Ням гараг бүр зурагтын өмнө үзэгчдийг уяж буй "The Apprentice" шоуны хоёрдугаар улирлын гурав дахь дугаарыг тоймыг хүргэж байна. Дугаар ахих тусам өрсөлдөөн улам ширүүсэж, оролцогчдын мэдлэг, чадвар, чансаа тодорсоор байна.
Өмнөх дугаарт юу болов?: "The Apprentice" цуврал #2: Автомашин угаалгын газар дахь өрсөлдөөн
Unread

III ДУГААРЫН ДААЛГАВАР:
Гурав дахь дугаарт нэвтрүүлгийн багийн зүгээс нэг сая гаруй хэрэглэгчтэй Ард Апп-ийн идэвхжүүлэлтийг хариуцан, гурван төрлийн бүтээгдэхүүнээс сонгон борлуулах даалгаврыг оролцогчдод бэлтгэсэн байлаа.
ДААЛГАВАР: Багууд санхүүгийн мэдлэгээ тэлэх, орлогын нэмэлт эх үүсвэр бий болгох, санхүүгийн зах зээлийг технологийн дэвшилттэй хослуулан хялбараар ашиглах боломжийг иргэдэд таниулах зорилгоор Ардын Брокер хөтөлбөр-ийн төлөөллөөр томилогдон даалгаврыг гүйцэтгэнэ.
Санхүүжилт: 1,000,000₮
Багууд дотроо Ард Апп болон борлуулалтын баг болж, тус бүр хоёр хуваагдана. Апп-ийн баг нь зах худалдааны төвүүдээр худалдаа эрхлэгчидтэй уулзаж, Ард Апп-ийн хэрэглээ болон давуу талуудыг тайлбарлан, шинээр татуулж суулгана.
Харин борлуулалтын баг харилцагчдад дараах төрлүүдээс тохирох бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулна. Үүнд:
- Хувьцаа (AARD)
- Үндэсний Хувьчлалын Сангийн нэгж эрх (ХОС)
- Тэтгэврийн хуримтлал (Үүнд: Хуримтлал, Хосолсон, Гурвалсан)
Даалгаврын ялагчийг тодруулахдаа:
- Элсүүлсэн худалдаа эрхлэгчдийн тоо 3 хувь
- Худалдаа эрхлэгчдийн дансаар хийгдсэн гүйлгээний тоо 30 хувь /3-аас доошгүй төрлийн гүйлгээ хийсэн байх/
- Нийт борлуулалтын орлого 20 хувь
- Худалдаа эрхлэгчдийн дансаар хийгдсэн гүйлгээний мөнгөн дүн 20 хувь
EVO БАГ
ХУВААРИЛАЛТ
- Борлуулалтын баг: Б.Жамъянхорол (багийн ахлагч), Г.Намхайдорж
- Ард апп баг: Г.Содцэцэг (дэд ахлагч), Т.Дөлгөөнтамир, Т.Азжаргал

ГҮЙЦЭТГЭЛ
Байршил: Хархорин зах, Нарантуул зах
Санал болгосон бүтээгдэхүүн: Хувьцаа (AARD), Тэтгэврийн хуримтлал
ҮЙЛ ЯВЦ
EVO баг Хархорин болон Нарантуул зах дээр ажиллаж буй 9700 гаруй худалдаа эрхлэгчдэд Ард Апп-ийг сурталчлан танилцуулж, Хувьцаа (AARD)-ны борлуулалтаар дагнан гэрээ хийхээр төлөвлөсөн. Тэд багаа компанийн системээр хуваарилж, урт хугацааны харилцагчдыг бий болгох зорилго баримтлан ажилласан юм.
Эхний өдөр Хархорин зах дээр 40 хүн бүртгэсэн ч борлуулалтаа бүрэн хийж амжилгүй цаг алдсан. Харин хоёр дахь өдөр Нарантуул захын ажилчдад төлөвлөсний дагуу бүтээгдэхүүнээ борлуулсан. Мөн тэд инновац буюу шинэлэг байдал нэмэхийн тулд "Самсунг" брэндтэй хамтран ажиллаж урамшуулал, ваучер дагалдуулан бэлэглэхээр хэлэлцээр хийж чадсан.
Гэвч дэд ахлагч Г.Содцэцэг орлогоо зөвхөн бэлэн мөнгөөр бүрдүүлэх шаардлагатай хэмээн дүрмээ буруу ойлгосноос болж багаараа зөвхөн борлуулалтад төвлөрөн ажиллахаар шийдвэрлэсэн нь EVO багийн ялагдлын шалтгаан болов.
PENNY БАГ
ХУВААРИЛАЛТ
- Борлуулалтын баг: Т.Пүрэвбазар (багийн ахлах), Ж.Дашням, Б.Баярцэнгэл
- Ард апп баг: Х.Цагаанцэцэг (дэд ахлах), Ч.Сэргэлэн, П.Даваажаргал

