Та хаа нэг газар содон постер, сонирхолтой текст, “солиотой” сурталчилгаа хараад ямар хүмүүс ийм бүтээлч байж, хэрхэн анхнаасаа хайрцаг байгаагүй мэт сэтгэсэн бол хэмээн бодож байв уу? Хэрэв тийм бол cmo.unread.today сайтаар ороод үзээрэй. Дээрх асуултад тань хариулт болох жагсаалт-нийтлэлийг бид өнгөрсөн долоо хоногт танилцуулаад байна.
Манай редакц өнгөрсөн 10 жилийн хугацаанд гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч гээд салбар бүрийн шилдэг удирдагч, мөс зүсэгч нарыг олон олон контент, эвентээрээ уншигчидтайгаа уулзуулж байв. Харин удахгүй тохиох 10 жилийн ойгоо угтан салбар бүрийн гүн рүү улам орж, хэвлэл мэдээллээр тийм ч их гараад байдаггүй мэргэжилтнүүдийг олж илрүүлэх, тэднийг шинэ үеийн уншигч нарт танилцуулахыг хүссэн юм.
Энэхүү хүсэл маань явсаар “Influential 21” буюу “Нөлөө бүхий 21” хэмээх цуврал жагсаалт болж биежлээ. Бид энэхүү цуврал жагсаалтыг санхүү, технологиос эхлээд олон салбарт гаргаж, тухайн салбартаа хийж бүтээснээрээ цойлж буй тус тус 21 мэргэжилтнийг онцлохоор шийдсэн билээ.
Ийнхүү энэ цувралын салхийг хагалж, манай редакцын арга барил, мэдлэг туршлагын нийлбэр болсон, видео, аудио, фото, текст, сошиал контент гээд бүх төрлийн хэлбэрийг агуулсан “Influential 21 CMO” жагсаалтаа танилцуулж байна.
Бид гурван сарын хугацаанд олон нийтээс санал авч, салбарын мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөний эцэст редакцын бодлогын дагуу хараат бус байдлаар эдгээр 21 маркетерыг сонгосон юм.
Ингээд уншигч таныг өнөө цагийн хамгийн бүтээлч кампанит ажил, нөлөөллийн аян, зар сурталчилгаа, үг өгүүлбэрийг бүтээсэн мэргэжилтнүүдийн түүхээр аялна уу хэмээн урьж байна: cmo.unread.today
онцлох нийтлэлүүд
Би хэрхэн ажилладаг вэ? - KMG Creative Group-ийн Гүйцэтгэх захирал Т.Энхбаясгалан: “Cannes Lions International Festival of Creativity”-д шүүгчээр ажилласан анхны бөгөөд одоогоор цор ганц монгол хүн болох Т.Энхбаясгалантай ярилцав. Унших
Өртөөлөгчид - Х.Сүрэн - Дурсамжаар бүтээв: Салбартаа тодорч яваа залуу уран бүтээлчийн түүхийг өгүүлэв. Унших
Блог - Монголын хамгийн шилдэг 21 маркетертай танилц!: Энэ цаг үеийн хамгийн бүтээл 21 маркетерыг нэрлэв. Унших
сонин байршиж буй цэгүүд
- Jack's Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ариг Аня | 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Caffe Bene | Гутлын 22, Хүнсний 20, Макс Молл, Миллениум Молл, Наадам Центр, Улсын Их Дэлгүүр, Худалдаа Хөгжлийн Банк, Тэнгис кино театр, М Плаза, Улаанбаатар Их Дэлгүүр, Их Монгол Төв, Төрийн ордон, Сансарын И-март, Соёлын төв өргөө
- Cafe 44 50
- Casa Del Cafe | Blue sky
- Coffee Bean & Tea Leaf | Наран Молл
- Coffee M | Regis Place
- Coffee Vibes | Coffee Vibes
- Double Shot | Энканто Молл, Туушин зочид буудал
- Grace Coffee House
- Laazy Coffee
- Lotus cafe
- Monte Vino
- Yamaha Music Cafe
- Modern Nomads | Бүх салбар
- Философи номын дэлгүүр
- Sega Coffee shop
- SegaFredo | River Garden, Яармаг
- Sipster Coffee & Wine House
- SU coffee shop
- Sunny thrift store
- SU coffee shop
- Ten cafe
- Tous Les Jours - Central Tower
- UBCab "Black" такси
- UBEats Өдрийн хоол
- Ulaanbaatar Coffee - Занабазарын музей
- Үндэсний төв номын сан | 11-р хороолол салбар
- МУИС-ийн номын сан
- ШУТИС Төв байр, ХУИС, СЭЗИС
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд