Чанар, хийцээрээ дэлхийд гайхагддаг арлын Япон улсын Тоёота корпорац сүүлийн жилүүдэд жил бүр тогтмол 10 сая гаруй автомашин дэлхий дахинаа борлуулж байна. Тус корпорацын хөгжүүлдэг олон брэндүүд дотроос Lexus брэнд нь чанар, тав тух, аюулгүй байдлаараа цаг ямагт ялгардаг.
Өнгөрөгч жил Lexus брэндийн зүгээс GX автомашины загвартаа 14 жилийн дараа анх удаа бүрэн шинэчлэл хийж, худалдаанд гаргахаар төлөвлөж буйгаа зарласан билээ. Энэхүү нийтлэлээр та бүхэнд Монголд 2024 оны 5-р сарын 25-нд албан ёсоор нээлтээ хийх, манай орны цаг агаар, газар зүйн онцлогт хамгийн тохирсон, бартаат болон засмал замыг хослуулан эзэгнэгч шинэ загварын GX автомашиныг танилцуулъя.


Lexus GX-ийн шинэчлэл
Хамгийн анх 2002 онд Lexus GX 470 загвар хэрэглэгчдийн гарт хүрж байв. 1980-аад оноос эхлэн бартаат замд ноёлж байсан Toyota Land Cruiser Prado загварын платформын ашигласнаар GX зөвхөн засмал бус бартаат замыг ч мөн эзэгнэсэн SUV болсон түүхтэй. Тухайн үедээ арьсан суудал, дээд зэргийн дуугаралттай хөгжим, аюулгүйн функцүүд зэрэг нь GX-ийн нэрийн хуудас болж байв.
Ийнхүү 2009 онд хоёрдугаар үеийн GX 460 олны хүртээл болж, илүү тухтай салон, илүү ухаалаг инфотайнмент системтэй болсон юм. Үүнээс хойш 2014 онд GX 460 загварт бага зэрэг шинэчлэл хийгдсэнийг эс тооцвол 14 жилийн турш GX загварууд шинэчлэгдээгүй байсан билээ.


Харин 2024 онд GX-ийг платформ, дизайн, салон гээд бүх талаас нь шинэчлэн орчин цагийн дэвшлүүдийг багтааж, бартаат болон засмал замын алинд ч тав тух, аюулгүй байдлыг бүрдүүлсэн автомашин болгожээ. Уг төсөлд Lexus-д ажиллаж буй 15 Такумигийн (хамгийн багадаа салбартаа 25 жил ажиллаж буй мэргэжилтэнд олгодог дээдийн дээд цол) хоёр нь бүрэн анхаарч, олон арваны мэдлэг, туршлагаа зориулжээ.
Дэлгэрэнгүй унших: Lexus брэндийг тайлбарлах нь: Гайхамшгийг бодитоор мэдэр
Тэгвэл өнөөдрийн нийтлэлийн гол дүр, Монголд долоохон хоногийн дараа албан ёсоор нээлтээ хийх гэж буй Lexus GX550 автомашин нь ямар ид шидтэй вэ?
Overtrail
Хэрэглэгчид байгальд илүү их цаг өнгөрүүлэх сонирхолтой болохын хэрээр төмөр хүлгүүд ч гэсэн зөвхөн хотын засмал замд бус хөдөөгийн бартаат замыг туулдаг байх шаардлагатай болж байна. Энэ утгаараа Lexus өнгөрсөн жилийн Tokyo Outdoor Show-ийн үеэр “Overtrail Project”-ийг танилцуулсан билээ. Энэхүү төсөл/ санаачилга нь хэрэглэгчдэд байгальтайгаа ойртож, хамтдаа орших боломжийг бүрдүүлэх зорилготой.
Хүн бүрийн дотор байдаг адал явдалд дурлагч, эрэлч хайгуулч занг өдөөх “Overtrail Project”-ийн хүрээнд төрөл бүрийн загварынхаа шинэ хувилбарыг танилцуулах бөгөөд үүний хамгийн эхнийх нь Lexus GX 550 Overtrail юм. Тиймээс Overtrail бол хөдөө гадаа явна гэхээр л тав тухгүй байдаг гэсэн хэвшмэл ойлголтыг эвдэж буй шинэ хэв маяг, шинэ хувьсгалын эхлэл билээ.

