Технологи ба боловсрол хосолсон, Монголдоо анхдагч "TomYo Skills" аппыг хэрэглэгчдэд санал болгосон "The Apprentice" шоуны хоёрдугаар улирлын тав дахь дугаарыг тоймлон хүргэж байна.
Өмнөх дугаарт юу болов?: "The Apprentice" цуврал #4: Логистик, бүртгэл тооцоо, маркетинг
Unread
V ДУГААРЫН ДААЛГАВАР:
Тав дахь дугаарт нэвтрүүлгийн багийн зүгээс Монголдоо тэргүүлэгч, Education Technology буюу EdTech чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг TomYo EdTech-ийн хөгжүүлж буй TomҮo Skills аппын гишүүнчлэлийн эрхийг борлуулах даалгаврыг оролцогчдод өгөв.
TOMYO АПП ГЭЖ ЮУ ВЭ?
TomҮo EdTech компани боловсролыг технологиор дамжуулан бүх насны хэрэглэгчдэд хүргэх зорилгынхоо хүрээнд TomYo, TomҮo Skills гэсэн хоёр төрлийн аппыг хөгжүүлдэг билээ. TomYo апп нь таван хэлээс сонгон суралцах Lingo, менторуудтай ганцаарчилсан уулзалт товлох Mentor гэсэн үндсэн хоёр хэсэгтэй. Харин энэ удаагийн даалгаварт багуудын борлуулах үүрэгтэй TomҮo Skills апп нь 120 гаруй мэргэжилтнүүдийн мастеркласс буюу туршлага, ур чадвар, арга ухааныг агуулсан хичээлтэй.
Даалгаврын ялагчийг тодруулахдаа:
- Нийт борлуулалтын орлого: 40 хувь
- Аппыг татаж, худалдан авалт хийсэн хэрэглэгчийн тоо: 40 хувь
- Маркетинг, борлуулалтын санаачилга, шинэ санаа: 20 хувь
EVO БАГ

ХУВААРИЛАЛТ
- Маркетингийн баг: Х.Цагаанцэцэг (багийн ахлагч), Ч.Сэргэлэн, Т.Пүрэвбазар
- Борлуулалтын баг: Б.Жамъянхорол (дэд ахлагч), П.Даваажаргал
ҮЙЛ ЯВЦ
Боловсролын салбар дахь туршлага, мөн өмнө нь ахлагч болоогүй гэсэн шалтгаануудад үндэслэн Х.Цагаанцэцэгийг энэ удаагийн даалгаврын удирдагчаар сонгов. Гэвч маркетингийн багт маргаан үүссэнээс болоод багийн ахлагч борлуулалтын багтайгаа уялдаатай ажиллахад хүндрэл үүссэн юм.
Маркетингийн баг Сүхбаатарын талбай дахь үзэсгэлэн худалдаанд ирэх эцэг эхчүүдэд TomҮo Skills аппыг санал болгохоор төлөвлөсөн ч техникийн саатал болон цаг агаараас шалтгаалан бэлдсэн тайзаа хангалттай ашиглаж чадаагүй.
Тиймээс тэд "BNI" бизнес эрхлэгчдийн хүрээллийн сургагч багш Э.Чинзориг, топ модель Х.Бадамгэрэл нартай хамтран аппаа цахимаар идэвхжүүлэв. Уг нь тэдэнд TomYo албан ёсны цахим хуудсаар идэвхжүүлэлт хийх боломж байсан ч нэвтрүүлгийн эхэнд үүссэн маргаанаас үүдэн цаг алдаж, эсрэг багт энэ эрхээ алдсан юм.
Борлуулалтын багийн хувьд TomҮo Skills аппын 20 эрх худалдан авсан тохиолдолд 5 эрх бэлэглэх урамшуулалтай борлуулалтыг 60 гаруй байгууллагат санал болгож, 34-тэй нь биечлэн уулзаж амжив. Б.Жамъянхорол, П.Даваажаргал нар боломжит бүх цагаа ашиглан бүтээгдэхүүнээ амжилттай борлуулсан ч өрсөлдөгч байгууллагатаа өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулсан нь Chairman-ий туслах Г.Тэлмэн захирлаас багагүй шүүмж хүртсэн билээ.
PENNY БАГ

