Намрыг угтаж Улаанбаатар хот маань улам завгүй болсоор, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 эхлэхэд 7 хоног үлджээ.
Иймд бид энэ удаагийн дугаартаа уг хурлын ач холбогдол, үр дүнгийн талаар цэгцтэй мэдээлэл хүргэхээр, Монгол Улсын иргэн нэг бүрийн анхаарч сонсох, ажиглан харах ёстой чухал өдрүүдийн талаарх агуулгаар голын өнгөт нүүрүүдээ бэлдлээ.
Тус хурал “Restoring Land, Restoring Hope” буюу “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” гэсэн уриатай. Энэ нь ч санамсаргүй хэрэг биш. Өдрөөс өдөрт доройтон буй газар орон, жилээс жилд дулаарч буй уур амьсгал, арванаас арванд устан үгүй болж байгаа амьд организмууд гээд дэлхий нийтээрээ анхаарлаа хандуулах асуудлууд бидэнд бишгүй олон бий. Тэдгээрийн нэг нь цөлжилт, газрын доройтол бөгөөд үүнд ихээр өртөж буй Монгол Улс уг асуудлыг олон улсын хэмжээнд хэлэлцэхээр бэлэн болсон нь энэ юм. Энэ цаг мөчид бид улам илүү итгэл найдвар тээж, дорвитой шийдвэрт хүрч, бодитой үйлдэл хийх нь чухал байна.
Нэгэн таатай мэдээ дуулгахад манай Unread болон TenGer TV-ийн редакц эдгээр хурлын өдрүүдийн тухай цогц мэдээ мэдээлэл, баялаг хөтөлбөрийг цаг алдалгүй хүргэхээр бэлтгэж буй. Хэрвээ та эдгээр сурвалжлагуудад хамтран ажиллах хүсэлтэй байгаа бол сонины төгсгөлийн нүүрээс бидэнтэй хэрхэн холбогдох мэдээллийг аваарай.
Энэхүү дугаарын ярилцлагын зочноор HotTopics-оос явуулдаг "Global CDO 100" буюу дэлхийн шилдэг 100 Chief Data Officer-ийн жагсаалтад багтсан дата эксперт Ч.Алтан-Өлзийг урилаа. Түүний хувьд математикийн шинжлэх ухааны гоо үзэсгэлэнг балчир байхаасаа мэдэрч, улмаар мэргэжлийнхээ суурь болгон сонгож, карьерын замналаа бүтээсээр яваа эрхэм юм.
Үргэлжлүүлэн 10 тоо булангаас Монголын банк, бизнесийн салбарынхны эхний хагас жилийн тайлангаас онцлох тоонуудыг сонирхоорой. Мөн үлдсэн нүүрүүдээс ч хэрэгтэй мэдээ, мэдээлэл авахаа мартуузай.
Ингээд сонины маань 102 дахь дугаарыг тухлан сууж, таалан уншина уу. Биднийг тун чухал өдрүүд хүлээж байна.

ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД
Би хэрхэн ажилладаг вэ? - “HotTopics”-ийн ТОП100 дата экспертийн нэг Ч.Алтан-Өлзий: Түүний хувьд багаасаа математикийн шинжлэх ухаанд шимтэн дурлаж, улмаар мэргэжлийнхээ суурь болгон эдийн засаг, өгөгдлийн ухааны чиглэлээр тууштай ажиллаж байгаа юм. Унших
Мэдүүштэй - Өмнөх COP хурлуудын амжилт ба сургамжаас: Өнгөрсөн 30 жилийн хугацаанд олон арван уулзалтаас зарим нь цаасан дээрх төлөвлөгөө болж мартагдсан байхад, зарим нь байгаль хамгааллын дүрмийг тэр чигт нь өөрчилж чадсан байдаг. Унших
Номын тухай - Б.Баттүшигийн “Түшиг” номын тухай: Ээлжит номын тухай нийтлэлдээ манай unread books-ээс эрхлэн гаргаад тун удаагүй байгаа “Түшиг” номыг онцолж байна. Унших
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
ТҮГЭЭЛТИЙН ЦЭГ
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe
- Kino Cafe
Сэтгэгдэл бичих