ГҮЙЦЭТГЭЛ
Байршил: Сандэй Плаза, Нарантуул зах
Санал болгосон бүтээгдэхүүн: Тэтгэврийн хуримтлал
ҮЙЛ ЯВЦ
Энэ удаагийн дугаарт өглөөний зургаан цагт Чайрмэний (Chairman) туслахаас ирэх дуудлагад T.Пүрэвбазар хариулах үүрэгтэй байсан боловч цагтаа авч чадаагүй тул багийн ахлахаар томилогдсон. Түүний хувьд энэ шийдвэр шийтгэл бус өөрийн чадвараа харуулах боломж хэмээн үзэж, багийн хуваарилалт, тактик боловсруулахдаа харилцаатай, уялдаатай ажиллаж чадсан.
Монгол Улсад өдгөө 380 мянган хувиараа бизнес эрхлэгч бий боловч тэтгэврийн тогтолцоонд хамрагдалт хангалтгүй хэвээр байна. Тэдгээр хүмүүст зориулан тэтгэврийн хуримтлал үүсгэх боломжийг Ард Апп олгож буйгаараа давуу талтай аж.
Тэтгэврийн хуримтлалын санг тус иргэдэд санал болгон борлуулснаар хуримтлалгүй ажилласаар буй ажил эрхлэгчдийн асуудлыг шийдэж, нийгэмдээ хөрөнгө оруулалт хийж буй үйл явдал хэмээн "PENNY" багийн гишүүд онцолсон билээ.
Үр дүн

Үр дүнд нь "PENNY" баг зөвхөн хувьцааны борлуулалтаар "EVO" багт ялагдсан ч бусад үзүүлэлтээрээ илт давуу ялалт байгуулснаар экстрим аялал жуулчлалыг хөгжүүлж буй "Nomadic offroad" -ийн шинэ загварын мотоциклыг унаж сурах багц үйлчилгээг хүртлээ. Мөн тэтгэврийн сангийн хуримтлалын дансандаа нэг сая төгрөгийн урамшуулал авсан юм.
Харин ялагдсан багийн ахлагч Б.Жамъянхорол нэвтрүүлгийн дүрмийн дагуу хасах ёстой хоёр оролцогчоор апп багийн хоёр бүсгүй Г.Содцэцэг, Т.Азжаргал нарыг сонгон Чайрмэнтэй алдаа оноогоо хэлэлцсэн. Эцсийн шийдвэрт тэд том сануулга авснаар энэ удаагийн дугаараас хэн нь ч хасагдаагүй ч, ирэх дугааруудад хоёр оролцогч нэгэн зэрэг хасагдах эрсдэл үүсэж буй.
III ДУГААРААС ЮУ СУРАХ ВЭ?: chairman-ий өгсөн ЗӨВЛӨГӨӨ
1. Багийн гишүүд удирдагчаа хүндэлж, хамтран ажиллахын зэрэгцээ буруу шийдвэр гаргахаас сэргийлж, гаргасан тохиолдолд сохроор дагалгүй алдааг нь ярилцах.
2. Эрсдэлээс айхгүйгээр зоригтой алхам хийх, гаргасан шийдвэртээ эзэн болох, эрсдэл даах чадвартай байх.
3. Багаар ажиллахдаа тэмцээнийхээ дүрмийг бүрэн дүүрэн ойлгон, тус бүртээ нягталж, хоорондоо ярилцах.
4. Багийн ахлагч нь хэт жижиг ажилд төвлөрөх бус төлөвлөгөөгөө томоор харж, гишүүддээ хуваарилдаг байх.
5. Нөхцөл байдлаас шалтгаалан түргэн хугацаанд арга барилаа өөрчлөх, тохирох хувилбарт шилжиж чаддаг байх.



Сэтгэгдэл бичих (1)


F Fabien 197.234.221.158
МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ Танд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, танд санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй. Зээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу. Холбоо барих: fabienalicio@gmail.com