Дэлхийн кино ертөнцийн хамгийн нэр хүндтэй наадам 96 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол энэ долоо хоногт амжилттай болж өнгөрсөн билээ. Энэ үдшийн гол дүр нь яах аргагүй нэр дэвшсэн 13 төрлөөсөө долоод нь ялалт байгуулсан “Oppenheimer”байв. Түүнчлэн 2017 онд “La La Land" дүрээр шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн Эмма Стоун “Poor Thing” киногоороо хоёр дахь удаа шилдгээр тодорсон бол "Мариупольд 20 хоног" кино шилдэг уран сайхны баримтат киногоор Украины түүхэн дэх анхны Оскарыг тус тус хүртэв.

Иймд энэ удаа дэлгэцийн урлагт хайртай үзэгч танд зориулж, энэ жилийн Оскарт өрсөлдсөн шилдэг бүтээлүүдийг танилцуулахын зэрэгцээ албан ёсны онцгой эрх, монгол орчуулгатайгаар хаанаас үзэж болохыг хүргэе.

ELEMENTAL

Finding Nemo (2003), The Incredibles (2004), WALL-E (2008) зэрэг кинонуудын бүтээлч багт ажиллаж байсан туршлагатай найруулагч Питер Соны бүтээл “Elemental”. Галын охин Эмбер, усны залуу Уэйд хоёрын хайрын түүх, эцэг эх гэр бүлийн хүндлэл, иргэншил соёлын ялгааг хүүрнэн өгүүлэх уг бүтээл энэ жилийн наадамд олон шилдэг бүтээлүүдтэй өрсөлдсөн юм.

Дотоодын зах зээлд тааруухан амжилттай эхэлсэн боловч явцдаа эрчээ авч, дэлхий даяар 500 сая доллар цуглуулж, Box Office Mojo-ийн статистикаар "Spider-Man: Across the Spider-Verse"-ийг ч гүйцэж түрүүлэн стримингээр 60 сая хүн үзэж өндөр амжилт үзүүлсэн билээ.

Сэтгэлд хүрсэн кино бүтээл гэдэг хэн нэгний үнэн дурсамж, бодит түүхээс сэдэвлэснээрээ улам ч амттай болдог. Тэгвэл 2000 оноос хойш “Pixar” компанитай хамтран ажиллаж буй найруулагч Соны хувьд эл бүтээл түүний амьдрал гэдгийг онцолжээ. Тодруулбал, найруулагчийн эцэг эх 1960-аад оны сүүлээр АНУ-д цагаачлан ирж, англи хэл ч мэдэхгүй атлаа хоёр хүүхдүүдийнхээ төлөө бүхнээ зориулсан тухай нэгэн ярилцлагадаа талархан дурссан байдаг.


The Creator

Гарет Эдвардсын шинжлэх ухааны уран зөгнөлт эл бүтээл энэ жил шилдэг визуал эффект, шилдэг дуу төрөлд өрсөлдсөн юм. Кинонд, хүн төрөлхтөн хиймэл оюун ухаантнуудын эсрэг тэмцэх ширүүхэн цаг үед тусгай хүчинд зүтгэж байсан нэгэн эр бүгдийг үгүй хийх хүчирхэг зэвсэг бүтээсэн бүтээгчийг устгах даалгавар авснаар адал явдал эхэлнэ.

Уг киноны тухайд бидний бэлтгэсэн Таамаг: 2024 оны Оскарын эзэд нийтлэлийн зочин "Framestore" студийн визуал эффект хөгжүүлэгч инженер Д.Төмөртогтох бусад жижиг продакшнууд урам авахуйц онцлог бүтээл хэмээн онцолсон юм. Учир нь уг киног Sony FX3 гэх сinema камераар бичсэн ба энэ нь кино бүтээхэд дийлэнхдээ ашигладаг мэргэжлийн камеруудтай харьцуулшгүй хямд үнэтэй ажээ. Зарим мэргэжлийн хүмүүст бол Sony FX3 Pro Consumer буюу туслах камер гэж хэлэхэд ч буруудахгүй. Хэн ч худалдаж аваад ашиглах боломжтой камерыг кино багийнхан зураг авалтынхаа гол зэвсэг болгосноор Холливүүдийн киног заавал өндөр үнэтэй камераар л бичих ёстой гэх ойлголтыг эвдсэн гэжээ.

Найруулагчийн хувьд "Годзилла" болон "Оддын дайн"-ын өмнөх цуврал "Rogue One" киногоо 160 сая, 220 сая ам.долларын өртгөөр бүтээж байсан бол эл бүтээлээ 80 сая ам.долларт багтаасандаа багахан ичиж байна хэмээн Variety сэтгүүлд ярьжээ.


MISSION: IMPOSSIBLE - DEAD RECKONING PART ONE

Холливүүдийн алдарт тагнуулчдын тухай өгүүлэх алдарт цуврал энэ жилийн наадмын шилдэг визуал эффект, шилдэг дуу төрөлд дэвшсэн. Анх 1996 онд дэлгэцнээ гарч байсан уг бүтээл нийтдээ 290 сая ам.долларын төсвөөр буюу үнэхээр л биелэгдэшгүй өндөр төсвөөр бүтсэн онцлогтой. Өдгөө 60 настай алдарт жүжигчин Том Круз орлон тоглогчгүйгээр бүх зураг авалтдаа оролцож, кино багийн хамт олон цар тахлын амаргүй нөхцөлд зураг авалтаа дуусгажээ.



