улс төрийн намын жендэрийн талаарх үндэсний форум
Улс төрийн намууд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэхээр ажиллаж буй арга туршлагаасаа хуваалцах, асуудал, шийдлийг хэлэлцэхээр жендэрийн хууль батлагдсанаас хойш анх үндэсний форум зохион байгуулав. Форумын үеэр:
- Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо 17.1 хувь
- Жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчдын 89.1 хувь нь охид, эмэгтэйчүүд
- Эмэгтэй ажиллах хүчний оролцоо 4-6 пунктээр буурч, дундаж цалингийн зөрүү ихэссэн
- Дундаж наслалтын зөрүү 9-10 жил болсон зэрэг тоо баримтуудыг танилцуулав.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.2.8-д “Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлж, улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын бүх хүрээнд эмэгтэйчүүд үр дүнтэй оролцох, манлайлан ажиллах тэгш боломжоор хангана” хэмээн заасан байдаг.
Өнгөрсөн оны дүнгээр төрийн албанд ажиллаж байгаа 208 мянга гаруй албан хаагчийн 61 хувь нь эмэгтэй боловч шийдвэр гаргах түвшинд хуульд заасан квотыг хангаж чадахгүй байсан хэвээр. Тухайлбал, улс төрийн албан тушаалд ажиллаж буй нийт албан хаагчийн 23.9 хувь, Төрийн захиргааны тэргүүн түшмэлийн албан тушаалд ажиллаж буй нийт албан хаагчийн 25.7 хувь нь эмэгтэйчүүд байна.
Дэлхий нийтээр жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн хууль тогтоомж боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа эрчимжүүлж буй үед эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь бодит оролцоог нэмэгдүүлэхээр эмэгтэй гишүүд “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх” тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж наймдугаар сард өргөн барьсан юм.
Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо + Нийгэмд үзүүлсэн өөрчлөлтүүд
Unread.today
Гэр бүлийн тухай хууль
Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль анх 1973 онд батлагдаж 1999 онд шинэчлэн найруулжээ. Хэрэгжих хугацаанд нийт долоон удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. "Гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлэх ба "Гэрлэлт" гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр хуулийн дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлдэг. Хуульд:
- Өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол
- Гэрлэгчид хоёулаа, эсхүл хэн нэг нь насанд хүрээгүй бол
- Төрөл, садангийн хүмүүс
- Харгалзан дэмжигч, дэмжүүлэгч,
- Үрчлэгч, үрчлүүлэгч
- Гэрлэгчдийн хэн нэг нь, эсхүл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй бол гэрлэхэд харшлах шалтгаан хэмээн заасан.
Ирэх онд батлагдах хуулийн шинэчилсэн найруулгаар цус ойртолтын асуудлыг шийдэхийн тулд гэрлэгч хосууд ДНХ-ийн шинжилгээ хийлгэсний дараа гэрлэлтээ батлуулах зохицуулах хийх тухай яригдаж эхэлжээ . Гэрлэгч хосууд өөрийн аймаг, харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн байгууллага дээр очиж, ДНХ-ийн шинжилгээ өгч, ах дүү мөн эсэх шинжлүүлсний дараа гэрлэлтийн баталгаа өгдөг болно хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэллээ.
Түүнчлэн тавдугаар сард УИХ дахь эмэгтэй гишүүдийн зүгээс хүүхэд хамгааллын асуудлаар Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьсан юм. Өнгөрсөн онд 3000 гаруй гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ. Ихэнх салалтын хохирогч нь хүүхэд байдаг тул хуулийн төсөлд гэр бүл салалтын дараах хүүхдийн тэтгэмжийн асуудлыг тусгасан байна.
Тухайлбал, тэтгэмжийн хувьд 11 хүртэлх насны хүүхдийг амьдралын баталгаажих түвшний 51 хувиар тооцож олгодог. Тиймээс тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо орлоготой уялдуулан, ХАОАТ-ын хуульд заасны дагуу орлогын 50-аас доошгүй хувь гэдэг байдлаар тогтоох, хүүхэд хүндээр өвдсөн, хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд дахин шинжээчдийн баг томилж, тэтгэмж төлөгчтэй хамтран төлөх заалтуудыг оруулжээ.
Gogo: СУДАЛГАА: Иргэд төрийн бодлого шийдвэрт нөлөөлж чадна гэдэгтээ итгэлгүй байна
Ikon: Шийдвэр гаргах түвшинд хүрсэн эмэгтэй улстөрч нийгмийн хяналтад илүү өртөж, нэр хүнд, хүнийхээ хувьд хохирч байна
News: ҮХНӨ: У.Хүрэлсүхийн ухаанаас шалтгаалах УЛС ТӨР!
