Тогтвортой хөгжлийн гэрийн даалгавраа шалгуулах өдөр ойртсоор байна. Сүүлийн үед энэ талын ажлууд улам эрчимжихийн сацуу үндэсний тэргүүлэгч компаниуд ч холбогдох тайлангаа нийтэлдэг сайн жишигтэй болжээ.

Энэ удаа бид ТЭСО Групптэй хамтран тэдний 2024 оны Тогтвортой хөгжлийн тайланг хамгийн ойлгомжтой байдлаар тайлбарлан хүргэж байна. Та бүхэн А8-А9 өнгөт нүүрийг сөхөөд нэг үзээрэй. Мөн тус группийн тогтвортой хөгжлийн санаачилгын гол хэсэг болох ажлын байр, жендэрийн эрх тэгш байдал болон боловсролыг дэмжих хөтөлбөрүүдтэй A10-A11 нүүрээс илүү дэлгэрэнгүй танилцах боломжтой дуулгая.

Арван жил үл тасарсан “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагын буландаа хүндтэй нэгэн эрхмийг урьсан нь найруулагч Ж.Сэнгэдорж. Тэрээр “Ларьдма”, “Худалдагч охин”, “Үргээлэг”, “Бодлын хулгайч”, “Үүр цайгаасай”, “Lovers” зэрэг үзэгчдийн хайртай, шилдэг кинонуудыг бүтээсэн билээ. Түүний хамгийн сүүлд бүтээсэн “Чимээгүй хотын жолооч” кино нь тун удахгүй буюу тавдугаар сарын 1-нд олны хүртээл болох бөгөөд эхнээсээ эерэг шүүмжүүдийг дагуулаад буй. Шинэхэн киноных нь өмнө алдарт найруулагчийн ажлын арга барил, амьдралын зарчимтай нь танилцаарай. Ярилцлагын бүтэн хувилбар кино нээгдэх өдөр unread.today веб дээр нийтлэгдэх болно.

Энэ дугаараас эхлэн “Бизнесээ томруулъя комьюнити”-гийн зүгээс бизнес эрхлэгчдэд зориулсан цуврал зөвлөгөө, мэдээллийг нийтэлж эхэлснийг А12 нүүрээс сонирхоорой.

Өнгөрсөн долоо хоногт ДНХ-ийн өдөр тохиожээ. Тэртээ 1953 оны дөрөвдүгээр сарын 25-нд Англи, Америкийн эрдэмтэд “ДНХ-ийн молекулын бүтэц”-ийн талаарх судалгаагаа “Nature” сэтгүүлд нийтэлсэн нь шинжлэх ухааны ертөнцийн төдийгүй, хүн төрөлхтний амьдралыг үндсээр нь өөрчилсөн түүхэн мөч болсон юм. Бид энэ өдөртэй холбогдуулан та биднийг “бүтээж” буй ДНХ-ийн тухай сонирхолтой 10 баримтыг А13-р нүүрт нийтэллээ.


Онцлох нийтлэлүүд

7 хоногийн тойм - Шинэ попкорн + Шинэ өнгө + Шинэ апп: Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн хамгийн чухал үйл явдлуулыг тоймлов. Унших

Би хэрхэн ажилладаг вэ? - Найруулагч Ж.Сэнгэдорж: Монголдоо төдийгүй дэлхийн олон кино наадмаас нэр хүндтэй шагналуудын эзэн болсон алдарт найруулагчтай ярилцав. Унших (5-р сарын 1-нд нийтлэгдэнэ)

Мэдүүштэй - ДНХ-ийн тухай таны мэдэх ёстой 10 баримт: ДНХ-ийн өдрийг тохиолдуулан хүн бүрийн бие дотор орших, бидний хэн болохыг тодорхойлдог ДНХ-ийн тухай мэдэх ёстой 10 баримтыг хүргэв. Унших

Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn

түгээлтийн цэгүүд

- Jack's Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ариг Аня | 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Caffe Bene | Гутлын 22, Хүнсний 20, Макс Молл, Миллениум Молл, Наадам Центр, Улсын Их Дэлгүүр, Худалдаа Хөгжлийн Банк, Тэнгис кино театр, М Плаза, Улаанбаатар Их Дэлгүүр, Их Монгол Төв, Төрийн ордон, Сансарын И-март, Соёлын төв өргөө
- Cafe 44 50
- Casa Del Cafe | Blue sky
- Coffee Bean & Tea Leaf | Наран Молл
- Coffee M | Regis Place
- Coffee Vibes | Coffee Vibes
- Double Shot | Энканто Молл, Туушин зочид буудал
- Grace Coffee House
- Laazy Coffee
- Lotus cafe
- Monte Vino
- Yamaha Music Cafe
- Modern Nomads | Бүх салбар
- Философи номын дэлгүүр
- Sega Coffee shop
- SegaFredo | River Garden, Яармаг
- Sipster Coffee & Wine House
- SU coffee shop
- Sunny thrift store
- SU coffee shop
- Ten cafe
- Tous Les Jours - Central Tower
- UBCab "Black" такси
- UBEats Өдрийн хоол
- Ulaanbaatar Coffee - Занабазарын музей
- Үндэсний төв номын сан | 11-р хороолол салбар
- МУИС-ийн номын сан
- ШУТИС Төв байр, ХУИС, СЭЗИС
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд