Бидний өдөр тутмын хэрэглээ болсон бүтээгдэхүүнүүдийг байгаль орчны асуудал үргэлж даган явдаг. Нэг талаас үйлдвэрлэгчид бүхий л шатандаа байгальд ээлтэй байхыг эрмэлзэн ажиллах ёстой ч нөгөө талаас хэрэглэгч бид гаргаж буй хог хаягдалдаа хариуцлагатай хандах нь ялгаагүй чухал юм.
Иймд бид энэ удаагийн дугаартаа тогтвортой хөгжил хэмээх өргөн сэдвийн нэгэн чухал хэсэг болох хариуцлагатай үйлдвэрлэлийг онцолсон төдийгүй энэ чиглэлд бодитой үйл хэрэг бүтээж, үлгэрлэн яваа “М-Си-Эс Кока-Кола” ХХК-тай хамтран шинэ дугаараа хүргэж байна. Тэд хариуцлагатай үйлдвэрлэгчийн зүгээс “Тогтвортой хөгжлийн тайлан 2024” тайлангаа гаргасан ба уншигч та А8-9-р нүүрээс онцлох тоо баримтуудтай танилцаарай.
Үргэлжлүүлэн бид дахин боловсруулалтын тухай сонирхолтой арван тоог А10-р нүүрт хуваалцсан бол А11-р нүүрт хүнсний зориулалттай хуванцрыг тойрсон ташаа ойлголтуудыг залруулав. Мэдээж “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагын буланд шинэ зочин оролцсон ба Mazaal AI компанийн Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Энхболд (Enod Bataa)-ын ажлын арга барилыг А7-р нүүрээс уншихаа мартуузай.
Олон жилийн турш хүн төрөлхтний толгойг өвтгөсөн асуудал болох хавдрын эсрэг нэгэн шинэ, үр дүнтэй эмчилгээ шинжлэх ухааны салбарт нээгдээд буйг А12-р нүүрээс унших боломжтой. Мөн уламжлал ёсоор гуравдугаар сард уншигчдын хүртээл болсон шинэ номын жагсаалтыг А13-р нүүрт хуваалцлаа. Уншигч таны номын жагсаалтад нэмэгдэх нь гарцаагүй биз ээ.
Эцэст нь таныг хэрэглээндээ хариуцлагатай хандахад хөтлөх үүднээс энэхүү 31 дэх дугаарын сониныг дахин боловсруулах боломжтой цаасан дээр хэвлэлээ. Уншиж дууссан бол сонины түгээлтийн цэгүүдэд буцаан өгч, хариуцлагатай хэрэглэгч болоорой.
онцлох нийтлэлүүд
Долоо хоногийн тойм - Өнгөрсөн долоо хоногт дотоод, гадаадад болсон онцлох үйл явдлуудын мэдээг тоймлон бэлтгэв.
Би хэрхэн ажилладаг вэ? - Бидний шинэ дугаарын зочноор Mazaal AI компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Энхболд оролцож байна. Түүний хувьд 2013 оноос эхлэн хиймэл оюуны чиглэлээр мэргэшиж, гаднын зах зээлд туршлага хуримтлуулсаар 2023 онд Mazaal AI компанийг үүсгэн байгуулжээ. Өдгөө монгол хэл дээрх хувилбараа хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.
Хүнсний зориулалттай хуванцар тойрсон 5 ташаа ойлголт - Ангилан ялгах соёлыг дөнгөж хэвшүүлж эхэлж байгаа бидний хувьд амнаас ам дамжиж, энд тэндээс өвлөгдөж ирсээр үнэн мэт болчихсон цуу яриаг баталгаажуулж, баримтаар нотлох нь юу юунаас илүү чухал билээ.
Унших
Шинэ нээлтийг шинжлэх нь: Хавдрыг устгаж биш ухрааж эмчлэх арга - Энэ оны хоёрдугаар сард Өмнөд Солонгосын судлаачид хавдрын эсийн ургалтыг “ухраах” боломжтойг баталсан нэгэн судалгаа анагаах ухаанд маргаангүй шинэ нээлт боллоо.
Унших
түгээлтийн цэгүүд
- Jack's Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ариг Аня | 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Caffe Bene | Гутлын 22, Хүнсний 20, Макс Молл, Миллениум Молл, Наадам Центр, Улсын Их Дэлгүүр, Худалдаа Хөгжлийн Банк, Тэнгис кино театр, М Плаза, Улаанбаатар Их Дэлгүүр, Их Монгол Төв, Төрийн ордон, Сансарын И-март, Соёлын төв өргөө
- Cafe 44 50
- Casa Del Cafe | Blue sky
- Coffee Bean & Tea Leaf | Наран Молл
- Coffee M | Regis Place
- Coffee Vibes | Coffee Vibes
- Double Shot | Энканто Молл, Туушин зочид буудал
- Grace Coffee House
- Laazy Coffee
- Lotus cafe
- Monte Vino
- Yamaha Music Cafe
- Modern Nomads | Бүх салбар
- Философи номын дэлгүүр
- Sega Coffee shop
- SegaFredo | River Garden, Яармаг
- Sipster Coffee & Wine House
- SU coffee shop
- Sunny thrift store
- SU coffee shop
- Ten cafe
- Tous Les Jours - Central Tower
- UBCab "Black" такси
- UBEats Өдрийн хоол
- Ulaanbaatar Coffee - Занабазарын музей
- Үндэсний төв номын сан | 11-р хороолол салбар
- МУИС-ийн номын сан
- ШУТИС Төв байр, ХУИС, СЭЗИС
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд