Видео контент эрчээ авсан өнөө үед дүрс бичлэгийн төрөл зүйлс ч улам баялаг болж буй. Зөвхөн хэвтээ хэлбэрийн дүрс бичлэгүүд олон нийтийн платформуудын ээлж дараалсан шинэчлэлүүдийн нөлөөгөөр уламжлалт хэлбэрээсээ бага багаар холдож эхэлснийг бид Тик Ток, Инстаграмын "reels"-ээс харж байна. 

Тиймээс энэхүү нийтлэлээр бид мэргэжлийн түвшинд контентоо бүтээхэд тань туслах Huawei Nova 8i болон Nova 9 ухаалаг утсыг онцолж, Тик Ток, Инстаграмд үр дүнтэй "reels" хийх бүтээлч санаануудыг хуваалцаж байна. 

instagram Reels & tik tok: Богино хэмжээний бичлэг 

Инстаграмын reels (90 секундээс ихгүй урттай), Тик Ток-ын (гурван минутаас хэтрэхгүй урттай) богино хэмжээний босоо хэлбэртэй бичлэгүүд нь олон нийтийн сүлжээнд тренд болж байна. Дижитал хэрэглээ нэмэгдэж, анхаарал төвлөрөл нь буурсан залуу үеийнхний хувьд богино хугацаанд хүссэн мэдээллээ, хөгжилтэй хөнгөн арга замаар авахыг эрмэлздэг болсны илрэл нь энэ биз ээ. Түүнээс гадна гар утасны хэрэглээ өндөр болсон энэ үед дэлгэцийг 100 хувь ашиглах боломж нь босоо хэлбэртэй бичлэгүүдэд давуу тал болж байгаа юм.

Тэгвэл богино бичлэгийн соёлыг түгээн дэлгэрүүлж буй тус хоёр платформын онцлог, бүрэн хэргийг нь гаргаж бүтээлчээр ашиглах бяцхан зөвлөгөөг хүргэе.

тик ток


Тик Ток нь богино хэмжээний дүрс бичлэгийн контентын зах зээлд хамгийн амжилттай ажиллаж буй платформуудын нэг юм. Тренд болж буй дуу хөгжмийг бүтээлчээр ашиглан, төрөл бүрийн сорилтуудыг хийхээс гадна шинжлэх ухаан, танин мэдэхүйн салбараас эхлэн хүссэн сэдвийнхээ хүрээнд олон нийтэд үр дүнтэй мэдээлэл түгээх боломжтой. Платформын хэрэглэгчид гол төлөв 10-29 насны хүүхэд залуус байдаг тул уг насны залуусыг гол хэрэглэгчээ болгосон бизнес эрхлэгч, брэнд хөгжүүлэгчид энд цуглах нь элбэг.


Эх сурвалж: Hootsuite

Тик ток ашиглалтын өсөлтийг илтгэх 5 тоо

  • 167'000'000: Тик Ток-д нэг минут тутамд 167 сая цаг видеог хүмүүс үздэг байна.
  • 52: Дэлхий даяар Тик Ток хэрэглэгчид өдөрт дунджаар 52 минутыг платформ дээр өнгөрүүлдэг.
  • 35: Тик Ток-ыг 35 хэл дээр ашиглах боломжтой.
  • 656'000'000: 2021 оны байдлаар хамгийн их татагдсан апп бөгөөд 656 сая таталттай байжээ.
  • 8-650'000: Секунд тутамд найман шинэ хэрэглэгч тус платформд нэгдэж байгаа нь өдөрт дунджаар 650 мянгад хүрдэг байна.

Чанартай бичлэг хийх нь: ашигтай боломжийг танилцуулахуй

Дүрс бичлэг хийхэд хамгийн чухал зүйл нь мэдрэмж зохиолоос гадна тоног төхөөрөмж байдаг. Технологийн хүртээмжийн ачаар чанартай контент бүтээхэд нүсэр хэмжээтэй үнэтэй камераас илүү халаасан дахь утсаа ашигладаг болсон энэ үед сонголтоо зөв хийж чадвал боломжийн өртгөөр сайн бичлэг хийх бүрэн боломжтой.

"Huawei" компани нь 2021 онд дэвшилтэт технологийн эрин үеийг илэрхийлсэн Nova 8i болон Nova 9 загварын ухаалаг гар утсыг танилцуулсан. Шинэлэг шинж чанаруудаас гадна загвар дизайны өвөрмөц өнгө төрхөөрөө ялгардаг энэ загварын гар утас нь богино хэмжээний бичлэгийн чанарын шаардлагад бүрэн нийцдэгээрээ хэрэглэгчдэд танигдсан байдаг. Huawei Nova 9 утас нь 4K селфи видео, урд болон арын камераараа зэрэг бичлэг хийх, түүнийгээ утсан дээрээ эвлүүлэх, янзлах функцүүдийг нэвтрүүлж, хэрэглэгчдэд чиглэсэн элементүүдийг бий болгож чаджээ. Хэрэглээ талаас мэдээж батарейн чанар огт гологдохгүй.

Үзүүлэлт сайтай ихэнх ухаалаг утас үнийн хувьд өндөр байдаг ч "Юнител" компанийн зүгээс хэрэглэгчдэдээ зориулан тун ашигтай нөхцөлийг санал болгож буй. Тэдний зүгээс тавьж буй таатай, хялбар нөхцөлөөр сүүлийн үеийн ухаалаг гар утаснуудаас өөрт тохирсноо сонгон, худалдан авах боломжуудаас судлаад үзэхийг танд зөвлөе.


сар бүр 3 Gb дататай

"Юнител"-ээс Huawei Nova 8i утсыг 100 мянган төгрөгийн урьдчилгаа төлөн худалдаж аваад 300 мянган төгрөгийн хөнгөлөлт, нэмээд 18 сарын турш сар бүр 3GB дата бэлгэнд авах юм байна.
Харин Huawei Nova 9 утсыг 200 мянган төгрөгийн урьдчилгаа төлөн худалдаж авснаар 300 мянган төгрөгийн хөнгөлөлт, мөн адил 18 сарын турш сар бүр 3GB дата бэлгийн урамшуулал авна. Эсвэл та "Simple"-ийн урьдчилгаагүй зээлийг ашиглах ч боломжтой. Уншигчдадаа сануулахад Huawei Nova 8i, 9 утсыг арваннэгдүгээр сарын 24-өөс өмнө амжиж "Юнител"-ээс урамшуулалтай худалдан авч болох юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Инстаграм 


Тик Токоос ялгаатай нь Инстаграм нь зөвхөн бичлэгээр хязгаарлагддаг платформ биш тул богино хэмжээний бичлэгээр дамжуулан дагагчаасаа илүү олон хүмүүст хүрч, хандалт авах боломжтой байдаг. Та трэнд болж буй дуу, хаштаг хэрэглэж цаг үеэ мэдэрсэн богино хэмжээний бичлэгээ нийтэлснээр төсөөлж байгаагаасаа ч илүү хандалт авч чадах нь Инстаграмын онцлох алгоритмуудын нэг юм.

Санал болгох: "No filter: Инстаграмын бодит түүх" номын тухай

Unread

Эх сурвалж: Hootsuite

Инстаграмын өсөлтийг илтгэх 5 тоо 

  • 60%: АНУ-ын Инстаграм хэрэглэгчийн 60 гаруй хувь нь өдөрт дор хаяж нэг удаа Инстаграм хаягаараа зочилдог.
  • 30: Хэрэглэгчид дунджаар Инстаграмд өдөрт дор хаяж 30 минут зарцуулдаг.
  • 18-34: Энэ насныхан Инстаграмын хэрэглэгчдийн ихэнх хувийг эзэлдэг.
  • 1'400'000'000: Инстаграмыг дэлхий дахинд 1.4 тэрбум хүн ашигладаг.
  • 81%: Хэрэглэгчдийн 81 хувь нь Инстаграмыг бүтээгдэхүүн үйлчилгээ судлах зорилгоор ашигладаг.


Амжилттай бичлэг хийх аргууд 

1. Гарчгаа зөв сонгох, хадмал оруулах

Ихэнх тохиолдолд хүмүүс үзэж буй бичлэгийнхээ дууг хааж үздэг. Тийм ч учраас богино хэмжээний бичлэгийнхээ гарчиг, хадмалд сайн анхаарах хэрэгтэй. Мөн бичлэгээ хадмал орчуулгатай болгох нь сонсголын бэрхшээлтэй иргэдэд ойлгоход тус болох юм шүү. Судалгаагаар Тик Ток апп дээр өөрийн хийсэн бичлэгтээ гарчиг болон хадмал оруулснаар хандалт 55.7 хувиар нэмэгддэг болох нь батлагджээ.

Гарчгаа бичлэгийн доод хэсэгт байршуулан, тухайн бичлэгийн ар талын дэвсгэр өнгөтэй давхцахуйц бус ялгарахуйц байх дээр анхаараарай.

2. Трэндээ мэдэр

Технологийн энэ эрин үед цаг минут тутамд шинэ трэнд, санаанууд урган гарч ирэх болжээ. Тийм ч учраас та хандалт сайтай бичлэг хийхийг зорьж байвал өдөрт дор хаяж 30 минутыг бусдын контентуудыг үзэж, шинэ санаа, трэнд болгоныг таньж мэдэхэд зарцуулаарай.

Харин үүний дараа тухайн трэндийн өнгө аясыг өөрийн онцлогтой уялдуулан шинэлэг хэв маягаар бичлэгүүдээ хийгээд үзээрэй.

3. Шинэлэг байх

Шинэлэг бай гэдэг нь магадгүй өдөр бүр шинэ бичлэг, контент нийтлэх шаардлагатай гэдгээр ойлгогдож болох юм. Гэхдээ шинэлэг байх гэдэг нь өөрөөр сэтгэж, бусдаас онцгойрох, өөрийг тань илэрхийлэх ялгарлыг бий болгохыг хэлнэ.

Жишээ нь, та байнга л нэг төрлийн бичлэгүүд, ижил өнгө аясыг баримтлахаас татгалзах хэрэгтэй. Тухайн цаг үеэ мэдрээд, магадгүй улирлын өнгө аястайгаа уялдуулах мэтээр шинэлэг өнгө төрхийг бүрдүүлж болох юм.

4. Тогтмол хөдөлмөрлө

Амжилт гэдэг нь үе үе бөөндөх биш өдөр бүрийн тогтмол хөдөлмөр шаарддаг зүйл. Тиймдээ ч хандалт сайтай, чанартай, мэдрэмжтэй Инстаграм болон Тик Ток хэрэглэгч байхын тулд тогтмол хөдөлмөрлөж, зөв цаг үедээ мэдрэмжтэй бичлэгээ оруулах хэрэгтэй гэдгийг битгий мартаарай.

5. Дор хаяж 3-5 хаштаг

Бичлэгээ зорилтот хэрэглэгчдэд хүргэхэд хаштаг чухал үүрэг гүйцэтгэдэг. Оновчтой агуулга бүхий 3-5 хаштагийг бичлэгийн тайлбар хэсэгт оруулах нь Инстаграмын алгоритм таны бичлэгийг зөв хэрэглэгчдэд хүрэхэд тусалдаг.

Санал болгох: Таныг Инстаграмаа үр дүнтэй, гоё хөтлөхөд туслах 4 апп

Unread