Энэ удаагийн дугаарт оролцогчдод Ард Санхүүгийн Нэгдлийн Монголдоо анх удаа хэрэгжүүлж буй "Баялгийн менежмент" хөтөлбөрийн зөвлөхөөр ажиллах даалгаврыг нэвтрүүлгийн зүгээс өглөө.
Өмнөх дугаарт юу болов?: "The Apprentice" цуврал #9: Идэвхжүүлэлтийн контент бүтээх нь
Unread
X дугаарын даалгавар:
Энэ удаагийн даалгаварт таван оролцогч бүгд тусдаа бие даан өрсөлдөх бөгөөд Ард Санхүүгийн Нэгдэл компанийг төлөөлж харилцагчдад "Баялгийн менежмент" хөтөлбөрийг танилцуулж, борлуулах үйлчилгээг үзүүлнэ. Оролцогч тус бүр хоёр харилцагч сугалах бөгөөд нэмэлтээр нэг харилцагчийг өөрсдөө олох ёстой.
Оролцогч нар урьдчилж бэлтгэсэн тестийн дагуу тухайн харилцагчийн эрсдэл даах чадвар, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал болон ирээдүйн зорилтыг оновчтой ойлгож мэдсэний үндсэн дээр харилцагч бүрд таарсан санхүүгийн зөвлөгөө өгч, төлөвлөгөө бэлтгэж өгнө.
Оролцогчид:
- Харилцагчийн нөхцөл байдлыг оновчтой тодорхойлох
- Тохирсон мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх
- Танилцуулга бэлтгэх
- Шинэ харилцагч олох ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
Даалгаврын үр дүнг тооцохдоо:
- Баялагийн менежментийн үйлчилгээний гэрээлсэн хөрөнгийн хэмжээ: 40 хувь
- Танилцуулах ур чадвар, үйлчилгээний санал, тооцоолол, үнэлгээ: 40 хувь
- Харилцагчдын үнэлгээ: 20 хувь

үйл явц
Эхний өдөр оролцогчид сугалсан харилцагч нартайгаа уулзалтын цаг товлож, илтгэлээ бэлдсэн бол хоёр дахь өдөр боловсруулсан танилцуулгаа харилцагчид илтгэж, тэдэнд баялгаа хэрхэн өсгөх аргыг зөвлөсөн юм.
Оролцогч Ч.Сэргэлэн: Тэрээр уулзалтын гол утга учрыг харилцагчдаа тодорхой ойлгуулсан нь мэргэжлийн үйлдэл байсныг сайшаав. Гэвч түүний танилцуулга хэт их агуулгатай байснаас болоод өөрөө ч төөрсөн талаар Chairman-ий зөвлөхүүд шүүмжиллээ. Мөн тэрээр танилцуулгаа харилцагчдаа ойлгуулж, хүргэхээс илүүтэй сургалт орж буй мэт нуршуу ярьсан ба хамгийн том алдаа нь нууцлалын гэрээ байгуулахаа мартсан явдал юм.
Оролцогч Ж.Дашням: Түүний хувьд харилцагчийнхаа тухай дэлгэрэнгүй судалсан учраас тооцоо, судалгаатай ажилласныг Г.Сэлэнгэ зөвлөх сайшаав. Үүний илрэл нь харилцагч бүрд тохирсон хувилбар болон шийдлүүдийг санал болгосон явдал байлаа. Гэвч түүний алдаа нь танилцуулгаа хэт хурдан ярьснаас болоод харилцагч ойлголгүй дахин лавлах хэрэг гарч байв.
Оролцогч Б.Жамъянхорол: Түүний сугалсан хоёр харилцагч гадаадад ажилладаг хүмүүс учраас цахимаар холбогдож, танилцуулгаа илтгэсэн нь бусад оролцогчидтой харьцуулахад сул тал болов. Мөн Г.Тэлмэн зөвлөх түүний танилцуулга үг үсэг, фонтын алдаа их байсныг шүүмжиллээ. Гэсэн ч түүний илтгэх ур чадвар сайн байсныг сайшаав.
Оролцогч Т.Пүрэвбазар: Тэрээр танилцуулгаа тодорхой бус “бөөрөнхий” тайлбарласан нь үйлчилгээнийхээ талаар бүрэн ойлголтгүй ажилласантай холбоотой болохыг Chairman шүүмжилсэн юм. Мөн танилцуулгын харагдах байдал хангалтгүй байсныг Г.Сэлэнгэ зөвлөх хэллээ.
Оролцогч Г.Намхайдорж: Харилцагчид түүний танилцуулга болон илтгэх ур чадварыг цэгцтэй, тодорхой байсныг сайшаан магтлаа. Харин Chairman-ий зөвлөхүүдийн зүгээс зарим үед хэт нуршиж, залхаах хандлага ажиглагдсаныг шүүмжилсэн юм.
Үр дүн

Энэ удаагийн дугаарт Chairman болон түүний зөвлөхүүд хэлэлцсэний үр дүнд гурван оролцогчийг хаслаа. Хэдийгээр оролцогч Ч.Сэргэлэн аливаа асуудлыг нарийн задлан шинжилж, тооцоотой хандах чадвартай ч манлайлах үлгэрлэлийн хувьд бусдыг дагуулах, өөртөө итгэх итгэл бага, гаргасан алдаагаа залруулж чаддаггүй хэмээн үзсэнээр түүнийг тэмцээнээс хаслаа. Түүнчлэн оролцогч Т.Пүрэвбазар хурдтай суралцагч боловч энэ чадвар эсрэгээрээ аливаа асуудалд хэт сандруу шийдвэр гаргахад хүргэдэг, оролцогч Б.Жамъянхоролын хувьд олон жилийн бизнесийн туршлагатай ч өөрийнхөө үзэл бодлыг хамгаалах, бусдыг өөртөө дагуулах удирдагч зан дутуу гэх шалтгаанаар хасах шийдвэр гаргав.
Эцсийн шатанд шалгарсан оролцогч Г.Намхайдорж өөрийн шийдвэрийнхээ төлөө тууштай зүтгэдэг ч багийн ажиллагаанд хойш суух байдал ажиглагддаг хэмээн Chairman-ий зөвлөхүүд шүүмжилсэн. Харин Ж.Дашнямын хувьд өөрийн ойлгосон мэдээллээ багийнхандаа хуваалцах тал дээр сул тал ажиглагдаж буйг зөвлөхүүд тус, тус онцлон хэллээ.

X дугаарт Chairman-ий өгсөн зөвлөгөө
- Бизнес эрхлэхэд мэргэжил үл хамаардаг
- Бизнест харизм, алсын хараа, стратегийн зөв шийдвэр гаргах чадварууд чухал
- Хүнийг таних, харилцах, удирдах нь манлайлах чадварт багтана
Ялагдашгүй. https://t.co/vvty0rqSe3
Sun Feb 12 14:40:55 +0000 2023

Сэтгэгдэл бичих

