Сүүлийн жилүүдэд интернэт худалдааны салбар идэвхжиж, тэр хэрээр төрөлжсөн платформ, хүргэлтийн үйлчилгээнүүд ч олшрох болов. Гэвч санаанд нийцэх нь тийм ч олон биш. Тэгвэл хүргэлтийн үйлчилгээг дэд бүтцийн тусламжтайгаар илүү үр дүнтэй болгож, сонголтыг тань нэмэхээр өнгөрсөн долоо хоногт “PP Box” ухаалаг хайрцгийн үйлчилгээ шинээр нээлтээ хийжээ. Улаанбаатарт л гэхэд 400 байршилд тавигдсан “PP Box”-ыг ашиглан та захиалсан бараагаа хүссэн үедээ очоод төвөггүйхэн авах боломжтой аж. Хүргэлтийн шинэ соёлтой илүү дэлгэрэнгүй танилцъя.

"PickPack" компани нь худалдааны бизнес эрхлэгчдэд зориулсан 3PL Fulfillment Center буюу бараа бүтээгдэхүүний хадгалалт, ангилалт, захиалга бэлтгэл, хүргэлтийн үйлчилгээг технологийн шийдлээр мэргэжлийн өндөр түвшинд, цогц байдлаар гүйцэтгэдэгээрээ онцлог. Тэдний Монголд анхлан нэвтрүүлж буй “PP Box” үйлчилгээ нь хэрэглэгчдэд илгээмж явуулах, хүлээн авах, хадгалахад нь тусалж, үйл явцыг нь хурдан бөгөөд хялбар болгох ухаалаг хайрцаг ажээ.
Санал болгох: PickPack - Агуулалт, ангилалт, хүргэлтийн цогц шийдэл
Unread Media
Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?
Хувь хэрэглэгчид:
Хүргэлтээр бүтээгдэхүүн авах үед захиалсан бараагаа хэзээ ирэхийг нь мэдэхгүй өдөржин хүлээх, байхгүй хойгуур ирчих вий хэмээн санаа зовсондоо гэр, оффисоосоо гарч чадахгүй тушигдах үе олон тохиолддог. Ийм үед “PP Box” асуудлыг төвөггүй шийдэж өгөх аж.
“PP Box” нь интернэт болон уламжлалт худалдааны салбаруудад тулгамдаад буй замын түгжрэл болон бусад хүргэлтийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хайрцаг хооронд илгээмж явуулах, хүссэн үедээ илгээмжээ хүлээн авах, шаардлагатай тохиолдолд мөн илгээмж хадгалах үндсэн гурван үйлдэл бүхий ухаалаг хайрцгийн шийдлийг бизнес эрхлэгчдэд санал болгож буй.
Бизнес эрхлэгчид:
Интернэт худалдаа болон бусад бүх төрлийн худалдааны бизнес эрхлэгч танд хүргэлтийн ухаалаг шийдэл, найдвартай түнш хэрэгтэй байгаа бол “PP Box” үйлчилгээг сонгож ухаалаг хайрцгаар дамжуулан цаг зав, энергиэ бодитоор хэмнэх боломжтой.

