Улаанбаатар хот маань зуны дэлгэр цагт цаг агаар харгалзахгүй дуу хөгжим, соёл урлагийн шоу тоглолтоор үргэлж бялхаж байдаг билээ. Харин энэ удаагийн дугаартаа бид Монголын үүрэн холбооны анхдагч Мобиком Корпорацын түүхт 30 жилийн ойд зориулсан, энэ зуны хамгийн хүлээлттэй "RED SHOW" тоглолтыг онцолж байна.
Монголын үүрэн холбооны салбарын ууган операторын түүхт 30 жилийн ойн баярт "Татар" хамтлаг, дуучин Ука, болон mxrningstar нар үндсэн артистаар оролцох юм. Ердийн тоглолтууд олон уран бүтээлчийн богино хөтөлбөрөөс бүрддэг бол "RED SHOW"-ны гол онцлог нь тэдгээр артистуудын бүрэн хэмжээний тоглолтыг нэг дор мэдрүүлэхэд оршино. Тоглолтын хөтөлбөр, тасалбар болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг сониныхоо голын нүүрээс аваарай.
Өнгөрсөн долоо хоногт тодруулсан 2025 оны ТОП-100 аж ахуйн нэгжийн бүтэн зураглалыг бид А10 нүүрт төрөл тус бүрээр нь ангилж харууллаа. Ингэснээр ямар салбарын аль компани орлого, хөрөнгө, төлсөн татвараараа тэргүүлж байгааг илүү том зургаар харах боломжтой. Уг жагсаалтаа бид илүү ойлгомжтой байлгах үүднээс олонд сайн танигдсан брэндээр нь жагсааж бичсэнийг анхаарууштай. Жишээ нь Скай Хайпермаркет ХХК /Emart/, Дижитал Концепт ХХК /GS25/ гэхчлэн.
Үргэлжлүүлэн мөн л цаг үеийн хамгийн халуун сэдэв болох хөлбөмбөгийн дэлхийн аваргатай холбоотой эхний тойргийн тоглолтын “Хамгийн хамгийн”-ийг бичлээ. Шилдэг баг, тоглогч, тоглолт, чухал шийдвэр гэхчлэн сорчилсон, сонирхолтой мэдээллийг А12-р нүүрээс аваарай.
Мөн А13 нүүрт саяхан орсон цасны учрыг олохоор дэлхийн дулаарлын сэдвийг хөндлөө. Ер нь ингэж зуны өдөр цас орж, хүйтэрч байгаа нь үнэхээр дэлхийн дулаарал уу? Тийм бол яг яагаад ийм үзэгдэл болоод байгааг шинжлэх ухаанчаар энэ нийтлэлд задлан бичив.
Түүнчлэн тоглоомуудаа тоглож, тархиа амраангаа "Бенто" булангаас спорт сонирхогчдын заавал мэдэх ёстой халуухан мэдээллүүдийг цаг алдалгүй аваарай. Ингээд 30 жилийн ой нь тохиож буй Мобикомчууддаа баярын мэнд хүргэе!

ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД
CU-гийн Хүйтэн түгээлтийн төвийн хамт олон: БНСУ-ын технологиор тоноглогдсон 680 м.кв хагас автомат агуулахыг 24 цагийн турш тасралтгүй авч явдаг хамт олонтой танилц. Унших
FIFA WORLD CUP 2026: Эхний тойргийн хамгийн хамгийн: 48 багтай болсон ДАШТ-ий шинэ формат хэр зөв байсан бэ гэсэн асуулт тэмцээн эхлэхээс өмнө хамгийн их яригдаж байсан сэдвүүдийн нэг. Харин эхний тойргийн дараа олон хүний байр суурь өөрчлөгдөж эхэлжээ.
Зун яагаад цас ороод байна?: Дэлхий дулаараад байгаа мөртлөө яагаад хүйтрээд байгаа вэ? Өнгөрсөн долоо хоногт орсон цас үнэхээр дэлхийн дулааралтай холбоотой юу гэж бодож байвал уг нийтлэлээс учрыг нь олоорой. Унших
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
түгээлтийн цэгүүд
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe
- Kino Cafe

Сэтгэгдэл бичих

