Энэ удаагийн дугаарт Монцемент Өргөн үйлдвэртай танилцаж, төмөр замын үйл ажиллагаа зохион байгуулах болон эрчим хүч үйлдвэрлэх даалгаврыг нэвтрүүлгийн зүгээс өглөө.
Өмнөх дугаарт юу болов?: "The Apprentice" цуврал #7: Хөрөнгө оруулалтын багц борлуулах нь
Unread
VIII ДУГААРЫН ДААЛГАВАР:
Багууд Монцемент Өргөн үйлдвэрийн төмөр замын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах болон WHR системийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх ёстой. Даалгаврыг гүйцэтгэхдээ дотроо удирдлагын болон үйл ажиллагааны баг гэсэн дэд багуудад хуваагдана.
Төмөр замын хэлтэст даалгавар гүйцэтгэхдээ төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, Өргөн өртөөний жижүүр болон бусад хэлтэс, нэгжтэй холбогдон хамтран ажиллах, буулгалт, ачилтыг бүрэн гүйцэт, түргэн шуурхай зохион байгуулах учиртай. Харин WHR буюу хаягдал дулааныг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх технологийн үйлдвэрт ажиллахдаа түүхий эдийн хольцыг зөв, нягт нямбай бэлтгэж, зааврын дагуу эрчим хүч үйлдвэрлэх ёстой.
Даалгаврын дүрэм: Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй өрнөх ёстой тул багийн гишүүн тус бүрд шар карт олгосон бөгөөд зөвлөж туслалцаа авах шаардлага үүссэн тохиолдолд чиглүүлж буй мэргэжлийн инженерүүдээс заавал шар картаа өргөн туслалцаа авах ёстой. Ингэхдээ багууд нэг өдөрт дээд тал нь тус, тус таван шар карт ашиглаж тусламж авах эрхтэй. Харин үүнээс олон тооны шар карт ашигласан тохиолдолд тав хүртэлх оноог хасна.
Даалгаврын ялагч багийг тухайн өдрийн төлөвлөгөөний биелэлт, үйлдвэрлэсэн эрчим хүчний хэмжээ, алдаагүй ажилласан байдал зэргийг харгалзан тодруулах болно. Мөн багуудын авхаалж самбаа, анхаарал, зохион байгуулалтыг шалгахын тулд продакшны зүгээс олгосон зохиомол алдаа, сорилтуудыг хэрхэн даван туулж шийдвэрлэж байгаа нь гүйцэтгэлийн үнэлгээнд нөлөөлнө.
EVO БАГ

ХУВААРИЛАЛТ
- Удирдлагын баг: Ж.Дашням (багийн ахлах),Ч.Сэргэлэн
- Үйл ажиллагааны баг: Т.Пүрэвбазар (дэд ахлах), Г.Содцэцэг
ҮЙЛ ЯВЦ
Удирдлагын багийн ахлагч Ж.Дашням юун түрүүнд ХАБ-ыг гол баримтлалаа болгон ажлаа хүлээн авч багт ерөнхий зааварчилгааг өглөө. Тэрээр мэдээллийг хурдтай ойлгодог ч, багийн гишүүддээ түгээх тал дээр дутмаг байсныг Г.Тэлмэн зөвлөх хэлэв. Харин удирдлагын багийн оролцогч Г.Сэргэлэн энэхүү сул талыг нь нөхөн ажилласан юм.
Үйл ажиллагааны багийг ахалсан оролцогч Т.Пүрэвбазар ахлагч Ж.Дашнямын хөл бэртэхэд түүний өмнөөс биеийн хүчний ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Харин оролцогч Г.Содцэцэгийн ажилласан эрчим хүчний хэсэгт үүсгүүр тасарсан нь Монцемент үйлдвэрийн яаралтай горим байсан учраас инженерүүд цахилгаан үүсвэрийг хангаж хэвийн ажиллагаанд оруулав.Evo багийг дүрмээ сайн баримталж, сахилга бат, зохион байгуулалттай ажилласныг Төмөр замын хэлтсийн менежер О.Сонжид сайшаалаа.
PENNY БАГ

ХУВААРИЛАЛТ
- Удирдлагын баг: Г.Намхайдорж (багийн ахлах), Т.Азжаргал
- Үйл ажиллагааны баг: Б.Жамъянхорол
ҮЙЛ ЯВЦ
Тэд хоёр хоногийн хугацаанд үйлдвэрлэл эрхэлсэн нь өндөр чадвар шаардсан сорилт байсан хэдий ч "Penny баг өөрсдийн арга барилдаа тулгуурлан ажиллалаа" хэмээн багийн ахлагч Г.Намхайдорж Chairman-д илтгэсэн юм.
Энэ удаагийн дугаарт Т.Азжаргал вагон руу ачих түүхий эдийн хэмжээг тааруулах, ачих ажилд багийн ахлагч Г.Намхайдоржтой хамт ажиллав. Тэд ажлын явцдаа жижиг алдаа гаргах тохиолдолд байсан ч тухай бүрд шар картаа өргөн чиглүүлэг, тусламж авч байлаа.
Харин оролцогч Б.Жамъянхоролын хувьд физикийн мэдлэг сайн гэх шалтгаанаар эрчим хүч үйлдвэрлэх хэсэгт ажиллалаа.
Үр дүн

Chairman-ий хэлснээр нэгээр илүү бол мянгаар илүү. Энэ удаагийн даалгаварт Penny баг ялалт байгуулж Michael Kors брэндийн дэлгүүрээр үйлчлүүлэх эрхийн эзэд боллоо.
Chairman-ий зөвлөх Г.Сэлэнгэ ахлагч Г.Намхайдоржийг багаа удирдах, чиглүүлэх тал дээр тааруу гүйцэтгэлтэй байсныг дурдав. Оролцогч Б.Жамъянхорол зөвшөөрөлгүй талбайд орж ажилласан зөрчил гаргасан, оролцогч Т.Азжаргалын үйлдвэрт олон мэргэжлийн бус алдаа гаргасныг Г.Тэлмэн зөвлөх хэлсэн юм.
Энэ шалтгаанд үндэслэн ахлагч Г.Намхайдорж оролцогч Т.Азжаргалыг хасах оролцогчоор сонгов. Ийнхүү Chairman энэ дугаарыг хүртэл нэг ч удаа багаа ахлаагүй Т.Азжаргалыг хасах шийдвэрийг гаргалаа.
"The Apprentice Mongolia" шоунд өөрийн гэсэн өнгө төрхийг харуулж чадсан Дайчин шаргуу Т.Азжаргалдаа цаашдын ажилд… https://t.co/4UhB86QprY
Sun Jan 29 14:00:19 +0000 2023
VIII ДУГААРТ CHAIRMAN-ИЙ ӨГСӨН ЗӨВЛӨГӨӨ
- Шаргуу бус ухаалаг ажиллах
- Үйлдвэрт ажиллахдаа нарийн зохион байгуулалт, дэг журмыг баримтлах
https://t.co/ZaRzLKCwdW
Sun Jan 29 14:21:43 +0000 2023

Сэтгэгдэл бичих