Үндсэн гурван үйлчилгээ
- Илгээмж авах – Хүргэлтээ биш заваа хүлээ
Илгээмжээ гэртээ, ажил дээрээ хүргүүлэх гэтэл цаг зав таарахгүй бол өөрт ойр байрлах “PP Box” руу илгээмжээ хүргүүлэн хүссэн цагтаа очиж авах боломжтой. “PP Box” нь Улаанбаатарт дэлгүүр, худалдааны төв, оффис зэрэг 400 цэгт, мөн Дархан, Эрдэнэт хотуудад байршиж буй. Тун удахгүй 21 аймагт үйл ажиллагаагаа өргөжүүлэн хүргэлтийн цогц шийдлийг санал болгох ажээ.
- Илгээмжээ хадгалуулах - Хэрэг гарвал хэзээд тусална
Найздаа, гэрийнхэндээ, эсвэл хэн нэгэнд ямар нэг зүйл үлдээх, дамжуулах шаардлага бидэнд бишгүй олон гардаг. Энэ тохиолдолд “PP Box” таны найдвартай “хамтрагч” байж чадна. Та уг ухаалаг хайрцагт хүссэн зүйлээ шаардлагатай хугацаагаар хадгалуулж, хүлээн авагч нь авсан эсэхийг гар утсаараа хянах боломжтой.
- Илгээмж явуулах – Хүссэн зүйлээ “PP Box”-оор илгээ
Их хотын түгжрэлд үнэтэй цаг заваа үрэлгүйгээр өөрт ойр байрлах “PP Box”-оор дамжуулан илгээмж илгээж болно. Дээр хэлсэнчлэн Улаанбаатар хот төдийгүй, Эрдэнэт, Дархан хотуудад уг хайрцаг байршсан. Хамгийн гоё нь илгээгч, хүлээн авагч талууд илгээмжээ хаана явж байгаа, хэзээ хүргэгдэхийг нь гар утаснаасаа бүрэн хянах боломжтой.
бизнес эрхлэгчид хэрхэн ашиглах вэ?
Бизнес эрхлэгчид “PP Box”-ыг ашиглан хүргэлт захиалгын үйл явцаа хялбаршуулах бүрэн боломжтой.
Бизнес эрхлэгчийн зүгээс:
- Эхлээд "PickPack" системд бүртгүүлж орно.
- Ингэснээр бараа бүтээгдэхүүн, илгээмж илгээх, очиж авах, захиалга өгөх боломжтой.
- Өөрийн онлайн дэлгүүр, платформ, системээ "PickPack"-ийн системтэй холбоно.
- Захиалга "PickPack" системд орж ирнэ.
"PickPack"-ийн зүгээс:
- Захиалгыг тань мэргэжлийн баг хурдан шуурхай савлаж баглан хүргэлтэд бэлэн болгоно.
- Системд тооцоологдсон хүргэлтийн өдрийн дагуу илгээмж хүргэгдэнэ.
Ямар давуу тал онцлогтой вэ?
- Ашиглахад маш энгийн, ойлгомжтой.
- Өөрт ойр байрлах “PP Box”-оо алсаас захиалж хүргэлтийн ажилтан болон танд илгээмж үлдээх гэж байгаа хүнд бараа хийх кодоо явуулахад л хангалттай. Таны барааг таниас өөр хэн ч авахгүй.
- Онлайнаар захиалсан бараагаа буцааж болно. “PP Box”-ын хайрцгаар дамжуулан бараа буцаах, солих үйлдлийг хялбархан шийдэх боломжтой.
- Хүргэлтийн хүнд гэрийн хаягаа зааж өгөх дургүй эсхүл гараас гарт хүргэлт авахаас төвөгшөөдөг бол “PP Box” хамгийн зөв сонголт болно.
- Бусад хэрэгцээт үйлчилгээг санал болгодог. Жишээлбэл:
- Миний PP Box буюу дараа төлбөрт (түрээсийн) үйлчилгээ
- Лояалти, урамшууллын хөтөлбөр

хэрхэн ашиглах вэ?
“PP Box” аппликейшнээ татаад гар утасны Location Service-ээ асааснаар өөрт ойр байрлах “PP Box”-уудын байршлыг харах боломжтой. Мөн “PP Box”-ын дэлгэцээр дамжуулан шууд захиалга үүсгэж бараа хадгалах болон явуулах үйлчилгээг хялбархан авч болно. Хэрав та өөрөө очиж захиалах боломжгүй бол гар утасны аппликейшнээрээ дамжуулан илгээмж хадгалах, явуулах үйлчилгээг урьдчилан захиалж болох юм.
Апп татах: iOS | Android

Сайжруулж болох зүйлс
“PickPack” компани нь одоогоор Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад үйл ажиллгаагаа нэвтрүүлээд байгаа бөгөөд 21 аймагт үйлчилгээгээ амжилттай хэрэгжүүлбэл хот хоорондын тээвэрлэлт, хүргэлтийн үйлчилгээнд томоохон дэвшил авчрах биз ээ.

Сэтгэгдэл бичих

