Манай сонины 20 дахь дугаар ийнхүү уншигч танд хүрч байна. Бид энэхүү дугаараа монгол бичгийн яруу гайхамшгийг бахдан, монгол хүн бүрд зориулан бэлтгэлээ.

Босоо монгол бичгээ хүндэтгэн тэргүүн нүүрэн дэх “Даваа гарагт дандаа гарчигла” уриа үг болон A16-р нүүрийн гаргуудыг монгол бичгээр хөрвүүлэн буулгав. Үүний сацуу нүүр зурагт хотын төвөөр холхилдон алхах хүн бүр үндэсний бичгээ өдөр тутмын хэрэглээ болгон ашиглаж буйг дүрсэлсэн ба барилга байгууламжийн хаягжилтыг ч монгол бичгээр тодотголоо. Ийм цаг мөдхөн ирэх биз ээ.

Энэ удаагийн дугаартай хамтран ажиллаж буй “Болор софт” компанийн Үүсгэн байгуулагч С.Бадралын ярилцлагыг A7-р нүүрээс уншаарай. 2016 онд ажил, амьдралын арга барилаа хуваалцаж байсан тэрээр есөн жилийн дараа дахин ярилцлага өгч, хэрхэн бизнесээ өргөжүүлж, яаж нийгэмдээ үнэ цэн бүтээж буй талаараа хуваалцсан юм.

Үргэлжлүүлэн A8-9 нүүрт монгол бичиг анхлан суралцахтай холбоотой хичээл, үр дүнтэй сурахад туслах гар утасны таван аппыг танилцуулсан. Мэдээж A10-р нүүрийн онцлох арван тоогоор хэл, бичгийн тухай сонирхолтой баримтуудыг дурдав.

Зайлшгүй онцлох нийтлэл маань A12-р нүүрийн “10 ертөнц, 10 өнцөг”. Хэдийгээр хуулийн хэрэгжилт энэ оны эхний өдрөөс эхэлж, төрийн байгууллагуудын албан хэрэглээнд хамаарах заалттай ч монгол бичгийг тогтмол хэрэглээ болгон өдөр бүр ашиглаж, басхүү түүнийгээ бусдад түгээн уриалж буй залуус бидний дунд цөөнгүй билээ. Гагцхүү манай редакц тэднийг эрэн хайж, үндэсний бичгээ хэрхэн ашигладаг талаар нь ярилцсан юм.

Бид технологийн агуулгыг орхигдуулалгүй A13-р нүүртээ CES-ээс онцлох зургаан технологийг танилцуулсан. Технологи хурдацтай хөгжиж буй өнөө цагт та бид үүнээс хоцрох ёсгүй билээ.

Шинэхэн дугаараа таалан болгооно уу. Монгол бичиг улам моодонд орох болтугай!



ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД

7 хоногийн тойм: Ухралт + Халалт + Нэршил
Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн хамгийн чухал үйл явдлуулыг тоймлов. Унших

Би хэрхэн ажилладаг вэ?
"Болор софт" компанийн Үүсгэн байгуулагч С.Бадрал: Бид түүнтэй есөн жилийн дараа ажил, амьдралд нь ямар өөрчлөлт гарсан, мөн ирээдүйн зорилго, төлөвлөгөөнийх нь тухай дэлгэрэнгүй ярилцав. Тун удахгүй бүтэн хувилбар сайт дээр байрших болно.

10 ертөнц, 10 өнцөг - Бид монгол бичгийг ингэж ашигладаг
Энэ удаагийн нийтлэлд маань залуус өдөр тутмын амьдралдаа монгол бичгийг хэрхэн ашиглаж, бусдад түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж буй талаар сонирхолтой түүхээсээ хуваалцсан юм. Унших

Монгол бичиг 101
A8-9 нүүрт монгол бичиг анхлан суралцахтай холбоотой хичээл, үр дүнтэй сурахад туслах гар утасны таван аппыг танилцуулсан.



ТҮГЭЭЛТИЙН ЦЭГҮҮД

- Jack’s Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ulaanbaatar Coffee Culture | Бүх салбар
- Tous Les Jours | Central Tower
- Sipster Coffe & Wine House
- Chuu Chuu House
- Science Cafe Ulaanbaatar
- Caffe Bene | Төрийн ордон, TDB, Millenium, УИД, Хүнсний 20, Shangri La, Гутлын 22, Гэгээнтэн, Наадам төв, Хүннү Молл, Макс Молл, Тэнгис, Сансарын Emart, Улаанбаатар их дэлгүүр, СТӨ
- Philosophy Bookstore
- Monte Vino
- Fatima Cafe
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Arig Anya | Blue sky, Улаанбаатар зочид буудал, Жуков
- СЭЗИС, МУИС, ХИС

Сонинтой холбоотой бүх төрлийн санал хүсэлтийг newspaper@unread.today хаягаар хүлээн авч байна.