Энэ удаагийн дугаарт МИАТ ХК-ийн "Blue sky Mongolia" урамшууллын хөтөлбөрийг идэвхжүүлэх даалгаврыг нэвтрүүлгийн зүгээс өглөө.  

Өмнөх дугаарт юу болов?: "The Apprentice" цуврал #8: Төмөр зам хариуцаж, эрчим хүч үйлдвэрлэсэн нь

Unread

IX ДУГААРЫН ДААЛГАВАР:

Энэ удаагийн даалгаварт багууд МИАТ ХК-ийн урамшууллын хөтөлбөр болох "Blue sky Mongolia"-г олон нийтэд сурталчлан таниулах видео контент бүтээж, олон нийтэд түгээх ёстой. Ингэхдээ багууд дотроо “Сурталчилгаа бүтээх” болон “Сурталчилгаа таниулах, маркетингийн баг” болж хоёр хуваагдана.

Сурталчилгаа бүтээх баг:

  • Зохиол гаргах
  • Студитэй зохиолоо ярилцаж, эцэслэх
  • Багийн гишүүд өөрсдөө 50 хувьд нь дүр бүтээх
  • Сурталчилгаа бүтээх явцад гар бие оролцох
  • Бэлэн болсон сурталчилгааг үйлчлүүлэгчдэд үзүүлж судалгаа авах

Сурталчилгаа таниулах, маркетингийн баг:

  • Зохиолд тусгах санааг өгөх
  • Цахим орчинд сурталчилгааг олон нийтэд түгээх
  • Олны танил хүмүүсээр пост бичүүлж, фейсбүүк дээр хуваалцуулах

Цахим орчинд идэвхжүүлэлт хийхдээ:

  • Олны танил хоёр хүнээр тус бүр хоёр удаа пост бичүүлэн түгээх
  • Таван удаа пост оруулах
  • Гурван удаа boost хийх эрхтэй

Даалгаврын үр дүнг тооцохдоо:

  • Цахим орчинд байршуулсан сурталчилгааны нийт engagement үзүүлэлт: 40 хувь
  • МИАТ ХК-ийн удирдлагуудын үнэлгээ: 40 хувь
  • Иргэдээс авсан судалгааны үр дүн: 10 хувь
  • Санхүүжилтийн үр ашигтай зарцуулалт: 10 хувь

Монголын иргэний агаарын тээвэр МИАТ ХК нисэх бүрдээ оноо цуглуулж, урамшуулал эдлэх боломжтой “Blue sky Mongolia” сурталчилгааны хөтөлбөрийг зохион байгуулдаг. Энэ хөтөлбөр зорчигчдоо урамшуулах, үнэнч хэрэглэгчдийн тоо, суудал ашиглалт болон зорчигчийн урсгалыг нэмэгдүүлэх зорилготой.

EVO БАГ


ХУВААРИЛАЛТ

  • Сурталчилгаа бүтээх баг: Ц.Содцэцэг (багийн ахлах), Т.Пүрэвжаргал
  • Сурталчилгаа таниулах, маркетингийн баг: Ж.Дашням

ҮЙЛ ЯВЦ

Сурталчилгаа бүтээх баг контент бүтээх студитэй уулзаж, өөрсдийн боловсруулсан санаагаа ярилцсан юм. Тэд зураг авалтаа урьдчилан нарийн боловсруулж, тодорхой төлөвлөөгүйн улмаас цаг алдсаар байлаа. Оролцогч Ц.Содцэцэг, Т.Пүрэвжаргал нар хоёрдугаар хэсгийн зураг авалтаа Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын хүлээлгийн хэсэгт авахаар ирсэн ч тог тасарсан байв. Энэ үед багийн ахлагч Ц.Содцэцэг зохион байгуулагчтай нь холбогдон зураг авалтын түрээс төлөхөөр тохирч тог залгуулж, асуудлыг шийдсэнээр тэд зураг авалтаа үргэлжлүүлсэн юм.

Сурталчилгаа таниулах, маркетингийн багийн фейсбүүк хуудас улс төрийн агуулгатай контент нийтэлсэн гэх шалтгаанаар хаагдсан байв. Оролцогч Ж.Дашням үүнийг шийдэн буцааж нээгээд engagement хандалтаа нэмэгдүүлэхийн тулд зөвхөн boost хийх бус 37-39 насны зорилтот хэрэглэгчдэдээ л түгээхэд анхаарч байв.

