2020 оны дэлхийн шилдэг камертай утсаар нэрлэгдсэн HUAWEI P40 Series-ийг бид өнөөдөр онцолж байна. Өнгөрсөн онд дэлхийн анхны 50xZoom-тэй гар утсыг танилцуулж олныг шуугиулж байсан HUAWEI энэ жил ч мөн дэлхийд анх удаа шөнийг өдөр мэт авдаг камер, бас хамгийн хурдан цэнэглэдэг cупер технологи бүхий утсыг олны хүртээл болгосон нь P40 Series билээ. P40 цувралын ухаалаг гар утаснууд Монгол Улсад худалдаалагдахад бэлэн болсныг энэ ташрамд дуулгая.

Huawei p40 series-ийн давуу тал

Камер

"Huawei"-ийн үргэлж урдаа тавьдаг давуу тал бол камерын чадамж. Тэр дундаа хамгийн дэвшилтэт технологи бүхий премиум загварт тооцогдох P Series-ийн камерын технологид хамгаас анхаарч хөгжүүлдэг. P40 Series-ын камерыг дөрвөн зүйлээр нь онцолж болно.

1. Хамгийн том гэрэл мэдрэгч сенсор буюу харанхуй шөнийг өдөр мэт авдаг цор ганц утас- 1/1.28 инчийн диагональ мэдрэгч нь өндөр хурдтай "Octa PD AutoFocus" автофокусыг дэмжсэнээр гэрэлтүүлгийн ямар ч нөхцөлд үргэлж өдөр мэт тод зураг авах нөхцөлийг бүрдүүлжээ.

2. RYYB фильтр бүхий zoom-ээр томруулахад аль ч үзүүлэлт дээр зургийн чанар унаж бүрсийхгүй - HUAWEI P40 Pro загварын ухаалаг утас нь тав дахин татах оптик (5x optical zoom), 10 дахин татах гибрид (10x hybrid zoom), 50 дахин татах дижитал (50x digital zoom) горимын тусламжтайгаар холын зайн обьектыг алган дээр тавьсан мэт татах боломжтой болжээ. HUAWEI P40 Pro загвар нь зах зээлд анх удаа өнгөний "RYYB" филтертэй болсон нь хүлээн авч буй гэрлэн урсгалыг нэмэгдүүлж, дүрсийг татах үед зураг авалтын чанарыг илт нэмэгдүүлэх боломжтой болсон гэсэн үг.

3. Урд камер ч боке эффект бүхий хөрөг зураг авна- HUAWEI P40 цувралын ухаалаг утас нь видео бичлэг хийх үед боке /бүдэгрүүлсэн/ эффектийг үүсгэх чадвартай. Арын фоныг бүдэгрүүлснээр өргөн дурангаар бичлэг хийж буй мэт тухайн кадр дахь гол обьектыг ялгаж тодруулан видео бичлэгийг илүү тод, цэгцтэй болгох боломжтой. Мөн түүнчлэн тусгай теледурангийн ачаар холын зайнд буй обьектыг өндөр чанартайгаар авах болон 4К форматаар видео бичлэг хийх боломжтой болжээ. HUAWEI P40 загварын бүх ухаалаг утсанд байдаг Audio Zoom функц нь обьектыг татахын зэрэгцээ нэгэн зэрэг дууг нь чангалан тухайн обьект яг дэргэд байгаа мэт санагдуулахаар авдаг.

4. Хамгийн хурдтай автофокустай тул хөдөлгөөнт зурагт хамгийн шилдэг нь.

Дэлхийн хамгийн хурдан 40W супер цэнэглэгч

4200 mAh батарей нь HUAWEI SuperCharge 40 Вт хүчин чадалтай, маш хурдан цэнэглэгчтэй тул ердөө 30 минутын дотор 70 хувь хүртэл цэнэглэнэ.

Процессор

Ухаалаг утасны чип үйлдвэрлэх процесс нь тэдгээрийн ажлын бүтээмж болон эрчим хүчний зарцуулалтад шууд нөлөөлдөг. "Huawei"-ийн Kirin процессор нь 7nm процессорт үндэслэгдсэнээрээ онцлог. 8nm чиптэй харьцуулахад Kirin транзисторууд нь 50 хувь илүү нягтралтай, эрчим хүчний зарцуулалт нь 20 хувиар бага нь ажлын өндөр бүтээмж болон эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлж байгаа юм.

Хүссэн бүх апп-аа саадгүй татна

"Huawei" компани "Petal Search" нэртэй хайлтын системийг танилцуулаад удаагүй буй. Уг хайлтын програм нь Huawei гар утас, таблет хэрэглэгчдийн хувьд Google Play Store-ийг орлох хувилбар болж байгаа бөгөөд "Petal Search"-ийн тусламжтайгаар хэрэглэгчид өөрийн хүссэн бүх апп-аа ямар ч саадгүй татаж, шинэчлэл хийх боломжийг олгох учиртай юм.

САНАЛ БОЛГОХ: Huawei Petal Search - Хүссэн апп-аа ямар ч саадгүй татна

Unread

Үнэ, хүртээмжтэй байдал

Монголын зах зээлд HUAWEI P40 Pro загварын ухаалаг утсыг гялалзсан мөнгөлөг болон хар өнгөний сонголттойгоор 3’499’000+ төгрөгөөр, HUAWEI P40 загварын ухаалаг утсыг хар өнгөний сонголттойгоор 2’499’000+, Huawei P40 Lite-ийг 919’000+, Huawei P40 Lite E-ийг 649‘000+ төгрөгөөр худалдаална. Монгол дахь албан ёсны борлуулагчид нь "Мобиком", "Юнител", "Солар Стар", "Технозон" юм.

Web: https://consumer.huawei.com/mn/

FB: Huawei Mobile Mongolia

Холбогдох утас: 7777-7722