Намар албан ёсоор ирлээ. Цаг агаар ч эрс хүйтэрч, шөнөдөө -0 хэм хүрээд амжив. Намрын сэрүүн өдрүүд бидний хувьд байдаг л зүйл боловч угтаа дэлхий дахинд тийм ч нийтлэг явдал биш ажээ.
Монгол Улсад жилийн 250 орчим өдөр нь градус 0-ээс доош ордог гэх тоо бий. Хүйтэнд дуртай ч бай, дургүй ч бай энэ бол бидний онцлог. Тэгвэл энэ онцлогоо ашиглаад юу хийж болох вэ?
Цахим яамныхан хариултыг нь дата төвөөс эрж хайжээ. Яг л таны компьютер хэт их ачаалахаараа халж улайсдаг шиг тооцоолон бодох дата төвчүүдэд ч хөргөлт гэдэг хамгаас чухал. Үүний төлөө их хэмжээний ус, тусгай бодис, эрчим хүч зарцуулна. Харин Монгол шиг хүйтэн орон бол байгалийн хөргүүр гэсэн үг.
Монголд ажиллах дата төв бусад улсын дата төвөөс зөвхөн хөргөлтөд гэхэд л 40 хувь, нийт үйл ажиллагаандаа 20 хувь бага эрчим хүч ашиглах тооцоо гарчээ. Энэ бол эрчим хүч доголдож, өдрөөс өдөрт үнэд орж буй энэ цаг үед маш сайн мэдээ.
Ийм ч учраас манай улс хиймэл оюуны стратегиа үе шаттай шинэчилж, хиймэл оюуны дэд бүтэц буюу дата төвд ихээхэн анхаарал хандуулж буй.
Тиймдээ ч энэ долоо хоногоос эхлэн УИХ-аар хэлэлцэгдэх хамгийн өндөр хүлээлттэй хууль нь Өгөгдлийн тухай хууль юм. Урьд хожид бид ийм хуультай байгаагүй. Уг хууль батлагдсанаар дан ганц өгөгдлөл үүсгэх, хадгалах, дамжуулахтай холбоотой зохицуулалтууд тодорхой болоод зогсохгүй дата төвүүдэд үзүүлэх бодлогын түвшний дэмжлэг ч ил тод болох юм. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай дата төвүүдийг олноор татан авчрах нь энэ хуулийн нэгэн том чухал хэсэг болоод буй.
Байгаа зүйлээ ашиглаад, үнэд оруулж, түүнээсээ өгөөж хүртэж, тэр хэрээрээ шинэ цагийн тулаанд байр суурьтай, үг хэлэх боломжтой байна гэдэг асар чухал. Иймийн учир манай редакц энэ дугаартаа дата төв, тэр дундаа ногоон дата төвийг онцолж байна. Илүү дэлгэрэнгүйг голын өнгөт нүүрүүдээс уншаарай. Мөн дэлхий дахинаа дата төвүүд хэрхэн хөгжин цэцэглэж буй жишээ, туршлагуудыг 10 тоо булангаасаа уншихаа мартуузай.
Зузаан хувцсаа зэхэхтэй хамт шинэ цагийн боломжид ч бас бэлдэцгээе!

ОНЦЛОХ НИЙТЛЭЛ
Би хэрхэн ажилладаг вэ? - Скай хайпермаркет ХХК-ийн Захиргаа, Хүний нөөц эрхэлсэн дэд захирал Э.Халиун: Мэдээллийн технологи, олон улсын эдийн засаг, нийтийн удирдлага зэрэг олон өөр чиглэлээр боловсрол эзэмшсэн арвин туршлагатай манлайлагчтай ярилцлаа. Унших
Тогтвортой хөгжил - COP17-ийн дараа: Монголд юу үлдэв?: 20 мянга гаруй оролцогчийг Улаанбаатарт нэгтгэсэн COP17-гоос бидэнд ямар хөрөнгө оруулалт, ямар механизм, ямар өв үлдэв? Унших
10 ертөнц, 10 өнцөг - Мөрөөдлөөр гэрэлтсэн миний хүүхэд нас: Энэ цагийн хүүхдүүдийн мөрөөдөл юу бол? Унших
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
Түгээлтийн цэг
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe
- Kino Cafe
Сэтгэгдэл бичих

