"Улаанбаатарын хамгийн таатай хотхонууд" жагсаалтад тавтай морил!

Unread Media компани өөрийн брэнд контентуудын нэг "Улаанбаатарын хамгийн таатай оффисууд"-ыг 2018 оноос эхлэн олж алдаршуулан, нийт 40 гаруй шилдэг оффисын орчныг дөрвөн жилийн хугацаанд цувралаар танилцуулсан билээ. Тэгвэл энэ жил бид, уншигчдынхаа ирүүлсэн саналын дагуу тус цувралаа улам баяжуулан, Улаанбаатар хотын хамгийн таатай хотхонуудын эрэлд гарч, барилга, үл хөдлөхийн салбарт шинэ жишиг, шинэ стандартыг тогтоож буй үлгэр жишээ төслүүдийг танилцуулахаар ээлжит аяллаа эхлүүлсэн юм. 

Бидний эхний зогсоол бол үл хөдлөх хөрөнгийн салбарт өөрсдийн өнгө төрхөөр ялгарсан олон онцлог төслүүдийг хэрэгжүүлж, жишиг стандарт тогтоон ажиллаж буй "Тэсо Пропертис" компанийн "Sky Garden Residence" орон сууцны хотхон. Урьдчилсан санал асуулгад маань нэлээд олон уншигчаас нэн тэргүүнд нэрлэсэн уг хотхоны үүдээр ормогц бид яг зөв газраа ирснээ эргэлзээгүй ойлгосон билээ. 

Хотхоны нэр: Sky Garden Residence
Захиалагч: "Тэсо Пропертис" ХХК
Эхний блок ашиглалтад орсон он: 2020 оны аравдугаар сар
Ашиглалтад бүрэн орох: 2024 он
Хотын төвөөс: 3.6 км-ийн зайд
Хаяг: “Sky Garden Residence” 203 дугаар байрны 103 тоот
Холбоо барих: 771 55555
Сошиал хуудас: Facebook, Instagram, Youtube




яагаад "Sky Garden" вэ?

"Sky Garden Residence"-ийг илэрхийлэх хамгийн товч тодорхойлолт нь "Хүүхэд төвт" хэмээх хоёрхон үг. Энэ богинохон үг уг хотхоныг анхнаасаа ямар үзэл баримтлал, чиг хандлагатай төлөвлөгдөн, хөгжиж ирснийг энгийн даруу бөгөөд ил тодоор илэрхийлж чадах юм. Гэр бүлийнхнийхээ анхаарал, хайр халамжийг хүртэх хэрэгцээтэй хүүхэд багачуудыг чухалчлан үзэж, тэдэнд зориулан төлөвлөлтөө хийсэн гэхээр гадаа талбай, дотоод зохион байгуулалт, орчны төлөвлөлт, эрүүл мэнд гээд бүхий л зүйлд аюулгүй байдлыг нямбайлан авч үзсэний тод илрэл биз ээ.

Өөрөөр хэлбэл хүүхэд нялхсаас эхлээд өвгөд хөгшид, залуу гэр бүл гээд өрх гэрээ хайраар бялхаахыг хүссэн хэн бүхэнд төгс тохирч чадах "Хүн төвт" гэх утгыг давхар агуулж байгаа юм. Үүний нэг жишээ нь, хотхон нийт 6.4 га талбайг хамран байрлах хэдий ч ердөө 350 айл байхаар төлөвлөгдсөн. Долоон га талбайд дунджаар 1500 орчим айл амьдрах зохион байгуулалтад дасал болсон нийслэлчүүд бидэнд энэ тоо л хотхоны “Хүүхэд төвт, өндөр зэрэглэлийн” хэмээх тодорхойлолтыг төвөггүй нотлох аж.

"Тэсо Пропертис" ХХК нь 10 жилийн дотор "Содон Стандарт" цогцолбор хороолол, "Palm Springs" ресорт вилла, бизнес зэрэглэлийн "Alpha Zone", "Active Garden" зэрэг томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж иржээ. "Тэсо Рийл Эстэйт" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Ганзориг ярихдаа, "Бид Монголдоо анхдагч бөгөөд шинэлэг байж чадахуйц, жишиг стандарт бүхий тансаг зэрэглэлийн орон сууцны хотхоныг барих ажлаа удаан хугацаанд бодож төлөвлөсний эцэст “Sky Garden Residence” төслийг боловсруулсан. Тиймдээ ч энэ төслөө бид зүгээр нэг барилга талаас биш амьтай байлгах талаас нь бодож, бүхий л концепцио гаргасан" хэмээсэн юм.

