Намрын зэвэргэн өдрүүд хаалга тогшихтой зэрэгцэн 38 дахь удаагийн Үндэсний Номын баяр хаяанд иржээ.
Номын асрууд хүн хөлөөр бужигнадаг цөөн хэдэн өдрийг хуруу даран хүлээх үнэнч уншигчдадаа зориулан бид энэ удаагийн дугаарын голын нүүрэндээ "38 дахь удаагийн Номын баяраас онцлох 38 ном" нийтлэлээ бэлтгэн хүргэж байна. Мөн Unread редакцын зүгээс энэ удаагийн Номын баярт уран зохиолын шинэхэн бүтээлтэй оролцож байгааг дуулгахад таатай байна. Тус номын талаар сонины A13-р нүүрт дэлгэрэнгүй танилцуулсныг уншаарай.
Улирал солигдож буй зурвасхан энэ үед дархлаагаа дэмжиж, эрүүл мэндээ тордохоо мөн мартуузай. Учир нь бидний энэ дугаарын хамтрагч бол өдгөө 35 жилийн түүхэн ойгоо тэмдэглэж буй Монос групп. Тус группийг монголчуудын эрүүл мэндийг халамжлах олон хэрэгцээт бүтээгдэхүүн үйлдвэрлэдгийг та хэдийн мэдэх биз ээ.
Тэртээ 1990 онд гурван хүний бүрэлдэхүүнтэй жижигхэн үйлдвэрээс гараагаа эхэлсэн энэхүү байгууллага өдгөө 18 салбар компани, 3,000 гаруй ажилтантай, 600 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон групп компани болсон байна. Бид монгол оюун санаанд хөрөнгө оруулагч тус хамт олны амжилт бүтээлийн түүхийг А10-р нүүртээ 10 тоонд багтаан тайлбарласны сацуу Монос Улаанбаатар ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Монос группийн ТУЗ-ийн гишүүн Л.Алтанцогтын арга барилыг ээлжит "Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлагын булангаараа А7-р нүүрт хүргэж байна.
Үргэлжлүүлэн A11-р нүүрийн Techworm буланд Apple-ийн намрын арга хэмжээнийхээ үеэр танилцуулсан бүх зүйлийг нэгтгэн багцаллаа.
Харин A12 нүүрэнд өнгөрөгч долоо хоногт болж өнгөрсөн “Mining Week & MinePro 2025” буюу “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээг тоймлон бичсэнийг хараахан оролцож амжаагүй бол цаг гарган уншаарай.
Энэ ташрамд, нэгэн баяртай мэдээг дуулгахад Unread Today сонин маань энэ долоо хоногоос МИАТ-ийн бүх нислэгт байршиж эхэллээ. Хэрэв уншигч та уг зурвасыг онгоцонд уншиж байгаа бол биднийг дурдан сошиалдаа стори хийгээрэй. Аян зам тань өлзийтэй байг.
онцлох нийтлэлүүд
Би хэрхэн ажилладаг вэ?: Монос Улаанбаатар ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Монос группийн ТУЗ-ийн гишүүн Л.Алтанцогт - "Намайг таньдаг бараг хүн бүр сайн мэдэх байх. Миний ганц барьдаг дүрэм бол цагийн менежмент. Би хамт олондоо ч тэр, ойр дотнын хэн бүхэндээ цаг баримтлахыг шаарддаг..." Унших
Мэдүүштэй: “Mining Week” арга хэмжээн дэх “Оюу толгой” компанийн асартай танилцъя - “Mining Week & MinePro 2025” буюу “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээн дээр байршсан “Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе” уриатай “Оюу толгой” компанийн асраар зочлов.
Номын тухай: Unread Books-ийн анхны бүтээл: “Тогоруут агуй” шидэт реалист роман - "Товчхондоо залуусын унших сэдлийг төрүүлэх, тэдний хэлээр бичигдсэн бүтээл тун цөөн байна. Ийм байхад бид унших үйлийг хүчилж болохгүй. Уншина гэдэг гэрийн даалгавар бус өөрийн сонирхол байх ёстой билээ. Тиймээс л бид цахим эринд цаасан сонин гаргаж, шинжлэх ухааны сэтгүүл эрхэлж, өдгөө уран зохиолын ном хэвлэж байгаа хэрэг..."
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn