2024 оны Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль 10-р сарын 11-нд болж, 17,500 гаруй нэр дэвшигч 8,000 гаруй мандатын төлөө өрсөлдөв. Сонгуулийн үр дүнтэй хамтдаа танилцъя.

Нийслэлийн ИТх-ын сонгуулийн дүн

Нийслэлийн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, 45 суудлаас 40-ийг нь авав. Ийнхүү Х.Нямбаатар Хотын даргын албан тушаалаа үргэлжлүүлэхээр боллоо.

дүүргийн ИТх-ын сонгуулийн дүн

Дүүргийн сонгуульд нийт таван нам, эвсэл суудал авав. Үүнээс МАН нийт мандатын 80 хувийг авч, Сүхбаатар дүүргээс бусад дүүрэгт үнэмлэхүй ялалт байгуулав.

аймгийн ИТх-ын сонгуулийн дүн

Аймгийн сонгуульд нийт 14 аймагт ялалт байгуулсан МАН тэргүүлж, 7 аймагт ялалт байгуулсан АН удааллаа.

сумын ИТх-ын сонгуулийн дүн

Сумын сонгууль бол хамгийн олон мандаттай, хамгийн өргөн дэлгэр болдог сонгууль юм. Энэ сонгуульд улсын хэмжээнд МАН ялалт байгуулж, АН хоёрт орлоо.

сонгуулийн ирц

Энэ жилийн сонгуулийн ирцтэй танилцахаас өмнө өмнөх орон нутгийн сонгуулиудын ирцийг эргэн саная:

- 2020 оны сонгуулийн ирц: 56 хувь
- 2016 оны сонгуулийн ирц: 60 хувь
- 2012 оны сонгуулийн ирц: 53 хувь
- 2009 оны сонгуулийн ирц: 59 хувь

Харин энэ жил сонгогчид бид 53.1 хувийн ирцтэйгээр саналаа өгсөн буюу өнгөрсөн хоёр удаагийн сонгуулийн ирцээ давж чадсангүй.

нийслэлийн сонгогчдын ирц

орон нутгийн сонгогчдын ирц

Нийгмийн асуудлыг цахим орчинд хамгийн их шүүмжилдэг Улаанбаатарчууд болон залуус бидний ирц энэ удаагийн орон нутгийн сонгуулиар 50 хувьд ч хүрч чадсангүй. Дор бүрнээ дүгнэлт хийх том сануулга боллоо.

Дэлгэрүүлж унших:

Орон нутгийн сонгуулиас онцлох 24 зүйл