Иймдээ ч төслийн судалгааны үе шат гэхэд хоёр жил гаруйн хугацаанд үргэлжилжээ. Ингэхдээ уг төсөлдөө ихээхэн ач холбогдол, өөрсдөдөө томоохон сорилтуудыг тавих үүднээс Сингапурын "CPG" хэмээх салбартаа хэдийн танигдсан компанитай хамтран ажилласан байна. Уг архитектурын компани судалгаа шинжилгээний ажилдаа тун ч туршлагатай бөгөөд "Тэсо Пропертис" компанийн урилгаар Монголд анх удаа ирж, багагүй хугацаанд олон талт урьдчилсан судалгаа хийсний үндсэн дээр төслийн ганхашгүй бат суурийг тавьж өгөхийн хамт жанжин шугамыг босголцжээ. Хүүхдэд ээлтэй, хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн, худалдан авалтын дараа ч өдөр тутамдаа тасралтгүй үнэ цэнээ хадгалсаар байх "Sky Garden" төсөлтэй илүү ойроос танилцъя.



БАЙРШИЛ

Үл хөдлөх хөрөнгөтэй болох, орон байраа сайжруулахдаа хамгийн чухал анхаарах шаардлагатай нь байршил гэдэгтэй хэн ч маргахгүй биз. "Нийслэлийн иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа"-гаар Улаанбаатар хотын иргэдийн 97 хувь нь авто замын түгжрэл ажил, амьдралын чанарт нь сөргөөр нөлөөлж буйг онцолсон нь бий. Тэгвэл уг хотхон хотын төвөөс ердөө 3.6 км-ийн зайд байрлах бөгөөд Богд уул, Туул гол, Цэцэрлэгт хүрээлэнтэй зэрэгцэн амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээс гадна хотын төв, аль ч зүг уруу саадгүй хүрэх авто замын сүлжээний төлөвлөлттэй нь танд болон танай гэр бүлд том давуу талтай.



ерөнхий төлөвлөлт болон АРХИТЕКТУР 

Нарны гэрэл, агаар солилцоо бүх л өнцгөөс мэдрэгдэх нээлттэй төлөвлөлт

Үнэ цэнтэй үл хөдлөх худалдан авахдаа хамгийн ихээр анхаарах зүйлсийн нэг нь байгалийн гэрэл. Нарны илчээс эрч хүч, эерэг дулааныг мэдрэх нь хүн төрөлхтний төрөлх зөн шүү дээ. Орон сууц бүрийг урд хойд гэх хэвшмэл байдлаар бус ромбо болон ташуу хэлбэрээр байршуулснаар барилгын бүх тал байрлал, айлын төлөвлөлт аль зүгт байрлахаас үл хамааран өглөөнөөс оройны нарыг үргэлжлүүлэн мэдрэх боломжтой. Үүнийг л "нээлттэй төлөвлөлт" хэмээдэг.

Барилгад урагш харах тал байхад түүнтэй тэнцүүгээр хойш харах тал байх нь түгээмэл. Үүнээс шалтгаалаад ижил давхарт байрлах зэргэлдээ хоёр хаалга тэс өөр үнэ цэнтэй болж хувирдаг. Тэгвэл "Sky Garden Residence"-ийн хувьд уг ойлголт тун ч ухаалгаар няцаагдсан нь сонирхолтой.

Учир гэвэл уг хотхон нийт 11 блок барилгаас бүрдэх бөгөөд үүнд, өндөр түвшний буюу 22 давхар бүхий зургаа, нам түвшний буюу долоон давхар бүхий тав, Монголдоо хамгийн анхдагч гэгдэх мөнх ногоон ургамлаас бүтэх өвлийн цэцэрлэг гэх мэт олон төрлийн бүтээн байгуулалтаас бүтнэ. Ингэхдээ нам түвшний байрууд урд, өндөр түвшний байрууд хойд талд байрлах бөгөөд аль нь ч нөгөөгийнхөө нарыг хаахгүй алслалтай зайнд байхаас гадна айл бүрийн хоёр өөр зүгт байрлах төлөвлөлт нь өрөө тасалгаанд агаар сэлгэх бүрэн боломжтой байна.



