"MonPay" аппликэйшн дизайн, өнгө төрхөө шинэчилж, уян хатан зээлийн үйлчилгээ, бараан горим зэрэг функцүүдийг нэвтрүүлснээр хэрэглэгчдэд тус апп-ийг ашиглахад илүү хялбар, ойлгомжтой болгож өгчээ. Энэ удаагийн дугаартаа бид шинэчлэгдсэн MonPay-ийг онцлон тоймлож байна.
Татах: iOS | Android | HarmonyOS
Сошиал хуудас: Website | Facebook | Instagram
MonPay апп-тай танилцах: Апп тойм: MonPay - Үндэсний төлбөрийн шийдэл
Unread
ШИНЭ ӨНГӨ ТӨРХ: ИЛҮҮ ОЙРХОН, ХҮРТЭЭМЖТЭЙ ШИЙДЭЛ
- Шинэ өнгө төрхийг илтгэх лого
Хамгийн сүүлд хоёр жилийн өмнө далайцтай шинэчлэлт хийж, Candy-ээс MonPay болсон тэд энэ удаад өөрсдийн өнгө төрх, апп-даа томоохон өөрчлөлт хийсэн байна. Шинэчлэлтийг илтгэх лого нь бидний анхаарлыг хамгийн түрүүнд татсан бөгөөд өмнөх хувилбараа бодвол илүү энгийн дизайнтай болж, нүдэнд тусах байдал нь хүчирхэг, үндсэн бичиглэлийг нь уншихад хялбар болсон санагдав.

- UX/UI дизайн
MonPay энэ удаагийн шинэчлэлтээрээ UI буюу апп яаж харагдах, UX буюу хэрхэн ажиллах тал дээр голчлон анхаарч, хөгжүүлэлт хийсэн нь илт харагдав. Үүний үр дүнд хэрэглэгч бүрд хүртээмжтэй, ашиглахад хялбар, энгийн ойлгомжтой ажиллагааг нэвтрүүлж чаджээ. Тухайлбал, хэрэглэгч апп руугаа ормогц хэтэвчнийх нь үлдэгдэл, боломжит зээлийн хэмжээ тод харагдах бөгөөд гүйлгээ хийх, хэтэвчээ цэнэглэх үйлдлүүдийг илүү гарт ойр, хялбар байдлаар шийдсэн аж.
Мөн MonPay апп-ийн програмчлалын хэл бүрэн өөрчлөгдсөн бөгөөд ингэснээр цэс хоорондын шилжилт илүү хурдан, хялбар үйл ажиллагаатай болж буй.
- Бараан төлөв (dark mode)
Өмнөх хувилбар дахь үндсэн төлөв (light) дээр бараан буюу "dark mode" нэмэгдэж хоёр өнгөний сонголттой болжээ. Ингэснээр хэрэглэгч өөрийн хэрэгцээ шаардлага, орчны гэрэл зэргээс хамааруулан дээрх хоёр төлөвөөс тохируулан сонгож, апп-ийнхаа өнгө төрхийг хүссэнээрээ өөрчлөх боломжтой.

УЯН ХАТАН ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
MonPay-ийн зээл олгох систем нь хиймэл оюун ухаан дээр суурилж, хэрэглэгчдийн хэрэглээнд үндэслэн зээл, хүүгийн хэмжээг тооцдог гэдгээрээ хэрэглэгчдийн дунд хэдийнэ алдартай. Тэгвэл тэдний өөр нэгэн мэдүүштэй шинэчлэл нь зээлийн үйлчилгээний хязгаарлагдмал байсан нөхцөлүүдийг илүү уян хатан байдлаар шинэчлэн, нэмэлт боломжуудыг нэмэгдүүлснийг онцолъё.
- Давхар зээл авах
Өмнөх хувилбарт хэрэглэгчид зээлээ төлж дуустлаа нэмж авах боломжгүй байсан бол энэ удаад зээл олгох системийг илүү хэрэглэгч төвтэй, уян хатан болгохын тулд нийт эрхэндээ тохируулан хэдэн ч удаа авах боломжтой болж байгаа гэнэ. Зээл нэмэгдэх тусам хүү нь улам өсөх юм биш үү гэж бодож байна уу? Тэгвэл бүү санаа зовоорой! Учир нь зээлийн хүүг өдрөөр тооцдог хэвээрээ буюу хэрэглэгч ашигласан өдрөөрөө л хүү төлөх аж.
Одоо бүгдээрээ нэг бяцхан тооцоолол хийгээд үзье. Та сая төгрөгийн зээл аваад, нэг өдрийн дараа эргүүлэн төлөхөд зээлийн нийт хүү тань ердөө 624 төгрөг байх юм.

- Зээлийн хэмжээгээ хүссэнээрээ тохируулах боломж
MonPay-ийн өмнөх хувилбарт хэрэглэгчид 100'000, 200'000, 500'000 зэрэг бүхэл хэмжээнээс сонгон зээл авдаг байсан бол одоо тэд хэрэгцээндээ тохируулан, үнийн дүнгээ өөрчлөн авах уян хатан функцтэй болжээ.
Жишээлбэл, таны зээлийн эрх сая төгрөг байлаа гэж бодоход та өөрийн хэрэгцээндээ тааруулан 430’000, 150,000 гэхчлэн бутархай дүнгээр зээл авах боломжтой гэсэн үг.
САЙЖРУУЛЖ БОЛОХ ЗҮЙЛС
Цаашид MonPay апп-ийн зүгээс дараа дараагийн шинэчлэлтүүдийг хэрэглэгчдийнхээ санал хүсэлт, шаардлагад тулгуурлан цаг алдалгүй хүргэхээр ажиллаж буйгаа дуулгасан юм. Жишээлбэл, "мини апп" хэсгийн онлайн үйлчилгээнүүдээс хэрэглэгч бүрийн хэрэглээнд тохирсон сонголтын дагуу өөрсдийнхөө орон зайг бүрдүүлэх боломжийг олгохоор зорьж буй гэнэ.
Үүнээс гадна уншигчдад дуулгах таатай мэдээ гэвэл хэрэглэгчдийн дуртай “Level Up” урамшуулалт хөтөлбөр дахин эхлэхээр болжээ. Тус урамшууллын хүрээнд хэрэглэгчид MonPay апп-аараа худалдан авалт хийснээр үнийн дүн нэмэгдэх тусам хөнгөлөлтийн эрх авах боломжтой.

MonPay апп-аа шинэчлэх бол ЭНД дараарай.
Unread



