Энэ жил цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор бэлэг, урамшуулал өгч буй газар урьд урьд жилүүдээс цөөн байна. Харин зарим байгууллага энэ уламжлалаа алдалгүй хэрэглэгчдээ баярлуулж байгаад нь талархам. Тэдний нэг бол байгууллагуудаас худалдан авалт хийх бүрдээ урамшууллын оноо цуглуулдаг U-Point юм. Жилийн өмнө тэд тэд апп болон карттай холбогдсон анхны дижитал гацуурыг засаж байсан билээ. Харин энэ удаа тэд цөөхөн товч дараад л 72 бэлгээс азаа үзэх сонирхолтой сюрпризийг бэлджээ.


U-Point бол үндэсний үйлдвэрлэгч, импортлогч, худалдаа үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх бүрдээ урамшууллын оноог нэг картанд цуглуулж, зарцуулах боломж бүхий “НЭГДСЭН ЛОЯАЛТИ” хөтөлбөр. Өдөр тутам үйлчлүүлдэг 3000 гаруй цэгээс 60 орчим байгууллагын хөнгөлөлтийг эдлэх боломжийг олгодог энэ апп-ийг хэрэглэгчид ямар үр өгөөжтэйг нь сайн мэднэ. Би хувьдаа Adidas, "Гялс" шинжилгээний төв зэрэг байгууллагуудаас сайн хөнгөлөлт эдэлж байв. Өдөр тутмын хэрэглээний хувьд Монос, Cafe Bene, Номин их дэлгүүр зэргээр байнга үйлчлүүлж оноо цуглуулдаг. U-Point-ийн "урын сан" байнга арвижиж байдаг нь сүүлд Өгөөж, Баян өндөг зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, брэндүүд нэгдсэнээс харагдана.

Товчхон оршлоо дуусгаад гол мэдээлэлдээ ороход U-Point энэ сард шинэчлэгдэж, уламжлал ёсоор шинэ жилийн урамшууллаа зарлажээ. Энэхүү урамшуулал бол "Magic Box" буюу "Шидэт хайрцаг" юм.

MAGIC BOX – "Хүслээ ШИВНЭ" УРАМШУУЛАЛ

Та яг одоо утсаа нээгээд U-Point аппликэйшн рүү ороод үзээрэй. "Magic Box" бол товчхондоо цөөхөн U-Point оноогоор том хонжвортой сугалаанд оролцох хөтөлбөр юм. Гурван төрлийн шидэт хайрцаг байгаа ба тус бүрдээ 20-30, нийт 72 "ганган" бэлэгтэй. Нээгээд харвал "ганган" гэсний учрыг ойлгоно. Миний хувьд, нэгийг нь сонгоход бусад нь хайран санагдаж, арай гэж шийдээд хүслээ шивнэлээ. Гэхдээ U-Point оноо хангалттай их байвал мэдээж олон хүсэл шивнэх боломжтой.

Шидэт хайрцаг хэрхэн авах вэ гэвэл,

· 100 U-Point оноогоор “S box”

· 500 U-Point оноогоор “M box”

· 1000 U-Point оноогоор “L box” авах юм.

Энэ гурван хайрцгаас сонгон зохих оноогоор эрх нээсний дараа жагсаалтад буй бүтээгдэхүүнээс харж байгаад сонголтоо хийх буюу хүслээ шивнэнэ. Миний хувьд гурвууланг нь идэвхжүүлж "L Box" дээр iPad Pro, "M Box" дээр Apple Watch, "S Box" дээр ширээний хөлбөмбөг гэж мөрөөдөж орхилоо. Манай ажлынхан ч төрөл бүрийн хүсэл шивнэснээс дурдвал,

"S Box" дээр лего тоглоом, "Mango" брэндийн 500,000 төгрөгийн эрх,

"M Box" дээр Go Pro, кофе чанагч, Dr.Martens-ийн 1 сая төгрөгийн эрх,

"L Box" дээр зөөврийн компьютер, төгөлдөр хуур, iPhone 12 зэрэг байв.

Мөн нэг зүйлийг онцлон сануулахад, U-Point-ийн гишүүн байгууллагуудаар үйлчлүүлэх болгонд Magic box – Хүсэл шивнэх эрх бэлгэнд авах юм. Ойрд лояалти үйлчилгээг идэвхтэй ашиглах болсны хувьд оноо ч нэмэгдэж, хүсэл шивнэх эрх ч авах нь догь санагдлаа.

Урамшуулал нийт гурван үетэй бөгөөд үе болгонд 3 азтай хэрэглэгчийн хүсэл биелүүлж, нийт 12 хүслийн эзнийг тодруулах ажээ. Одоо 2, 3-р үе үлдсэн бөгөөд хэзээ хүртэл үргэлжлэхийг харна уу:

2-р үе: 12/13 – 12/19

3-р үе: 12/20 – 12/29

Тохирол болох өдрүүд:

· 2020.12.21

· 2020.12.30


Тиймээс U-Point-ийн хэрэглэгчид яараарай. Хэрэглэгч болоогүй нь яаралтай хэрэглэгч болоорой.

U-Point-ийг татах: Android, iOS

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛҮҮД:

U-Point - Өдөр бүр инээмсэглэл бэлэглэнэ

Дотнын хүмүүстэйгээ хамтарч ашиглах 5 гоё үйлчилгээ