Моод Монголоор дууссангүй ээ. Учир нь хиймэл оюун ухааны (AI) давлагаа нэгэнт хүчийг авсан энэ үед монголын анхны Том Хэлний Загвар (Large Language Model) болох “Эгүнэ” нээлтээ хийхэд бэлэн болоод байна.
Уг нээлтийн үеэр хиймэл оюун ухааны чиглэлээр хамгийн дэвшилтэт технологийг хөгжүүлж буй инженерүүд салбарын хөгжлийнхөө талаар хөөрөлдөнө. Мөн бизнесийн салбарынхан энэ технологийг ашиглах боломжуудын тухай ярилцах юм. Арга хэмжээний төгсгөлд оройн зоогтой бөгөөд энэ үеэр чөлөөт нэтворкинг болно. Тиймээс “Эгүнэ”-ийн нээлт бол AI сонирхогчдын гарцаагүй очих ганц арга хэмжээ юм шүү.

Арга хэмжээний тухай
“Орчин үеийн ертөнцөд тавтай морил” хэмээх уриатай уг арга хэмжээ нь 2024 оны тавдугаар сарын 29-ны лхагва гарагт МҮХАҮТ-д (Google Maps) 15:00-19:00 цагт болно. Арга хэмжээ нийт хоёр хэлэлцүүлэг, хоёр илтгэлтэй.
“Хиймэл оюун бизнест нөлөөлөх нь” хэлэлцүүлгийн зочид

“Хиймэл оюуны хөгжил” хэлэлцүүлгийн зочид

“Бага нөөцтэй хэлнүүдийн Том Хэлний Загвар дахь боломж болон сорилт”, “Бизнес дэх AI-ийн хамгийн шилдэг хэрэглээ” илтгэлүүд

“Эгүнэ”-ийн тухай
Болорсофт компани 2008 онд байгуулагдаж, Монгол хэлний цахим мэдээллийн санг үүсгэж, Монгол хэлний том сан хөмрөгийг бий болгож эхэлсэн түүхтэй. Тэд хиймэл оюун ухаан өнөөдрийнх шиг халуухан сэдэв болохоос өмнө буюу тэртээ 2018 онд Эгүнэгийн суурийг тавьж байжээ.

Эгүнэ нь өдгөө монгол хэлээр хүнтэй ярилцах, асуултад хариулах чадамжтай бөгөөд хүссэн хүн бүр https://chat.egune.com/ холбоосоор орон хязгааргүй турших боломжтой. Өнөөдрийн байдлаар уг технологи 0.3 хувилбартаа байгаа бол арга хэмжээний үеэр 1.0 хувилбараа танилцуулна.
Дэлгэрэнгүй унших: Unread туршив: Монгол хиймэл оюун ухаанууд - Egune VS Erdem AI
Хөгжүүлэгчид нь Эгүнэг “Энэ бол зүгээр л нэг компани эсвэл технологи биш. Энэ бол Монголын ирээдүйг бүтээж, шинэ үеийн зохион бүтээгч, мөрөөдөгчдөд итгэл, урам зориг өгч буй нэгэн том хөдөлгөөн билээ. Хиймэл оюуны хүчийг эх хэлээрээ гартаа атгаснаар бидэнд хийж чадахгүй зүйл гэж үгүй гэдгийг Эгүнэ бидэнд харуулах болно.” хэмээн тодорхойлоод буй.

Монголын технологийн хөгжлийн түүхэнд шинэ хуудас нээгдэх түүхэн мөчийг гэрчлэхийг хүсвэл https://event.egune.com/ холбоосоор арга хэмжээний тасалбараа аваарай. Тасалбарт олон төрлийн эрхийн бичиг багтсан тул төлсөн мөнгөнөөсөө хэд дахин их боломжийг атгана шүү.

Эгүнэгийн нээлт дээр уулзъя.

Сэтгэгдэл бичих