Ташрамд дурдахад, кино ертөнцийг донсолгосон эдгээр шилдэг бүтээлүүдийг албан ёсны онцгой эрх, монгол орчуулгатайгаар Toki апп-аар үзэх боломжтой болсон сайхан мэдээг дуулгая. Монголын хамгийн анхны цогц үйлчилгээ бүхий Toki апп-ын “Movie” цэсээс хүссэн киногоо хайж, Юнивишнийн видео сангаас кино багц, суваг идэвхжүүлэн түрээслэх, цуцлах, хайртай дотнын хүмүүстээ бэлэглэх зэрэг хэрэгцээт шийдлүүдийг нэг дор гар утсаараа хийх боломжтой болжээ.

Кино түрээсийн төлбөрөө ч Toki Pay ашиглан өөрт хамгийн хялбараар төлөхөөс гадна Юнивишн үйлчилгээний дэлгэрэнгүй задаргаагаа ч харж болох аж. Түүнчлэн энэ амралтын өдрүүдээр буюу гуравдугаар сарын 17-ны дотор Toki апп-ын “Movie” цэсээс “Онцгой Санал” кинонуудыг 30-50 хувийн хөнгөлөлттэй үнээр түрээслээд iPhone 15-ийн эзэн болох урамшуулал зарлагджээ. Дуртай киногоо үзээд л гар утсаа шинэчлэх аз, ёндоо тохиох ч юм бил үү.

АПП ТАТАХ

Barbie

Нийт найман төрөлд өрсөлдсөн тус бүтээл Билли Айлишийн зохиосон "What Was I Made For?” дуугаар Оскар хүртсэн билээ. Холливүүдын түүхэнд нэг тэрбум ам.долларын ашиг олсон 28 найруулагч байсан бол “Barbie” бүтээл 17 хоногийн дотор тэрбум ам.долларын орлого олсноор тус киноны найруулагч Грета Гервиг энэхүү жагсаалтын 29 дэх бөгөөд цор ганц эмэгтэй найруулагч болон түүхэнд бичигдсэн юм. Түүгээр ч зогсохгүй анхны гурван бүтээлээрээ ("Lady Bird", "Little Women", “Barbie”) Оскарын наадмын “Шилдэг кино” төрөлд нэр дэвшсэн цорын ганц найруулагч болоод байна.

Warner Bros-ийн хувьд тус бүтээл хамгийн хурдан хугацаанд дэлхий дахинаас нэг тэрбум ам.долларыг цуглуулсан кино болж буйгаараа онцлог (Үүнээс өмнө “Харри Поттер” цувралын төгсгөлийн анги 19 хоногт нэг тэрбум долларын ашиг олж байв). Гэвч компанийн удирдлагууд төсөл эхлэх хүртэл эмэгтэй найруулагчтай, иймэрхүү төрлийн бүтээлд 145 сая ам.долларын төсөв баталж чадахгүй хэмээн эсэргүүцэж байсан нь сонирхолтой.


GUARDIANS OF THE GALAXY VOL. 3

Энэ жилийн Оскарын наадамд Америкт хийгдээгүй, ойрын хэдэн жилдээ харагдаагүй нарийн хийцтэй кинонууд нэр дэвшсэн бөгөөд шилдэг визуал төрөлд “Godzilla Minus One” тодорсон юм. Сонирхуулахад, уг төрөлд хүч тэнцүүхэн өрсөлдсөн эл бүтээлийн Рокетийн бага нас болон түүний найзуудын тухай сэтгэл хөдлөм хэсгүүдийг визуал эффект хөгжүүлэгч инженер Д.Төмөртогтох Alexis Wajsbrot гэх VFX Supervisor-ынхаа удирдлага дор бүтээсэн ажээ. Анх 2014 онд үзэгчдийн хүртээл болсон уг бүтээл зургаан жилийн дараа ийнхүү эргэн ирж, дэлхий даяар нийт 837 сая ам.долларын ашиг олсон юм.


SPIDER-MAN: ACROSS THE SPIDER-VERSE

2018 оны Оскарын шагналт "Spiderman: Into the Spider-Verse" бүтээл нь анимейшн салбарын өнгө төрхийг тэр чигт нь өөрчилсөн гэхэд хилсдэхгүй чанартай бүтээл билээ. Нээлтийн долоо хоногийн орлогоороо бүх цаг үеийн 52 дугаарт жагсаж, хүүхэлдэйн киноны ангилалдаа наймдугаарт бичигдсэн уг цувралын дараагийн анги 2023 онд фэнүүүдийнхээ өндөр хүлээлт дор нээлтээ хийсэн нь зургаан өөр ертөнцийн 240 гаруй дүр нэгдсэн “сүпер” үйл явдлуудыг өгүүлэх “Spiderman: Across the Spider-Verse” байсан юм. Супер баатруудын хувийн амьдрал, зэргэлдээ ертөнцийн тухай төсөөллийг ахин нэг шатаар дээшлүүлж өгсөн тус бүтээл энэ жилийн Оскарын наадмын анимейшн төрлийн голлох өрсөлдөгч байсан юм.