Саран дээр дахин хөл тавих, сансар огторгуйн гүн рүү тэмүүлэх "Артемис" хөтөлбөрийн 2 дахь даалгаврын гишүүд эх дэлхийдээ амжилттай газардсан нь энэ цаг үеийн хамгийн бахдам үйл явдал байлаа. Хүн төрөлхтний оюун ухаан, технологийн гайхамшгийг батлан харуулж, бидний харааг улам өөдөө чиглүүлж буй энэхүү үйл явдлыг бид энэ удаагийн ковертоо онцлон дүрслэв.
Сансрын хөлөг эх дэлхийдээ ийнхүү бууж байх зуур манай улс дотооддоо улам урагшлах учиртай стратегийн чухал шийдлүүдийг хэлэлцсээр байна. Үүний нэг нь олон нийтийн анхаарлын төвд буй "Туулын хурдны зам" төсөл юм. Ямар ч том бүтээн байгуулалт шүүмжлэл, хүлээлт, эргэлзээг дагуулдаг жамтай. Тиймээс уг төслийг дэмжих эсвэл няцаахаас урьтаж, төслийн үр нөлөөг үнэлсэн тоо баримт, замын ачаалал саарах хувь хэмжээ, эл төслийн давуу болон сул талуудыг нээлттэйгээр харьцууллаа.
Тодруулбал, голын өнгөт нүүрүүд, А10 болон А11 нүүрт бүрэн зураглал болохуйц бүх дата өгөгдлийг багтаав. Хүн төрөлхтөн өөдөө тэмүүлж Сарыг эзэгнэж байгаа шиг, бид ч бас эх орныхоо хөгжлийг урагшлуулах гарц бүрийг шинжлэх ухаанч нүдээр, баримттайгаар харах ёстой билээ.
Ярилцлагын зочдоор их хотын хэмнэлд эерэг дулаан бүхнийг мэдрүүлж яваа CU конвиниенс дэлгүүрийн хамт олон оролцсон юм. CU-гийн экосистемийн төлөөлөл болсон дэлгүүрийн зөвлөх, менежер, ээлжийн ахлах, салбарын ажилтны нэг өдөр хэрхэн өнгөрдгийг мэдэхийг хүсвэл А7 нүүрт саатаарай.
Үргэлжлүүлэн А12 нүүрт Сарыг зорих таван шалтгааныг хуваалцлаа. Учир нь яг энэ цаг мөчид бид Артемис үеийнхэн хэмээн тодорхойлогдож буй бөгөөд энэ нь ирээдүйн эрдэмтэн, инженер, зохион бүтээгчдийг төрүүлж, хүн төрөлхтний оюуны нөөц бололцоог тэлэх учиртай гэсэн үг юм. Хагас зууны дараа Сарыг дахин зорьж байгаагийн хувьд уншигч та бид ч бас энэ мэдээллээс хоцорч үл болно.
Дараагийн нүүрт манай редакц шинэхэн платформ туршиж үзсэн тэмдэглэлээ бичив. Гадаад хэл сурахаар шийдсэн хүн бүрийн тойрч биш дайрч гардаг шат бол үг цээжлэх хүндхэн даваа шүү дээ. Цар тахлын үеэр эрчээ авч, хөл хорионд суугаа олон хүнд хэд гурван англи үг цээжлүүлэхэд нь ихээхэн тус болсон сошиал суваг хэдийн хэдэн зуун хэрэглэгчтэй вэб платформ болжээ. Уншигч та ugtseejleh.club хаягаар ороод гараарай.
Дугаарын эрхлэгч,Ц.Мажигсүрэн

ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД
Бид хэрхэн ажилладаг вэ? - “CU” конвиниенс дэлгүүрийн хамт олон: - Энэ удаагийн ярилцлагадаа CU-гийн экосистемийн төлөөлөл болсон дэлгүүрийн зөвлөх, менежер, ээлжийн ахлах, салбарын ажилтнуудтай хамт тэдний ажлын нэг өдрийн тухай сонирхолтой яриа өрнүүллээ. Унших
Мэдүүштэй - Unread туршив: “ugtseejleh.club”: Энэ платформ нэрнээсээ л ойлгомжтой. Олуулаа нийлээд олон үг цээжилье гэсэн санаатай ба тэдний сошиал хаягуудыг нь дагавал өдөр бүр нэг үгийг дуудлага, орчуулга, жишээ өгүүлбэртэй нь таны фийд дээр харуулах юм. Унших
Тайлбарлах нь - Туулын хурдны замын түгжрэлийг бууруулах тооцоолол: "Туулын хурдны зам" ашиглалтад орсноор Улаанбаатар хотын түгжрэл хэдэн хувиар буурах вэ? Дээрх асуулт хэн бүхний анхаарлыг татаж буй. Тэгвэл уг төслийн үр нөлөөг бодитой үнэлэх зорилгоор "Дата Дэүс" ХХК-иас зорчих хөдөлгөөний эрэлтийн нарийвчилсан симуляцийг гүйцэтгэжээ.
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
Түгээлтийн цэгүүд
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe
- Kino Cafe

Сэтгэгдэл бичих