Gogo: УИХ-ын таван гишүүн, таван дэд сайдыг Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдтэй холбогдуулан шалгаж байна
Алхам төсөл санал асуулга: Залуусын ажил эрхлэлтийн судалгаа
DNN: Эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг сайд, дарга болохоос ч илүү том албан тушаал
Mpress: Эрэн сурвалжлах ажиллагаа & Хүний эрхийн зөрчил
Duuren.life: Г.Аюурзана: “Баавгай”-г уншаагүй өнгөрвөл амьдрал хайран
Baabar.mn: Хэмнэлтийн гэгдэх энэ төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай
Tэнгэр тв: Гэр хороололд нийтийн тээврийн хүртээмж муу байна
Зочны сошиал хуудас: Facebook, Instagram, Twitter, Youtube
1. Таны ажил улс төртэй хэрхэн холбогддог вэ?
Би "Youtube" сувгаараа дамжуулан долоо хоног бүр улс эх оронд өрнөсөн нийгэм, эдийн засаг, улс төрийн мэдээллүүдийг хошин хэлбэрээр тоймлон хүргэдэг. Хоёр жил гаруйн хугацаанд нийт 131 дугаар бэлтгэжээ. Улс төрийг ингэж шимтэн сонирхоход надад макро эдийн засаг тун нөлөөлсөн. Макро эдийн засаг бол улс төртэй шууд холбоотой. Тухайн жилийн улсын төсөв, ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ, мөнгөний нийлүүлэлт зэрэг олон чухал шийдвэрийг улс төрчид гаргадаг учраас энэ чиглэлийн мэдээллийг олон хүмүүст хүргэхийг хүсдэг.
Мөн Австрийн эдийн засгийн дэг сургуулийг Монголд сурталчлах дэлгэрүүлэх зорилгоор “Бизнес Монгол ТББ” байгуулж улс төр, эдийн засгийн найман ном орчуулж гаргасан. Сүүлд Людвиг фон Мизесийн шилдэг эсээнүүд болон ”Төлөвлөгөөт Хаос” хэмээх бэсрэг номоос бүрдсэн “Бүтээлийн Түүвэр” хэмээх бүтээлийг хөрвүүлээд байна.
2. Улс төрийг залуучуудад ойртуулах чиглэлд хийсэн үр дүнтэй ажлаа хуваалцвал?
Нэвтрүүлгийн хандалтыг харвал нийт үзэгчдийн дийлэнх буюу 80 гаруй хувь нь 18-40 насныхан эзэлдэг. Тэдэнд зориулсан, тэдний үзэх дуртай нэвтрүүлэг гэж боддог. AMARAAs Weekly show долоо хоногт өрнөсөн үйл явдал, түүхээр дамжуулан Монголын улс төр хэрхэн өрнөж буй, олон улстай харьцуулахад ямар байгааг улс төрийн барууны үзэл баримтлалаар тайлбарладаг. Энэ нь манай нэвтрүүлгийн гол зорилго юм. Манайд одоогоор улс төрийн идеологи тогтоогүй учир залуус бидний контентыг шууд хүлээн авдаг.
3. Одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?
Эдийн засаг болон улс төрийн нарийн төвөгтэй ойлголтуудыг 1 минут 30 секундэд багтаан тайлбарлан хүргэх зорилгоор богино хэмжээний бичлэг буюу рийлс хийж эхэлсэн. Сүүлд инфляц, үнэ, Кантильон эффектийн тухай, Индивидуализмын тухай энгийн ойлголтуудыг хүргэсэн.
Машин ачих биш торгуулийн хуудас наагаад явчихдаг, хугацаандаа төлвөл хөнгөлдөг, 7 хоногоос хэтэрвэл өдөр бүр торгу… https://t.co/xCllVDMmhe
Mon Nov 21 03:48:10 +0000 2022
Урам хугарчихлаа????. Би нийслэлийн төрийн үйлчилгээний албан хаагч. Манай байгууллагын бүх ажилтнуудын цалин энэ сард… https://t.co/cIGezuJy41
Tue Nov 22 03:18:48 +0000 2022
Билгүүн номч Б.Ринчен гуайн "Нууцыг задруулсан захиа" өгүүллэгийг англиар чадан ядан орчуулсан минь Айовагийн ИС-ын… https://t.co/dIZKSS6y37
Tue Nov 22 00:59:58 +0000 2022
Хуульд үг байтугай, таслал хүртэл утгатай.
Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимид
& <script>alert('unread')</script> 2024.12.12 157.15.7.131
asjdfajsd fsadlfjal;sdjflaskdjfl;aksjdflasjdflajsdlfjasd;lfj;alsdkjf;lkasdjf;lasdjfl;aksjasdfasdfadsfasdfasd
З Зочин 2024.12.12 157.15.7.131
<script>alert('unread ....asdfjad;sf ;alsdfjl;asdjfl;ajs dfl;kjasd;lfkjasld;kfj;lasdkjl;askdjf;lkajsd;lfkjads')</script>
U Unread 2024.12.12 157.15.7.131
<script>alert("unread?asjdfjasasdflkasdlfjaskdf;laksdjf;lkasjdfljasdlkfjal;sdjflkasdjf;lkjaasdfads");</script>