Уншигч та "Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2018" жагсаалтад тавтай морил!
Unread.Today сайтын зүгээс анх удаа Улаанбаатарын хамгийн таатай оффисуудыг нэрлэж байна. Бидний бүтэн сарын турш 2000 гаруй уншигчид, 120 гаруй хамтрагчтайгаа цуг хийсэн өрнүүн их эрэл хайгуулын үр дүн ийнхүү та бүхэнд хүрч байгаад нэн таатай байна.
Ажилтнууд хийгээд харилцагчдаа хүндэлсэн ажлын орчныг бүрдүүлэхээр сэтгэл зүтгэл, хөрөнгө мөнгөө харамгүй зориулсан байгууллагуудыг олж алдаршуулахыг хүсэн бид энэхүү жагсаалтыг санаачилсан билээ. Учир нь ажлын орчны тав тух, уур амьсгал, дотоод соёл гэдэг байгууллагын өсөлт хөгжил, цаашлаад том зургаараа улс орны эдийн засагт нөлөөлөгч хүчин зүйл мөнөөсөө мөн юм.
Ажлын орчны тохижолт, байгууллагын соёл, сургалт хөгжүүлэлт гэсэн гурван гол шалгуурын дагуу эхний шатанд санал авсан 120 гаруй оффисын дөчид нь бид өөрсдийн биеэр зочлон танилцаж, эцсийн шатанд тодорч үлдсэн хамгийн таатай 10 оффисыг ийнхүү танилцуулж байна. Жил бүр уламжлал болон танилцуулах энэхүү жагсаалт маань байгууллагуудад олон арван чадварлаг мэргэжилтнийг элсүүлэхэд, өөр бусад байгууллагуудад хүнээ бодсон таатай оффисийг бий болгоход үлгэр жишээ болно гэдэгт итгэлтэй байна.
Бид эдгээр 10 байгууллагыг байр эзлүүлээгүй, үсгийн дарааллаар жагсаасан гэдгийг эцэст нь дурдъя. Та бүхэн энэ нийтлэлээс хамгийн таатай 10 оффистой нэг дор танилцах бөгөөд холбоосоор дамжин оффис тус бүртэй дэлгэрэнгүй танилцах боломжтой.
АНД ГЛОБАЛ - ЛЕНД МН (финтек)
Хиймэл оюун ухаанд суурилсан fintech буюу санхүүгийн технологиор дамжуулан санхүүгийн үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлэн, ЛендМн аппаараа олон улсын зах зээлд бизнесээ тэлж, 2018 оны Монголын хөрөнгийн биржийн хамгийн амжилттай IPO-г хийсэн компани бол Анд Глобал.
Маш хурдацтайгаар өргөжин тэлж буй тус компани нүүж ороод удаагүй байгаа шинэхэн оффистоо стартап соёлыг төгс шингээж, бүтээлч байдал-эрч хүч үнэртүүлсэн интерьер дизайн, соёл, ажлын орчинг хослуулж чадсанаар манай жагсаалтад багтсан юм. Том зорилгын төлөөх тэмүүлэл нь уулзмагц л мэдрэгдэх залуучуудаа хайрцгаас гадуур чөлөөтэй сэтгэхийг хөхиүлэн дэмжсэн, өөрийгөө сорьж гадаадын зах зээлд ажиллах боломжийг олгосон Анд Глобал санхүүгийн салбарт хувьсгал эхлүүлсэн шигээ Монголын ажлын орчны талбарт ч томоохон өөрчлөлтийг хийж чадав.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС: АНД ГЛОБАЛ



АНУН (тавилгын үйлдвэрлэл, худалдаа)
Иргэд, байгууллагуудыг хорин жилийн турш тавилгын шинэлэг шийдлээр хангаж ирсэн ажлын орчны хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гавьяатай. 18,000 гаруй харилцагч байгууллагын ажлын байрыг иж бүрэн тохижуулж хүлээлсэн тэд өөрсдөө үлгэр жишээ оффистой нь мэдээж санаандгүй хэрэг биш. Магадгүй та Ануны хараа булаам оффисыг өмнө монгол кино, бичлэг, рекламуудаас олж харсан ч байж болох.
Хүссэн газраа сууж ажиллаж болохуйц тав тухтай хэсгүүдэд сэлгэн ажилладаг ажилтнууд нь төрөл бүрийн сургалт, семинаруудын тусламжтай өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлдэг юм билээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС: АНУН



АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ (санхүү)
"Хүчтэй, хамтдаа" уриатай Ард Санхүүгийн Нэгдэл богино хугацаанд Монголын санхүүгийн салбарт тэсрэлт хийж, шинэлэг үйлчилгээ, шинэ санаачилгуудаараа олны итгэлийг хүлээн аль хэдийн тэргүүлэх компаниудын нэг болсон билээ.
Тус компани ажлын орчиндоо гойд анхаардаг нь орчин цагийн оффисийн бүх л шинэ чанар, онцлогуудыг шингээсэн байдлаас нь харагдана. Хотын төвд боловч олны хараанаас далд газар байрлах ажилтан бүрийн онцлогт тохируулсан оффис, ажилтнуудаа сургаж өөриймшүүлэх "Арджуулах хөтөлбөр" ба "Ардын соёл", ажилтнуудын "Хүчтэй, хамтдаа" сэтгэлзүй, тэднийг дэмжих төрөл бүрийн боломж, урамшууллууд - энэ бүхэн Улаанбаатарын таатай оффисын жагсаалтад багтах болзлыг давуулан биелүүлсэн гэлтэй.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС: АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ



Bat SOLUTION PARTNERS (Маркетинг, ПР)
Bat Solution Partners (BSP) бол Монголд харьцангуй шинэдээ тооцогдох маркетинг, олон нийттэй харилцах стратегийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани. Тийм ч учраас шинэ санаа, шинэлэг санаачилгын ундарга болсон газар гэж болно. Салбарынхаа хамгийн тэргүүн эгнээнд алхаж, бусад байгууллагуудад зөвлөдөг тус компани ажлын орчны хувьд ч үлгэр жишээ болж чаджээ.
Industrial Contemporary хэв маягийн интерьерээр хувь хүний орон зайг чухалчлан тохижуулсан оффисын шийдэл нь энд өөрөөр сэтгэдэг, бүтээлч хүмүүс ажилладгийг илтгэх бөгөөд дарга цэргийн ялгаагүй байдал, Netflix үзэж урам зориг авдаг, шар айраг шимэн амжилтаа тэмдэглэдэг соёл нь энэ хамт олны, энэ оффисийн салшгүй нэг хэсэг юм.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС: BAT SOLUTION PARTNERS



IT ZONE (мэдээллийн технологи)
Мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч Ай Ти Зон компани 20 дахь жилдээ бусад байгууллагуудыг технологийн оновчтой цогц шийдэл буюу програм хангамж, тоног төхөөрөмж, дэд бүтэц, сургалт, нөү-хаугаар ханган, амжилтынх нь хурдасгуур болж яваа билээ.
Тус компанийн минимал оффисийн шийдэл, ажил хөнгөвчлөх хүчирхэг технологиуд, дотоод сургалтын систем нийлээд бидний хийх сонголтыг тун ч хялбар болгосон юм. Ай Ти Зоны ажлын уян хатан цаг, хаанаас ч ажиллаж болох соёл, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх түвшинд ажилтнуудаа сургадаг тогтолцоо нь чадварлаг мэргэжилтнүүдийг татаж чаддаг.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС: ITZONE



landbridge (тээвэр зууч)
Өнөөдрийн байдлаар дэлхийн 100 орчим улсаас 30,000 гаруй удаагийн тээврийг зохион байгуулсан туршлагатай, Монгол Улсын тээвэр зуучлалын салбарын тэргүүн эгнээнд яваа Landbridge энэ онд 10 жилийн ойгоо тэмдэглэж байна.
Эрч хүч мэдрүүлэх минималист төлөвлөлтийг тод цэнхэр өнгийн интерьертэй төгс хослуулсан тус оффист хүүхдүүдэд зориулсан тоглоомын булан байдаг нь хамгийн сонирхолтой. Хүүхдээ ажил дээрээ зайлшгүй авчрах тохиолдол гардгийг бодолцон, энэ үед ч ажилдаа төвлөрөх боломжийг ийн олгосон нь хүнээ бодсон бодлого явуулдгийнх нь илрэл. Өглөө бүр шинэхэн аарц, сургалт хөгжлийн арга хэмжээнд зориулсан бяцхан тайз, цэлгэр талбай-өндөр тааз гээд бүтээмж нэмэгдүүлэх орчин энд бүрэн цогцолжээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС: LANDBRIDGE



НАНО ИНТЕРНЭЙШНЛ (гадаад худалдаа)
Дэлхийд алдартай 25 компанийн 900 гаруй бүтээгдэхүүнийг Монголд төлөөлөн ажилладаг Нано Интернэйшнл ХХК нь өдгөө 240 гаруй ажилтантай, салбарын тэргүүлэх компани болжээ. Яг л Pinterest-ээс зураг үзэж, санаа хайж буй мэт сэтгэгдэл төрүүлэх тэдний оффис цаасны хэрэглээг халахаар шийдэж, байгальд ээлтэй ажлын орчныг бий болгохоор зорьж байгаа нь үнэхээр үлгэр жишээ.
Амралтын өрөөндөө хүссэнээрээ идэж болох зайрмагны машинтай өөр оффисыг та Улаанбаатараас олохгүй байж мэднэ. Ажилтнуудынхаа сэтгэл ханамжийг үнэлж хянах зорилготой амтат чихрэн хана байдаг тухай та дуулж байсан уу? Энэ мэт оффисын шинэлэг санаа шийдлүүдтэй, ажилтнууддаа дэлхийн франчайз компаниудад зочлон туршлага судлах боломжийг олгодог Нано Интернэйшнл манай жагсаалтад багтлаа.



SMS - STARTUP MARKETING SPACE (дундын оффис)
Гарааны бизнесийн экосистем хөгжихөд томоохон түлхэц үзүүлдэг дундын оффисууд сүүлийн үед манайд цөөнгүй байгуулагдав. Улаанбаатарын хамгийн таатай оффисууд жагсаалтад эдгээр дундын оффисуудыг төлөөлөн орж байгаа газар бол SMS юм. Улаанбаатар хотын төвд, хамгийн өндөрт орших тус дундын оффист өдгөө 16 байгууллагын 100 гаруй ажилтан байрлаж байна.
Энтрепренер сэтгэлгээг хөхиүлэн дэмжих, хамтын ажиллагааг өрдөх соёл бол тэдний нэрийн хуудас. Тав тухтай хурал уулзалтын өрөөнүүд, стресс тайлахамралтын хэсэг, номын сан, кофе шоп, төрөл бүрийн хэмжээтэй багуудад зориулсан өрөөнүүд гээд гарааны бизнес эрхлэгчдийн эрж хайдаг бүхэн энд цөм бий.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС: SMS - STARTUP MARKETING SPACE



ХААН БАНК (банк, санхүү)
Улаанбаатар хотод шинэ өнгө нэмэн сүндэрлэсэн Хаан Цамхагт Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч ХААН Банкны 1000 гаруй ажилтан байрладаг. Уран зургийн галлерей, кофе шоп, давхар дамнан орших уулзалтын өрөө зэргээс хэрэглэгчид, ажилтнуудаа эрхэмлэсэн төлөвлөлт, уур амьсгал мэдрэгдэнэ.
Ажилтнуудынхаа стресс, ачааллыг бууруулж, эрүүл байхад анхааран бүтэн өдрийн турш ажилладаг бичил эмнэлгийг оффистоо байршуулсан нь онцгой. Хоол хийх, сайн дурын ажлын, гадаад хэлний зэрэг 10 орчим клубээр дамжуулан ажилтнуудынхаа хобби сонирхлыг хөгжүүлдэг, улс орон даяар тархан суурьшсан 5000 гаруй ажилтныхаа нийгмийн асуудлыг чухалчлан хөнгөлөлттэй зээл, төрөл бүрийн тэтгэлэг олгодог гээд таатай оффисийн шинжүүд ХААН Банкинд олон бий.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС: ХААН БАНК