Ногоон байгууламж, цэвэр агаар

Улаанбаатар хотод нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.1 ам.метр талбай байдаг. Үүнийг хамгийн сайн хэрэгжүүлж буй хотхон бол Sky Garden Residence юм. Хотхоны нийт талбайн 30 хувийг барилгажилт, 70 хувийг ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай эзэлнэ. Өнөө цагт тун ховор тоо биш гэж үү? Үүнээс 950м.кв талбайг хүүхдийн идэвхтэй тоглох, нас насны ангилалд тохирсон тоглоомын талбай болгосноороо тун онцлог. Хүүхдэд ээлтэй байдал бүх нөхцөлд хэрэгжиж буй нь энэ юм.

Хүсвэл та хажууханд байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү зориулалтын дугуйн замаар дамжин ямар ч аюулгүйгээр хотхоноосоо шууд холбогдох боломжтой. Энд салхилж, нарлахад тань юу ч саад болохгүй. Дөрвөн ам бүлтэй айлын нэг жилийн хүчилтөрөгчийн хэрэгцээг ердөө 1.5 ам метр зүлэгжүүлэлт хангадаг. Тэгэхээр энэ хотхон өвөл, зуны алинд ч оршин суугчдынхаа хүчилтөрөгчийн хэрэгцээг сайн хангаж чадах ажээ.



Галерей холболтоор холбогдсон байрууд

"Sky Garden Residence"-ийн бүх байруудад нарны гэрэл тусах тул тэсгэм хүйтэн өвлийн цагт ч байр тань дулаанаа сайн хадгалсаар байна. Мөн 11 блок байр бүхэлдээ уран зураг бүхий хүзүүвчээр холбогдсон нь оршин суугчдынхаа хувийн орон зай, тав тухыг эрхэмлэсэн онцгой төлөвлөлтүүдийн нэг юм. Энэхүү хүзүүвчээр хотхоны нэг талаас нөгөө тал руу нимгэн хувцастай ч явах боломжтойгоос гадна өвлийн цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлээрээ амрах, тун удахгүй урдхан талд ашиглалтад орох "Sky Plaza"-аас хэрэгцээт үйлчилгээгээ авах давуу талтай юм.

Цонхны жишүү төлөвлөлт

Цонх бүр өөр өөрийн гэсэн чиг, харагдацтай байдаг. Энэ нь хотхоны нөхцөлд нэгийнхээ цонхоор нөгөөгийнхөө амьдралыг бүрэн тольдох таагүйхэн байдалд гарцаагүй хүргэх нь бий. Тэгвэл "Sky Garden"-ий хувьд цонх бүрийг жишүү байдлаар төлөвлөж өгснөөр аль ч цонхноос эсрэг талын айлыг үндсэн хэсгээр нь харах боломжгүй, харааны хэсгийг хязгаарлаж өгчээ. Илүү тухтай. Хувийн орон зайг дээд зэргээр эрхэмлэжээ.



Аюулгүй байдал

Та мэдэх үү? Аваарын шат нарны гэрэл тусдаг талд байрлах ёстой гэдгийг. Учир нь аливаа осол аваар гарч аваарын шатыг ашиглалаа гэхэд орчин нь төвөггүй харагдах стандарттай байдаг гэнэ. Одоог хүртэл анзаарч, басхүү лавшруулан бодож байгаагүй энэ мэт деталь зүйлсэд ч төслийн баг онцгой анхаарчээ. Мөн стандартын дагуу галын аюулгүй байдлыг хангахаар 10-аас дээш давхруудад гал гарсан үед автоматаар бороожуулах системийг суурилуулсан байна.

Мэдээж урьдчилан сэргийлэлт хамгийн чухал. Тэгвэл болзошгүй эрсдэлийг бууруулах үүднээс айл бүрийг смарт шийдэлтэй байхаар тохируулж өгсөн. Ингэснээр гэрээ орхиж гарах үед автоматаар хөргөгчөөс бусад цахилгаан хэрэгслүүд эрчим хүчнээс салж, гэрэл хөшиг зэргээ утсаараа удирдах боломжтой болсон юм.

