Бид Мартын 8-нд зориулсан сонины дугаараа Юнителтэй хамтран “Амжилтад хүйс үгүй” сэдэвтэйгээр хүргэж байна. Үүгээрээ бид аливаа салбарт амжилт гаргагчдын тухай тогтсон хэвшмэл ойлголтуудыг бага ч атугай өөрчлөхийг хүслээ. Яг л энэхүү үйл хэргийг манлайлж буй таван эмэгтэйн бодит түүхийг A11-р нүүрээс хүлээн авч уншаарай.
Бид нэгэн цагт 3-р сарын 8-ны өдрийг зөвхөн баяр хэмээн хүлээн авдаг байсан ч сүүлийн жилүүдэд хүчирхийлэл, тэгш бус байдал зэрэг асуудлуудыг хөндөн ярьдаг болсон нь гарцаагүй дэвшил.
Бодит асуудлуудыг ахин нэг сануулах үүднээс энэ удаагийн А10-р нүүр дээрх 10 тоо буландаа Монгол эмэгтэйчүүдийнхээ амьдралтай холбоотой тоонуудыг багтаалаа.
Жишээ нь, Монголчуудын цаг ашиглалтын судалгаанаас л гэхэд эмэгтэйчүүдийн амьдралын тухай сонирхолтой ажиглалт хийж болно. Тухайлбал, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс хоёр дахин их цагийг хөлсгүй хөдөлмөр хийхэд зарцуулдаг. Дээрээс нь эмэгтэйчүүдийн өдрийн хамгийн их хувийг зайлшгүй хэрэгцээ буюу унтах, хооллох, хувийн ариун цэвэр, эрүүл ахуйг сахих гэх мэт үйл ажиллагаа эзэлдэг ба өдрийн 15.7 хувийг чөлөөт цагтаа зориулдаг. Гэтэл эрэгтэйчүүдийн хувьд чөлөөт цагтаа арай илүү хугацааг буюу өдрийн 18.4 хувийг зарцуулдаг байх жишээтэй.
Ярилцлагын А7-р нүүрт "Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд" ТББ-ын үүсгэн байгуулагч, хуульч, жендэрийн мэргэжилтэн Б.Золзаяагийн ярилцлагыг нийтлэв. Харин А12-р нүүрээс хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн тэгш оролцоо болон асрахуйн эдийн засгийн тухай нийтлэлийг багтаалаа.
Сонирхуулахад, баярын өдрөөр та хэн нэгэнд бэлэг эсвэл цэцгийн баглаа өгөх гэж байгаа бол манай дугаарын голын хуудсаар бэлгээ боох, бүрэх боломжтой шүү.
онцлох нийтлэлүүд
Би хэрхэн ажилладаг вэ? - "Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд" ТББ-ын үүсгэн байгуулагч, хуульч, жендэрийн мэргэжилтэн Б.Золзаяагийн ярилцлагыг нийтлэв. Унших
Бэлгийн боолт - Энэхүү онцлох дугаарын голын нүүрийг мэндчилгээ, шүлэгээр чимж бэлэг, цэцгийн боолт хийхэд зориулж бэлдэв.
10 тоо - Бодит асуудлуудыг ахин нэг сануулах үүднээс энэ удаагийн А10-р нүүр дээрх 10 тоо буландаа Монгол эмэгтэйчүүдийнхээ амьдралтай холбоотой тоонуудыг багтаав.
Мэдүүштэй - Юнителтэй хамтран “Амжилтад хүйс үгүй” сэдэвтэйгээр төрөл бүрийн салбарт хэвшмэл ойлголтуудыг өөрчилж амжилт гаргасан таван эмэгтэйн түүхийг энэ нүүрэнд оруулав.
Тогтвортой хөгжил - Ажил хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдийн ихэнх нь гэртээ цалин хөлсгүй асарч, халамжлах ажлыг давхар хийдэг. Үүнтэй холбоотой хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах тухай агуулгыг багтаав. Унших
Номын тухай - Хоёрдугаар сард шинээр хэвлэгдсэн номуудыг энд жагсаав.
түгээлтийн цэгүүд
- Jack’s Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ulaanbaatar Coffee Culture | Бүх салбар
- Tous Les Jours | Central Tower
- Sipster Coffe & Wine House
- Chuu Chuu House
- Science Cafe Ulaanbaatar
- Caffe Bene | Төрийн ордон, TDB, Millenium, УИД, Хүнсний 20, Shangri La, Гутлын 22, Гэгээнтэн, Наадам төв, Хүннү Молл, Макс Молл, Тэнгис, Сансарын Emart, Улаанбаатар их дэлгүүр, СТӨ
- Philosophy Bookstore
- Monte Vino
- Fatima Cafe
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Arig Anya | Blue sky, Улаанбаатар зочид буудал, Жуков
- СЭЗИС, МУИС, ХИС