Даалгавар дуусахад хоёр цаг үлдэх мөчид Evo багт нөлөөлөгч нартай холбогдох, пост хуваалцуулах ажлууд байсаар л байв. Г.Сэлэнгэ зөвлөхийн хэлснээр тэдний цаг төлөвлөлтийн менежмент тааруу байлаа. Түүнчлэн бизнес төлөвлөгөөгөө нарийн гаргалгүй, тухай бүрд нь гэнэтийн шийдвэр гаргаж ажилласан нь цаг алдаж, мэргэжлийн бус байхад хүргэсэн.


PENNY БАГ


ХУВААРИЛАЛТ

  • Сурталчилгаа бүтээх баг: Г.Намхайдорж (багийн ахлах), Б.Жамъянхорол
  • Сурталчилгаа таниулах, маркетингийн баг: Ч.Сэргэлэн

ҮЙЛ ЯВЦ

Сурталчилгаа бүтээх багийн ахлагч Г.Намхайдорж контентын зохиол гаргах, дүр бүтээх ажлыг санаачлан хийсэн бол оролцогч Б.Жамъянхорол нөлөөлөгч нартай холбогдох, судалгаа авах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Тэд жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ буюу “Мөөжиг”-т дүр бүтээх санал тавьж, зөвшөөрүүлснээр үндсэн санаагаа тодорхой илэрхийлсэн хөгжилтэй контентыг амжилттай хийлээ. Гэвч тэдний нэг алдсан зүйл нь цагийн хуваарьт баригдсанаас болоод жүжигчиндээ зохиолын санаагаа бүрэн ойлгуулалгүй зураг авалтаа эхэлсэн нь мэргэжлийн бус байсныг Г.Сэлэнгэ зөвлөх шүүмжилсэн юм.

Сурталчилгаа түгээх маркетингийн баг хоёр нөлөөлөгчтэй хамтран контентоо түгээхээс гадна “Сайхан бүсгүй” фейсбүүк группэд хуваалцаж хандалтаа ихэсгэх аргыг ашигласан юм. Тэдний цахим идэвхжүүлэлт даалгаврын эхний өдөр амжилттай байсан ч хоёр дахь өдөр фейсбүүк хуудас нь хаагдаж дахин шинээр нээсэн юм. Оролцогч Ч.Сэргэлэн даалгавар дуусах мөчид төв талбай орчмын хүмүүсээр контентоо хуваалцуулсан нь тэдний зорилтот хэрэглэгч бус өсвөр насныхан байв.

Penny баг хүндрэл, бэрхшээл тохиолдсон ч зохион байгуулалттай ажиллаж, дэг журамтай төлөвлөж, тухай бүрд тохирсон шийдэл гарган ажилласныг Г.Тэлмэн зөвлөх сайшаалаа.

Үр дүн


Энэ удаагийн дугаарт өрсөлдөгчөөсөө гурван оноогоор илүүрхэж ялсан Penny багт Chairman Lamy брэндийн үзгийг бэлэглэлээ. Тэрээр “үзэг бол үгийн хүчээр ажлаа урагшлуулдаг хэн бүхний найдвартай хэрэгсэл” хэмээн тэдэнд дурсгав.

Oролцогч Ж.Дашнямыг санхүүгийн зохистой хуваарилалт хийж чадалгүй, залхуу ажилласан хэмээн Г.Тэлмэн зөвлөх дүгнэсэн бол оролцогч Т.Пүрэвбазарыг асуудалд тэнцвэртэй хандах чадвар дутагдсаар буйг Chairman дахин анхааруулав. Багаа төлөвлөгөөний дагуу дэг журамтай ахалж чадаагүй учраас Сhairman оролцогч Г.Содцэцэгийг хаслаа.

IX ДУГААРТ CHAIRMAN-ИЙ ӨГСӨН ЗӨВЛӨГӨӨ

  • Контент бүтээхдээ олон бус нэг гол санааг илэрхийлэх
  • Даалгавар бүрийг урьдчилан тодорхой төлөвлөх