ХУВААРИЛАЛТ
- Маркетингийн баг: Ж.Дашням (багийн ахлагч), Т.Азжаргал, Г.Намхайдорж
- Борлуулалтын баг: Г.Содцэцэг (дэд ахлагч), Б.Баярцэнгэл
ҮЙЛ ЯВЦ
Энэ удаагийн даалгаварт Ж.Дашням, Г.Содцэцэг нар хэр хэмжээний удирдагчид болохоо харуулав. Тэд гаргасан алдаагаа шуурхай засаж, шаардлагатай үед шийдвэртээ бат зогсож чадсанаар Penny баг үр дүнтэй ажилласан юм.
Маркетингийн баг тэгш, хүртээмжтэй боловсрол уриагаар гурван төрлийн багцаас худалдан авсан тохиолдолд асрамжийн газрын хүүхдүүдэд TomҮo Skills аппын эрхийг бэлэглэх арга хэмжээг зохион байгуулав. Уг арга хэмжээг Элчингийн гудамжинд зохион байгуулсан учир урьдчилан тусгай зөвшөөрөл авах, тайзан дээрх TomҮo Skills аппын өнгө төрхийг зөв болгох гэх зэрэг шаардлагатай ажлуудыг багийн ахлагч тухай бүрд нь шийдэж байлаа.
Борлуулалтын баг эхний өдөр 30-аас дээш эрх авбал ажилтан бүрд ментороос үнэгүй зөвлөгөө авах боломжийг дөрвөн байгууллагат амжилттай борлуулсан. Харин хоёр дахь өдөр тэд Монголын Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгийн тэргүүн, зөвлөх багш Г.Тэгшбүрэн профессортой хүний нөөцийн мэргэжилтнүүдэд TomҮo Skills аппын тухай сургалт зохион байгуулах хүсэлт тавьсан нь амжилттай болсон. Ингээд нийт 30 байгууллагын 28-аас нь судалгаа авч, таван охин компани бүхий групптэй борлуулалтын гэрээ хийв.
Үр дүн

Энэ удаагийн дугаарт Evo баг ганцхан онооны зөрүүгээр ялагдав. Chairman-ий хэлснээр нэг оноогоор ялагдана гэдэг 1000 оноогоор ялагдаж буйгаас ялгаагүй зүйл.
Багаа ялагдалд хүргэсэн Х.Цагаанцэцэг борлуулалтын багийг бүрэн гүйцэтгэлтэй ажилласан хэмээн үзэж, өөрийн ажилласан маркетингийн багаас хасагдах оролцогчийг сонгохоор шийдвэрлэв. Ч.Сэргэлэнг багийн гишүүнийхээ дайралтаас болоод өөрийн санааг хэрэгжүүлээгүй, харин Т.Пүрэвбазарыг хэлэлцээр хийхдээ сайн ч, бусдыг хүндлэн сонсох чадвар дутмаг хэмээн Chairman шүүмжилсэн юм.
Chairman зөвлөхүүдтэйгээ хэлэлцсэний эцэст багийн ахлагч Х.Цагаанцэцэгийг хасав. Түүнчлэн Ч.Сэргэлэн, Т.Пүрэвбазар нарыг ч Гүйцэтгэх захирал болохуйц оролцогчид биш хэмээн хэлсэн нь тэднийг дараагийн дугаарт илүү хүчтэй өрсөлдөгч байж, өөрсдийгөө харуулаасай гэсэн далд санааг агуулсан болов уу.

V ДУГААРт CHAIRMAN-ИЙ ӨГСӨН ЗӨВЛӨГӨӨ
- Санаагаа бусдаар дэмжүүлэхийн тулд байр суурин дээрээ баттай зогс, итгэлтэй бай
- Бүтээгдэхүүнээ борлуулахын тулд эхлээд худалдан авагчийн асуудлыг сонс
- Аливаа брэндийн маркетингийг хийж буй тохиолдолд өнгө төрхийг нь өөрчилж болохгүй
- Өрсөлдөгч байгууллагынхаа талаар судал
- Төлөвлөлтгүй бол шөнөжин нойргүй ажилласан ч ялагдалд хүрнэ
- Багт маргаан үүссэн тохиолдолд төвийг сахилгүй, яаралтай таслан зогсоож, нэг зорилгын төлөө нэгдэж ажиллах
#apprenticemongolia https://t.co/0qNLaLxkOq
Mon Jan 09 10:54:46 +0000 2023

Сэтгэгдэл бичих