ЮНИТЕЛ (МЭДЭЭЛЭЛ, харилцаа холбоо)
Мэдээлэл, харилцаа холбооны салбарт тэргүүлэгч Юнител групп байгуулагдсан цагаасаа хойш та бидний хоорондоо холбогдох, мэдээлэл авах хамгийн гол хэрэгцээг хангасаар өдгөө Монгол Улсын хүн амын 90 орчим хувьд ямар нэгэн байдлаар бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үр шимийг хүртээгээд байгаа юм.
Шинийг сэтгэж, түрүүлж алхах эрмэлзэл, залуучуудыг дэмжиж идэвхжүүлдэг соёл, групп дотроо чөлөөтэй сэлгэн ажиллах боломж гээд Юнителийн хурдтай өсөлтөд хувь нэмэр оруулдаг зүйлс олон. Магадгүй энэ бүхний нийлбэр дүнд Юнителтэй амьдралынхаа нэгэн цаг үеийг холбосон хүмүүс тус компанийн үнэнч дэмжигч, элч төлөөлөгч болдог биз ээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС: ЮНИТЕЛ



"Улаанбаатарын хамгийн таатай оффисууд" жагсаалт нь жил бүр уламжлал болон танилцуулагдах юм. Та бүхэн энэхүү жагсаалтын талаарх санал сэтгэгдлээ хуваалцаарай.
Unread

Сэтгэгдэл бичих (30)