Зогсоолын хүрэлцээ

Хотхонд амьдрах 350 өрхийн зогсоолын хүртээмжийг тооцож үзвэл нэг бүрд 1.6 дулаан зогсоол буюу нийт өрхийн 40 хувьд нь нэг дулаан зогсоол, 60 хувьд нь хоёр дулаан зогсоол ногдоно. Ил зогсоолын тоо 200 гарах бөгөөд, үүнийг блок байруудын хэмжээнд задлаад үзвэл нэлээд боломжийн дүн гарч ирж байгаа юм. Үүнд удахгүй ашиглалтад орох үйлчилгээний төвийн зогсоол тооцогдохгүй нь бүр ч таатай дүн болно.



Барилгын чанар

Газар хөдлөлтөд тэсвэртэй

Олон улсын компанитай хамтарсан гэдэг утгаараа барилгын сууриас эхлээд М450 маркийн бетон зуурмаг, А500 стандартын орос арматур зэрэг гүүр тавихад ашигладаг чанартай, насжилт урттай материалуудыг ашиглажээ. Бүрэн цутгамал төмөр бетон бүтэц, нил хавтан суурьтай бөгөөд гүний цутгалтдаа чиптэй бетон зуурмаг ашигласнаа тэд онцолж байсан юм. Өөрөөр хэлбэл бетоны бэхжилтийг нүдээр харан шалгах боломжгүй тохиолдолд тус чип хаталтын хэмжээ хангалттай хэмжээнд очсон эсэхийг мэдэгдэж, дараагийн ажлыг илүү тодорхой, баттай болгож өгөх үүрэгтэй. Энэ бүхний нөлөөгөөр барилга бүр бүхэлдээ газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй болж байгаа аж. Барилгын бат бэхийг бүрэн хангах үзүүлэлт хэмээн ойлгож болно.

Ус, чийгийн хамгаалалт

Барилга бүр хаана баригдаж буй байршлаасаа хамаараад орчныхоо байгаль, цаг уур, хөрсний нөхцөл, онцлог, давуу болон сул талуудад шийдэл, гарц гаргалгаатай байх шаардлагатай. Тэгвэл голын ай савд багтах энэ газарт хөрсний усны шийдэл заавал байх учиртай. Хөрсний усны нэвчилтийн түвшнийг тодорхойлж, хөрсний чийгийг барилгын сууринд сөрөг нөлөөгүй байлгах технологи энэ төрлийн байршлын барилгын амин үзүүлэлт болох юм. Тус хотхоны хувьд зөвхөн хөрсний чийг, уснаас гадна байр бүрийн шал, таазыг ус, чийгийн түрхлэг ашиглан усны хамгаалалттай болгожээ. Ингэснээр ус алдах үед доод айл руу нэвтрэхгүй байх боломжтой болгосон байна.

Агаар сэлгэлт

Агааржуулалтыг механик агаар сэлгэлтийн системтэй байхаар төлөвлөжээ. Бүх өрөө агааржуулалтын хоолойтойгоос гадна, нарийн тоосонцрын шүүлтүүртэйгээрээ давуу. Эдгээр шийдлүүд нь өвлийн хүйтэн, зуны халуун, хуурай цаг агаарын тоосонцор, өвлийн агаарын гадна орчны бохирдлоос айх шаардлагагүй.



Дуу чимээний тусгаарлалт

Төслийн багийн зүгээс дуу чимээг сайн шийдсэн хэмээн үзэж буй. Хотхоныг өндөр, нам түвшний барилгатай, ташуу хэлбэрээр байрлуулсан нь орчны дуу чимээний тусгаарлалтыг анхнаас нь тооцож төлөвлөсөн. Мэдээж хэрэг цонхнууд нь дуу чимээ, дулаан тусгаарлах зориулалт бүхий сайн чанарын вакум технологитой.


Хэзээд цэвэр тунгалагаараа ирэх ундны цэвэр ус

"Тэсо Пропертис" ХХК Монголдоо шинэд тооцогдох ундны цэвэр усны системийг ашиглажээ. Төв байгууламжаас ирсэн усыг тусгай шүүлтүүрээр шүүж ашиглах бөгөөд ингэхдээ шүүлтүүрээс гарах цэвэршүүлсэн ус төмөр бус харин ус дамжуулах ган доторлогоотой нерж хоолойгоор дамжин айлуудад хүрэх юм. Энэ нь ган доторлогоотой хоолойгоор сувагчилсан анхны төсөл болж байгаа аж. Шүүлтүүрийг сольж, шинэчлэх зориулалттай тул өөрөөр хэлбэл хотхоны оршин суугчид хатуулаг өндөртэй, зэвтэй, бохирдсон ус хэрэглэхгүйг төслийн хэрэгжүүлэгчид амлаж буй.

Өнгө үзэмжээ удаан хадгална

Барилгын фасадыг 100 хувь керамик шатаасан шавраар өнгөлсөн нь нар салхинд өнгөө алдахгүй байх шалгарсан шийдлүүдийн нэг юм. Ингэхдээ байгалийн өнгө аясыг тусгахаар шийдсэн оршин суугчдад хотхон дотроо явахад тайван, дулаан мэдрэмжийг төрүүлэх нь эргэлзээгүй. Байгалийн гаралтай шатаасан шавар нь сэтгэл зүйд эерэг дулаан мэдрэмж төрүүлдэг, эдийн засгийн үр өгөөжтэйн дээр байгаль эх дэлхийгээ хайрлаж буй томоохон илрэл болж буй. Учир нь энэ төрлийн шатаасан шавар нь байгальд ямар ч хор нөлөөгүй, хөрсөнд шууд шингэдэг онцлогтой. Эх дэлхий, ирээдүй хойчоо хүндэтгэсэн төлөвлөлтийн нэг илрэл биш гэж үү?



КОНЦЕПЦИО БҮРЭН ИЛЭРХИЙЛЭХ ЦОГЦ ТӨЛӨВЛӨЛТ

"Sky garden residence"-ийн төлөвлөлт бүхэн "Хүүхэд төвт", "Хүн төвт" концепцийг илэрхийлнэ. Хүүхэд нялхсын харааны түвшинд гадна орчныг саадгүй тольдох цонх, бяцхан гар хөлийг гэмтээхээс хамгаалсан тусгай зориулалтын хаалга, хүүхдийн нурууны өндөр, түвшинд байрлах гэрлийн унтраалга, зочны өрөө, амралтын өрөөнд саатахад хүүхдийн өрөөгөөр дамжих боломжгүй зохион байгуулалт, нас насны ангилалд тохирсон тоглоомын талбай, хүүхдийн аюулгүй байдлыг хангах буюу тоглоомын талбайг гэрээсээ хянах боломжтой систем гээд сайтар судалж, "kids first” концепцийг бүхий л талаар бодон төлөвлөжээ. Хүний тав тухын стандарт болох агаар, дуу чимээ, харагдцын шаардлагыг хангаж байгаа нь Олон улсын стандартыг хангаж буйг илтгэх гол шалгуур болно. Sky garden residence-ийн архитектур төлөвлөлт, барилга хооронд холбогдох дулаан хүзүүвч, айлын ус, чийгийн хамгаалалт, өрөө бүрд цэвэр агаар оруулах систем, ундны цэвэр ус, тав тух, аюулгүй байдлыг хангах ухаалаг шийдэл буюу гэрийн автоматжуулалт, өвлийн цэцэрлэг, дуу чимээ, нарны ээвэрлэлтийг тооцоолсон барилгын байрлал, ногоон байгууламж болон авто зогсоол гээд хүний хэрэгцээ шаардлагыг бүрэн хангах иж бүрэн цогц төлөвлөлт нь "Хүн төвт" таатай орон сууцыг илтгэнэ.



АРХИТЕКТОР

Олон улсын жишгээр шилдэг архитекторуудын боловсруулсан төлөвлөлт, дизайн нь хэрэглэгчийн шаардлага, тав тух, аюулгүй байдлыг хангахаас гадна онцлог ялгарал бүхий дизайнаар дамжуулан олон нийтэд танигдсанаар төслийн нэр хүнд нэмэгдэж, үл хөдлөх хөрөнгийг урт хугацаанд үнэ, цэнтэй байлгах, зах зээлийн борлуулалтад нөлөөлөхөөс гадна хүрээлэн буй орчиндоо соёлыг төлөвшүүлж байдаг. "Sky garden residence" төслийн зураг төсөл, дизайныг дотоод гадаадын хамтарсан архитекторууд болох Сингапурын "CPG" архитектурын компани судалгаа, концепцийг, төсөөллийг бодит болгоход дотоодын "Анаграм" компани нарийвчилсан зураг төслийн шатанд хамтран боловсруулсан.

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ТӨЛӨВЛӨЛТ

Байгальд ээлтэй буюу хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй барилгын материал, тоног, төхөөрөмж, төлөвлөлтийг төслийн баг орхигдуулсангүй. Төслийн барилгад хэрэглэж буй байгалийн түүхий эдээс гаралтай чулуун хөвөн дулаалга, гадна өнгөлгөөний керамик шатаасан шавар хавтан нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй. Айл бүрд төлөвлөсөн усны хэмнэлттэй тоноглол, олон төрөлт гэрэлтүүлэг, өрөөний температурыг хүссэн хэмээрээ тохируулах боломжтой халаах хэрэгсэл, гэрийн ухаалаг систем, автоматжуулалт болон дулаан дамжуулалтын өндөр үзүүлэлт бүхий цонх нь эрчим хүчийг хэмнэдэг. Нийтийн талбайн мэдрэгчтэй болон LED гэрэлтүүлэг энэ бүгд байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүд.



онцлох давуу талууд

Өвөл ч дулаацуулах "Тэнгэрийн цэцэрлэг"

Монголд төдийлөн нэвтрээгүй ч дэлхий нийтийн архитектур төлөвлөлтөд ихээхэн ашиглагдаж ирсэн бүтээн байгуулалтын нэгэн салбар хэсэг нь өвөл зуны алинд ч цэвэр агаарыг хүртэж болох таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн бичил цэцэрлэгт хүрээлэнгийн шийдэл юм. Үүнийг олон улсад албан ёсоор Winter garden буюу Өвлийн цэцэрлэг хэмээн нэрлэдэг. Sky Garden-ийн нэр ч уг шийдэлтэй холбогдоно. Монголчилбол "Тэнгэрийн цэцэрлэг" хэмээн орчуулагдах уг хотхон нь Монголдоо анх удаа Өвлийн цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаас гадна нэртэйгээ хоршин өндөр барилгын давхрууддаа болон дээвэр хэсэгт зориулалтын цэцэрлэгүүдийг (garden) төлөвлөсөн нь хамгийн том онцлог юм. Жилийн дөрвөн улиралд ч зуныг мэдрэх боломжтой. Гайхалтай биш гэж үү. Мэдээж хэрэг оршин суугчид л энэ үнэ цэнийг бүрэн мэдэрч чадна

Хөрөнгийн менежмент

Хөрөнгийн менежмент буюу СӨХ-ийн менежментийг "Тэсо Пропертис" компани оршин суугчдадаа өгсөн амлалтын дагуу энэ чиглэлд мэргэшсэн "High Speed" компанитай хамтран, өөрсдөө хариуцан ажиллах юм. Бүтээн байгуулаад, худалдаж борлуулаад л орхидог хандлагыг тэд шинэ жишгээр няцааж, хөрөнгийн менежментийн салбарыг илүү хөгжингүй болгоход эергээр нөлөөлөхөөр төлөвлөж байгаа нь сайшаалтай.



SKy Garden хотхонд өгөх үнэлгээ

Бид тус цуврал нийтлэлээ уншигчдад илүү ойлгомжтой, хүртээмжтэй хийгээд цаг хэмнэхэд нь туслах үүднээс үнэлгээгээ

1. "Ногоон орчин, гадаа талбай"-н хүртээмж;
2. "Байршил";
3. Сар бүрийн тогтмол зардлын хэмжээг үнэлэх "Өртөг зардал";
4. Орчны тав тухтай байдлыг илтгэх "Дуу чимээ";
5. "Архитектор;
6. Нарны гэрэл, цонх, давхрын болон барилгын "Төлөвлөлт";
7. СӨХ-ийн үйл ажиллагааг илтгэх "Хөрөнгийн менежмент";
8. Газар хөдлөлтийн тэсвэр, ус чийгийн хамгаалалт, агааржуулалт зэргийг үнэлэх "Барилгын чанар"

гэсэн 8 тэмдэгтэд хуваан шалгуур бүрээр үнэлэх нь үр дүнтэй хэмээн үзсэн юм. Ингэхдээ барилгын зураг төсөл, төлөвлөлт, архитектор, инженерингийн зөвлөх үйлчилгээний N.A.P групптэй хамтран мэргэжлийн найман чиглэл бүхий 20 орчим шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэж, зохих үнэлгээг өгөн ажилласан билээ. Дээрх найман үзүүлэлтээс "Sky Garden Residence" төсөлд өгөх үнэлгээ:



"Sky garden residence" хотхоноор аялах нь:

Тус нийтлэлд барилгын зураг төсөл, төлөвлөлт, архитектур, инженерингийн зөвлөх үйлчилгээний N.A.P групп хамтран ажиллав.