Анхлан гал ноцоосон тэр өдрөөс хүн төрөлхтний хөгжил шинэ түвшинд гарсан шиг технологийн дэвшил бүр бидний амьдралыг өмнөх үеэс ахиулсаар байгаа билээ. Та төсөөлөөд үз дээ. Гар утас, өнгөт зурагт, зөөврийн компьютер гээд өдөр бүр ашигладаг ухаалаг төхөөрөмжүүд маань байхгүй байна гээд… Бид нэг хоног ч “тэсэхгүй” нь лавтай. Тиймээс бид сониныхоо 17-р дугаарт 2024 оны технологийн салбарын өнгө төрх, үйл явдал зэрэг онцлох бүгдийг шингээлээ.

Сонины 7-р нүүрэнд Apple-ийн машин сургалтын ахлах инженер Г.Бямбасүрэнгийн ажил болоод амьдралын арга барилыг хуваалцсан, бэх нь хатаж амжаагүй шинэхэн ярилцлага бий. Дэлхийд тэргүүлэгч технологийн гигант Apple компанид ажиллаж буй монгол инженерийн ярилцлага таны сонирхлыг татах нь дамжиггүй.

Үргэлжлүүлэн 10-р нүүрний “10 тоо” буландаа 2024 онд болж өрнөсөн технологийн онцлох үйл явдлуудыг базсаны сацуу удаах 11-р нүүрэнд Unread-ийн зүгээс энэ оны онцлох технологийн бүтээгдэхүүнүүдийг жагсаасан. Магад таны хүслийн жагсаалтад эдгээр төхөөрөмжүүдийн аль нэг нь багтсан биз ээ.

Голын 8, 9-р өнгөт нүүрэндээ томоохон баяр бүрээр уламжлал болгон зарладаг “Бэлгийн хөтөч” цуврал нийтлэлийн шинэ онд зориулсан дугаарыг өргөн барьж байна. Халаасанд хэмнэлттэйгээс эхлээд технологийн хорхойтнуудад зориулсан төрөл бүрийн бэлэг багтсан тул хайртай, дотнын хүмүүсээ баярлуулахыг хүсвэл манай хөтчийг giftguide.unread.today вебээс дэлгэрүүлэн уншаарай.

Энэ дугаарын хамтрагчаар Худалдаа хөгжлийн банк ажиллаж буй. Тэд өнгөрсөн долоо хоногт Apple Pay төлбөрийн шийдлийг нэвтрүүлж, манай улсын төлбөр тооцооны хөгжлийг нэг шат ахиулсан билээ.

Ингээд технологийн агуулгаар бялхсан шинэхэн сониноо тухлан сууж, таалан уншина уу.



онцлох нийтлэлүүд

7 хоногийн тойм: Данхар нэгдэл + Дээд ханш + Дуулиант хэрэг: Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн хамгийн чухал үйл явдлуулыг тоймлов. Унших

Шинэ жилийн бэлгийн хөтөч 2024: Манай редакцын зүгээс жил бүр уламжлал болгон бэлтгэдэг шинэ жилийн бэлгийн хөтчийг хүлээн авна уу. Он солигдох нандин мөч ойртож, хайртай дотнын хүмүүстээ өгөх хамгийн онцгой бэлгээ сонгох үе ирлээ. Гэвч тохирсон, зөв бэлэг сонгоно гэдэг хэцүүхэн даалгавар. Замын түгжрэл, хахир хүйтэн, жилийн эцсийн тайлангаас эхлээд бөөн бөөн шалтаг яг л энэ үед гараад ирэх нь гачлантай. Тийм ч учраас Unread бүх насны, бүх төрлийн, янз бүрийн сонирхолтой, янз бүрийн төсөвтэй хүмүүст зориулсан бэлгийн хөтчөө танилцуулж байна. Унших

2024 оныг тодорхойлсон технологиуд: Хиймэл оюун ухааны давлагаа улам хүчээ авч, хэрэглээний технологийн шинэ төрлүүд бий болж эхэлсэн 2024 оныг Unread-ийн зүгээс эдгээр 15 технологиор тодорхойлж байна. Унших

ТҮГЭЭЛТИЙН ЦЭГҮҮД

- Jack’s Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ulaanbaatar Coffee Culture | Бүх салбар
- Tous Les Jours | Central Tower
- Sipster Coffe & Wine House
- Chuu Chuu House
- Science Cafe Ulaanbaatar
- Caffe Bene | Төрийн ордон, TDB, Millenium, УИД, Хүнсний 20, Shangri La, Гутлын 22, Гэгээнтэн, Наадам төв, Хүннү Молл, Макс Молл, Тэнгис, Сансарын Emart, Улаанбаатар их дэлгүүр, СТӨ
- Philosophy Bookstore
- Monte Vino
- Fatima Cafe
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Arig Anya | Blue sky, Улаанбаатар зочид буудал, Жуков
- СЭЗИС, МУИС, ХИС

Сонинтой холбоотой бүх төрлийн санал хүсэлтийг newspaper@unread.today хаягаар хүлээн авч байна.