Ч Чой 2019.04.29 202.21.108.108
ITZone бол хэцүүхэн л харагдаж байна, картонон хайрцагаар хогийн сав хийцэн хаха хүмүүс нь шахдалцсан жаахан сонин л юм. Тийшээ лав зүглэлтгүй газар санагддаг шд.
M Miki 2019.04.27 66.181.161.105
Тохижилт үнэхээр сайхан байна... Гэхдээ ажилчдын харилцааны соёлыг анхаарууштай... Дотор тал нь сайхан ч гадна тал нь тухгүй санагддаг. Бүрсийсэн, ногоон байгууламж муутай бдаг. Гаднахаа мөн ийм болговол зүгээр санагддаг. Маш сайхан мэдээлэл
З Зочин 2019.04.25 66.181.161.113
Дотор тал нь гоё сайхан байхаас гадна агааржуулалт сайтай байх хэрэгтэй шүү. Бас гамшиг ослын үед аюулгүй байдал хангасан байх хэрэгтэй юм
g guest 2019.01.10 124.158.124.156
muruudliin office uud maani bailaa, Except SMS, tedneeh arai l ydargaa, duu shuu ihtei. Amjilt UNREAD team
T Tsetsegjargal 2018.06.02 66.181.178.172
Nano giin Ho do you feel today? Wow ymar goy ym bee, anzaaraad harval shineleg tohitoi office ih bdg bolson bnlee. Khan bank geheer l ih ajild nuhluulsan stresstei humuus l sanaand orood bdiin uilchilgeenii ajilchid n ch ter gehdee ungun talaasaa bus dotood orchin n ih tselger goy ym bn kk. Letinu bol ugaasaa l shildeg n
I ITZone LLC 2018.05.22 103.229.123.181
Goy office-d ajillaj baigaadaa uneheer setgel hangaluun bdag shu. Anh ajliin yriltslagand ochood l ymar ch ergelzeegui shiidver gargaj bilee. Odoo bodohod zugeer l office n uneheer taalagdaad l orchihson bgan. Neg tiim songodog ch yum shg olon chimeggui tsagaan ongo zonhilson n uneheer taalagddag. Deerees n 3 office-nhoo oort ali bolomjtoi deeree ochood ajilchih bolomjtoi uyan hatan ajliin tsag gd mash olon davuu taltai . Odor bolgon shine odor bur oor bh ter medremj uneheer saihan bdag. Tav tuhtai orchin buh zuilseer n hangaj ogch chadaj bhad ajilaa gurildaj hiideg hun bdaggui bh. Iim gazar bj bgad haaya neg toriin baiguulagaar shagaihad burhan min. Anyway. I highly recommend to work with us. :) :) :)
з зочин 2018.05.21 124.158.111.65
ажлын байр тохь тухтай байна гэдэг чухал асуудал оффис гэхээс гадна үйлдвэрлэл бүтээн байгуулалт явуулж байгаа байгууллагуудын ажлын ХАБЭА-н орчин ямар байдаг талаар сурталчилж танилцуулж байвал зүгээр дээ
Т Төрийн албан хаагч 2018.05.16 202.131.245.69
Ямартаа ч энэ нийтлэлийг уншаад оффисоо биш юмаа гэхэд ширээгээ цэгцлэх сэдэл төрж, багахан ч болов янзаллаа. Бөөн цаасандаа төөрөөд шинэ санаа, бүтээл тааруу хэд хоносныгоо сая нь сэхээрлээ. Урам зоригоор цэнэглэгч UNREAD багийнхандаа талархая :)
Ж Жижгээ 2018.05.16 202.131.236.11
Ямар сайхан мэдээлэл вэ ? Компаниа тохижуулах үнэтэй сайхан санаанууд зөндөөг олж авлаа. Өдөр бүр иймэрхүү хэрэгтэй мэдээлэл уншиж байвал сайхан даа. Манай зарим мэдээллийн сайтууд арай л баргар мэдээллээр дүүрэн байх юм. Миний хувьд start up terminal , Анун, Нано компанийн оффисууд их таалагдлаа. Ландбридж компанийн үүдний хэсэг энергитэй сайхан харагдаж байна. Ажилчдынхаа төлөө хөрөнгө оруулалт хийсэн эдгээр компаниудаар бахархаж байна. Оффис засах ч их хөрөнгө мөнгөний асуудал шүү дээ.
D Degee 2018.05.16 27.123.214.122
Unitel ch hogiin gazar Daa. Tsalin gej uchuuhen jookhon ajil gej yyl ovoid Shig ih. Daramttai sonin gazar
З Зочин 2018.05.16 66.181.169.58
Aрд санхүүгийн нэгдлийн оффис ажил хийхэд яг тохиромжтой оффис мөн үү? Төвлөрөөд суухад хэцүүхэн л харагддаг даа
А Анха 2018.05.16 27.123.212.140
Сайхан шалгаруулалт байна. Гое ч оффисууд байна. Би хувьдаа худалдааны компанид ажилладаг. Агуулахынхаа хажууд оффислодог хотоос аймаар хол газар ажиллах амаргvй байдаг. Ийм сайхан газар ажиллавал ямар сайхан бэ ?
З Зочин 2018.05.16 202.21.110.254
Үнэхээр сайхан нийтлэл болсон байна. Дотоод засал төдийгүй байгууллагын соёлын талаар үнэтэй мэдээлэл, шинэ санаануудыг олж авлаа. Дараа жилийн нийтлэл хүртэл яаж хүлээнээ :)
З Зочин 2018.05.16 172.58.7.42
Good job. Really interesting read. It must have taken so much effort to compile this list. Also really creative content. We need more of list of bests in many other categories. Keep it up guys!
З Зочин 2018.05.16 64.119.16.28
Nulims tsiilegnev, gaihaltai gehees oor heleh ug alga. Busad office baigullaguudad ulger jishee bolj negiig bodogduulsan gdegt itgej baina
o oku 2018.05.15 96.92.55.89
ystoit goy tohijilttoi, tseverhen ajliin bairnuud baina. iim post garch baival bs goy ym bn shuu. Khan banknii tohijilt ih goy sanagdlaa.
Productivity 2018.05.15 66.181.161.38
Гаднах үзэмж нь гоёо, гайхалтай байна. Ийм шалгаруулалт жил болгон явуулбал байгууллагууд ажлын нөхцлөө сайжруулах байх аа. Бас хамгийн тохитой ажлын байр буюу үйлдвэр гэж үйлдвэрүүдийг бас хамруулаарай. Бас эмх цэгцийг нь нэг шалгуурт нь оруулуул зүгээр юм уу даа
O Opinion 2018.05.15 43.242.242.147
Ямарч байсан ийм сайхан ажлын байр бий болгож ажилчиддаа ая тухтай орчин бүрдүүлэхэд хөрөнгө мөнгө зарцуулж байна гэдэг нь өөрөө өсөн дэвжиж амжилттай яваа, компанийн шинж. Байгуулага аа муулж байгаа хүн ихэнхдээ өөрөө тухайн байгууллагын соёл, ажлын ачаалал, ур чадвар, хариуцлага зэрэгт асуудалтайгаас болоод ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс байдаг шүү. Эерэг байх энэ сайтыг хандлага. Маш их хөдөлмөр шингэсэн бүтээлч контент болжээ! Untead team -д Баярлалаа! Амжилт!
G Guest 2018.05.15 27.123.214.121
Proud that I work for one of those best work places of UB.Thanks for the great article & hardwork! Keep going UNREAD TEAM!
З ЗОЧИН 2018.05.15 202.21.106.134
Энд байгаа оффисуудаас миний мэдэх нь Нано интернэйшнлийн оффис байна. Миний мэдэхээр арай л худлаа бичжээ. Ажилчидаа ч боддог газар биш шүү дээ . Гаднаа гяланцаг дотороо паланцаг гэдэг шиг л юм даа.
Т Төмөр 2018.05.15 43.242.242.147
#BSP брэндингийн агентлагийн оффис яг европ компани шиг зэвүүн тохижолттой, хэт эрээн мяраан биш маш сонгодог болжээ
З Зочин 2018.05.15 202.131.246.250
УБ хотын хамгийн таатай ОФФИС биш АЖЛЫН БАЙР гэвэл илүү зохимжтой гарчиг болох байх. Ийм сайхан оффисуудад ажиллахад ч урамтай байдаг байхдаа.
j jz 2018.05.15 202.131.235.98
ард санхүүгийн нэгдлийн оффис шийдэл нь гоё байх лд. харин ажил хийхэд таатай юу, хэт олон компани 1 дор байдаг, маш их дуу чимээтэй, эмх замбараагүй, финанс компани гэж байдаг...
g guru 2018.05.15 117.111.19.48
ahhh nice, ta nar goyo zuil hiiijee, bayarlalaa, iim office uud ulam ulam olon nemegdeh boltugai, negend ni ochij ajillanaa
З Зочин 2018.05.15 203.169.48.34
It's the first time. Unread named most convenient and comfortable places in Ulaanbaatar. Awesome and informative article!
Б Баяр хүргэе! 2018.05.15 203.169.48.34
Их олон хүний хичээл зүтгэл, хүч хөдөлмөр орсон гайхалтай жагсаалт, гайхалтай нийтлэл байна. Энэ хэмжээний шинэлэг бөгөөд оригинал, нийтлэл Unread-ээс өөр газар хаана ч байхгүй дээ
B BARAMBAM 2018.05.15 203.169.48.34
Holy shit guys! Yostoi uram zorigoor tsutgaad haychih shig l bolloo. Mongold bas iim office-uud bnuu te. Alaad haychdiin bna. Tsusiig n holidiin bna. Goy bainaa!!!!!
З Зочин 2018.05.15 203.169.48.34
WOOOOW!!!!!!!!!! Янзтай, өнгөтэй жагсаалт болжээ. Энэ жагсаалтыг хараад олон хүн ажлаа солих байх даа хаха .
Г ГОЁ 2018.05.15 203.169.48.34
Үнэхээр гоё жагсаалт байна. Компани байгууллагууд оффистоо анхаарах хөшүүрэг болох байх. Тууштай үргэлжлүүлээрэй залуучуудаа. Амжилт :)
З Зочин 2018.05.15 146.110.51.78
Super! You guys do some awesome things. So, this article is awesome too. Creative, colorful, understandable, convenient to read. Please, keep it up! But, too small remark, please consider some sentences' narration. But, still a way above than other Mongolian medias.