Подкастын ээлжит зочноор хувцасны дизайнер, мөн Michel & Amazonka брэндийн стилист Бигнүүт оролцож, хувийн амьдрал ба карьерынхаа талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Зочин маань Монголын загварын салбар болоод ажлаасаа юу ойлгож сурч байгаа талаар, нөгөө талаас сэтгэл гутралд хэрхэн орсон, түүнийгээ хэрхэн даван туулж буй талаар нарийн нандин зүйлсийг хөндөж ярилцсан юм. Сонсогч та энэ дугаараас хэрэгтэй мэдээлэл болоод эерэг энергийг авна гэж найдаж байна. Ингээд подкастаа сонсоцгооё.
Подкаст маань дараах сувгуудаар хүрнэ:
Unread Media
хураангуй
3:30- Дизайнераас стилист рүү шилжсэн шилжилт, стилистээр ажиллах тухай
8:00- Сэтгэлийн эрүүл мэнд ба сэтгэл зүйчид хандах нь яагаад маш чухал талаар
17:09- “Хамгийн хэцүү бөгөөд чухал хэсэг нь сэтгэл зүйч дээр очно гэсэн айдсаа даван туулах байдаг”
21:00- Амиа хорлох бодол, сэдэл яагаад үүсдэг талаар
29:40- Michel Amazonka t-shirt дээр өөрийн зурсан зургийг хэвлүүлсэн талаар
34:30- Гаднынхан жижиг, олонд танигдаагүй байгаа брэндүүд болоод ази соёл, дизайныг маш их сонирхож байгаа талаар
40:42- Өөрийн мэдрэмжийг ажиллаж байгаа брэндийнхээ концепцтэй холих талаар
49:00- Дизайны сургуулийн талаар, зарим зөвлөгөө
55:00- What inspired your art? My depression
58:00- Цаг нь таарах, бүрдэл нь бүрдэх
1:00:00- Төгсгөл

подкастАд дурдагдсан Ойлголтууд/нийтлэлүүд
- