Дэлхийн даяар жил бүр дунджаар 12.6 сая хүн хорвоог орхиж буйгаас 23 хувь нь хүрээлэн буй орчны хор хөнөөлөөс болдог аж. Нүдэнд үл үзэгдэх боловч эрүүл мэнд, амьдралын чанар, бүтээмжид шууд, сөргөөр нөлөөлдөг хүрээлэн буй орчны бохирдлын тухай бид тийм ч их ярилцдаггүй.
Иймд шинэ дугаартаа сая 600 мянга давсан нийслэлчүүд бидэнд тулгарч буй агаар, хөрс, дуу чимээний бохирдлын тухайд чухал зүйлсийг тоймлон хүргэж байна.
Аюулгүйн тҮвшнЭЭс 27 дахин их
Улаанбаатар бол дэлхийн хамгийн бохирдол ихтэй нийслэл хотуудын нэг. Шүдний өвчин болсон уг асуудалдаа шийдэл эрэлхийлж бид өнгөрсөн сард Ази, Номхон далайн Цэвэр агаар дээд түвшний чуулга уулзалтыг эх орондоо анх удаа зохион байгуулсан. Жилийн хамгийн хүйтэн өдөр PM2.5 бохирдлын дундаж 687 микрограмм хүрдэг нь ДЭМБ-ын зөвлөж буй аюулгүй төвшнөөс даруй 27 дахин их үзүүлэлт. Хотын бохирдол өндөртэй дүүрэгт амьдардаг хүүхдүүдийн уушгины ажиллагаа хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдтэй харьцуулахад 40 хувиар бага байгаа нь дээрх тооны бодит баталгаа.
Галладаг зуух, түүхий нүүрс, нүсэр үйлдвэрлэлийг агаарын бохирдлын эх үүсвэр гэж цоллодог боловч угтаа тээврийн хэрэгсэл, автомашины үзүүлэх нөлөө чамгүй өндөр юм. Учир нь АНУ гэхэд л тээврийн хэрэгсэл тус улсын агаарын бохирдлын гуравны нэгийг үүсгэдэг гэнэ. Харин манай улсад 1,1 сая автомашин бүртгэлтэйгээс 642 мянга нь Улаанбаатар хотод бий. Автомашины үзүүлэх сөрөг нөлөөллийн 80-90 хувь нь бензин хөдөлгүүрээс үүдэлтэй. Энгийнээр, автомашины яндангаас гарах утаа нь агаарын бохирдол, дэлхийн дулаарал зэрэг томоохон асуудлуудын нэг том эх үүсвэр.

чимээгүй аюулын чанга чимээ
Их хотын иргэдийн хувьд баригдаж буй барилга, ууртай жолоочдын сигнал, ширүүн давхих мотоцикл зэргээс гарах дуу чимээ агаарын бохирдлын араас жагсах аюул гэдгийг мэдэх үү. Учир нь тэдгээр дуу чимээ нь архаг ядаргаа, нойрны хямрал, зүрхний эмгэг зэргийг шалтгаан болж, эрт нас барах нэгэн шалтгаан болдог. Европт гэхэд л 100 сая гаруй хүн дуу чимээний бохирдолд өртөж буй гэнэ.
Стандартын дагуу өдрийн цагт (07:00-22:00) дуу чимээ дунджаар 60 дБ байх ба шөнийн цагт хүний бие махбод илүү мэдрэмтгий тул (23:00-07:00)-ийн 40дБ байх ёстой аж. Номын санд ойролцоогоор 35 дБ байхад хөдөлж буй автобус эсвэл галт тэргэн дотор 85 дБ, барилгын талбай дахь дуу чимээ 105 дБ хүртэл өндөр байдаг.
Цар тахлын үед хотын дуу чимээний түвшин 68 хувиас 35 хувь болж буурсан гэнэ. Үнэхээр хол хорионы үед бидний чих амарсан нь үнэний ортой.

Эрүүл хөрс 12 хувь
Бид яндангаас гарах утааг бодитой хардаг боловч ус, хөрсөнд нэвчих хорт бодисыг анзаардаггүй. Угтаа хөрс нь бүх л амьд организмын амьдрах орчин тул бидний эрүүл мэндэд шууд нөлөөтэй. Хүн амын төвлөрөл, автомашин, гэр хорооллын хатуу, шингэн бохирдлын хэмжээ жил бүр нэмэгдсээр Улаанбаатарын хөрсний 88 хувь нь бохирджээ.
Түүнчлэн Орегон мужийн Их сургуулийн судалгаагаар автомашины дугуйны жижиг тоосонцор нь цэнгэг ус болон далайн эргийн экосистемд хөнөөлтэй аж. Учир нь автомашины дугуй эдэлгээний явцдаа хээнийхээ 30 орчим хувийг алддаг. Тэрхүү алдаж буй нийлэг резин, дүүргэгч бодис, тос болон бусад материалууд нь далайн хуванцар бохирдлын 5-10 хувийг бүрдүүлдэг гэнэ.

БОЛОМЖИТ шийдэл
Асуудал байгааг бид харлаа. Хэрхэн шийдэх вэ? Ямар нэгэн том өөрчлөлт эсвэл хэн нэгэнд найдаад суух тусам бидний эрүүл мэнд, амьдралын чанар өдрөөс өдөрт муудсаар л. Тэгвэл өдөр тутмын жижиг сонголтууд эдгээр асуудлуудын шийдэл болж чадах уу? Магадгүй автомашинаа солих нь жижиг чулуугаар том чулуу хөдөлгөсөн ухаалаг үйлдэл болох ч юм бил үү?
Цахилгаан автомашины тухай таны мэдэх ёстой бүхнийг А-Я үсгэнд
Unread
Цахилгаан автомашин 1.6 км зам туулахад ойролцоогоор 200 гр нүүрсхүчлийн хий ялгаруулдаг бол дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашин энэ зайд ойролцоогоор 400 гр ялгаруулдаг. Түүнчлэн UNEP-ийн тайланд цахилгаан эсвэл хайбрид тээврийн хэрэгсэл ашиглах нь дуу чимээний бохирдлыг бууруулах давуу талтайг онцолжээ.
Цахилгаан хөдөлгүүр бидний мэдэх уламжлалт хөдөлгүүр шиг олон араагүй учир бараг л дуу гаргадаггүй. Тиймээс автомашин үйлдвэрлэгчид тэрхүү дууг хиймлээр бүтээж буй. Ford Mustang Mach-E загварын дууны дизайнерууд цахилгаан гитар, Формула Е уралдааны машины дууг ашиглан хөдөлгүүрийн дууг дижитал хэлбэрээр гаргасан бол BMW-ийн i4 цахилгаан суудлын автомашин найрал хөгжим мэт сонсогддог. Ингэж хиймэл дуу бүтээхдээ хүн болон байгальд ээлтэй байдлыг ихэд анхаарч байгаа учир цахилгаан автомашин байгаа газарт дуу чимээний бохирдол багасах нь лавтай.
Сонирхуулахад, 25 жилийн түүхт MSM нь дэлхийд борлуулалтаараа тэргүүлж буй, цахилгаан автомашины BYD брэндийг албан ёсоор оруулж ирээд багагүй хугацааг өнгөрүүлж байна. Борлуулсан бүх цахилгаан автомашиндаа үйлдвэрийн найман жилийн баталгааг санал болгож, албан ёсны засвар үйлчилгээг үзүүлэн ажилладаг тэдний үйл ажиллагаатай эндээс дэлгэрэнгүй танилцаарай.


Сэтгэгдэл бичих

