамгааллын тухай
- Монгол хэлний тухай хууль
- Түрээсийн тухай хууль
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
- Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах тухай
- Органик хүнсний тухай
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг онцлох нь
Манай улс 2012 оноос гэр бүлийн хүчирхийллийн асуудалд анхаарал хандуулж 10 гаруй жил нэг ч удаа хэрэгжиж чадаагүй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан.
Хуулийн зохицуулалт бүхэлдээ урьдчилан сэргийлэх агуулгатай ба хүчирхийллийг эрт илрүүлэх, таслан зогсоох, дахин давтагдахгүй байлгахад чиглэсэн юм.
Хохирогчийг богино хугацаанд үр дүнтэй хамгаалах, хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх хариуцлага буюу ялын төрлийг Гэмт хэргийн тухай хуулиар, шүүхээс оноосон ялыг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг Ял эдлүүлэх, нийгэмшүүлэх тухай хуулиар зэрэг цогц байдлаар тусгасан юм.
Ингэснээр хохирогч хуулийн хүрээнд бүрэн хамгаалагдах ба гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцсоноор хүчирхийлэгчид гарцаагүй ял шийтгэл хүлээлгэдэг болсон.
- Тэгвэл 2016-2020 онд 13 эмэгтэй сонгогдож УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол эмэгтэйчүүдийн бүлгийг удирдан ажилласан. Тэд хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй багш, эмч нарын хөдөлмөрийг бодитой үнэлэх, агаарын бохирдлыг бууруулах, өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг дэмжих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, эмэгтэйчүүдийн ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлуудад анхаарал хандуулан ажилласан.
- Харин 2020-2024 онд 13 эмэгтэй гишүүн сонгогдож УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл эмэгтэйчүүдийн бүлгийг удирдан ажиллаж байна.
Тэд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хүүхэд хамгаалал, байнгын асаргаатай хүүхдээ асарч байгаа эцэг эхэд тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлэх боломжийг олгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихтэй холбоотой заалтуудыг тусгах чиглэлээр хамтарч ажилласан юм.
Өнгөрсөн онд хоёр, гурван настай 150 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаагүй ба хүүхэд харах хүнгүйгээс болж 121 мянга гаруй эмэгтэй ажил хийх боломжгүй болсон гэх тооцоо гарсан. УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс хүүхэд харах үйлчилгээнд анхаарч зардлыг нэмэгдүүлэхээр хоёр тэрбум төгрөгийн төсвийг парламентад оруулж дэмжигдсэн юм.
“Хүүхэд бүрийг цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэлийг "E-Mongolia" aпп ашиглан хийснээр 140 гаруй мянган хүүхэд онлайнаар бүртгүүлж, олон мянган ээжүүд хөдөлмөр эрхлэх боломжтой болсон.
Амгаа сайд гүйцэтгэлийг сайн хийлээ. Bravo ????. Эмэгтэй гишүүд ясли цэцэрлэгийн асуудлыг хөндөж, Ерөнхий сайд Оюун-Э… https://t.co/dzX7570pi5
Sun Aug 28 11:15:49 +0000 2022
Өнгөрсөн онд Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, түүний салбар Эмэгтэйчүүдийн ардчиллын сүлжээ байгууллагаас "Эмэгтэйчүүд,залуучуудын улстөрийн оролцоонд тулгар ч буй саад бэрхшээлүүдийн тухай" судалгааг боловсруулсан. Уг цахим судалгаа нь зорилтот бүлгийн болон ганцаарчилсан ярилцлагууд гэх мэт олон сувгаар цуглуулсан өгөгдөлд үндэслэн дараах дүгнэлтэд хүрсэн юм.
- Эмэгтэйчүүд сонгуульд оролцоход тогтоодог “жендэрийн квот”- ын хэрэгжилт хангалтгүй байдаг.
- Сонгуулийн кампанит ажил хийх зардал өндөр байдаг нь эмэгтэйчүүд, залуучуудад улс төрд оролцоход томоохон санхүүгийн саад бэрхшээл болдог.
- Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хүлээх үүргийн талаар тогтсон ойлголтууд болон нийгмийн хүлээлт эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог бууруулдаг.
- Улс төр бол бохир гэдэг ойлголтоос болж эмэгтэйчүүд, залуучууд улс төрд оролцохгүй байхыг илүү үздэг.
- Улс төрийн намын дотоод бүтэц, зохион байгуулалт эмэгтэйчүүд, залуучуудыг элсүүлэх, манлайлах ур чадварыг нь хөгжүүлэхэд хангалттай дэмжлэг үзүүлж чаддаггүй.
- Сонгогчдын боловсролд чиглэсэн системтэй дэмжлэг дутмаг байдаг нь эмэгтэйчүүд, залуучуудын улс төрийн оролцоо сул байхад нөлөөлдөг гэжээ.
Алдалгүй сонго