САЛОН
Lexus GX Overtrail-ийг хаанаас нь ч харсан бартаат замын хүлэг гэж хэлнэ. Харин дотор талдаа зорчигчдын тав тухыг дээд зэргээр хангаж, яг л хоёр дахь гэртээ орж байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх аж. Бартаат замд зориулан хийсэн хамгийн том өөрчлөлтүүдийн нэг нь дэлгэцийг байж болох хамгийн их хэмжээгээр доошлуулахын зэрэгцээ хамрын гол хэсгийг намхан болгосон нь үзэгдэх орчныг үлэмж нэмжээ.
Салоноос онцлох зүйл нь гарцаагүй суудал. Угаас аливаа автомашин, тэр дундаа бартаат замын автомашины хувьд суудал гэдэг хамгаас чухал. Тиймээс Lexus-ийн нэрийн хуудас болсон тухлаг арьсан суудлыг улам сайжруулж, Overtrail-ийг ижил төстэй загваруудаас нэг шат ахиулсан байна. Тодруулбал, донсолгоонд зорчигчдын толгой болон биеийн хөдөлгөөний хамгийн бага байлгах хэлбэр, урд талын суудлуудад массаж хийх горим, нурууны доод хэсэгт тулгуур болох хэсэг зэргийг дурдаж болно.

хүч
2024 оны GX загварууд 3.5L twin turbo V6 хөдөлгүүртэй. 349 морины хүчтэй энэхүү хөдөлгүүр нь өндөр хүчтэй ч асар бага дуу чимээ гаргадгаараа давуу талтай юм. Multi-Terrain Select буюу шавар, цас, элс зэргээр төрөл бүрийн гадаргууд зориулсан горим, нэн бартаат замд хурд авах болон сааруулахад туслах Crawl Control, уруу газар явахад туслах Downhill Assist Control зэрэг фунцкүүдтэй. Өөрийн жин нь 2,5 тонн бөгөөд 4 тонн чирэх хүчин чадалтай.
Тийм ч учраас энэхүү хүчирхэг төмөр хүлгийг жолоодож байгаа бол бусдын гаргасан замыг дагалгүй, шинэ замыг нээж, адал явдалд бүрэн уусах боломжтой юм.


ТУХ
Тусдаа хөдөлж, дугуй бүрийг газрын гадаргуутай аль болох удаан хугацаанд барьцалдуулдаг, туулж буй замын төрлөөс хамааран өөрчлөгддөг амортизаторын систем, Lexus-ийн үйлдвэрлэсэн хамгийн том хэмжээтэй 33 инчийн дугуй, тэнцвэржүүлэх үүрэгтэй eKDSS зэрэг нь GX Overtrail-ийн тав тухын үндсэн багана болж байна. Мөн шинэ үеийн EPS буюу цахилгаан жолооны удирдлагатай учир хүрд эргүүлэхэд бага хүч, бага хугацаа орох давуу талтай.


GX 550 Монголд
Шинэчлэгдсэн GX автомашины Монгол дахь албан ёсны нээлт 2024 оны 5-р сарын 25-нд Хан-Уул дүүрэг, 120 мянгатын Khan Tower-ийн урд талбайд сүндэрлэх “GX Experience Space” байгууламжид эхэлнэ. Энэхүү байгууламж нь 14 хоногийн турш байрших бөгөөд хүрэлцэн ирснээр GX 550 автомашиныг бодитоор үзэж, сонирхож болохоос гадна тусгай проктер ашиглан бүтээсэн “Immersive room” буюу интерактив виртуал орон зайд нэн шинэ мэдрэмжийг мэдрэх боломжтой.
Автомашины нээлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг:
Монгол дахь албан ёсны дистрибьютер: Lexus Mongolia
Албан брэндийн албан ёсны дилерүүд: Lexus-Tavan Bogd, Lexus Munkhada

Сэтгэгдэл бичих

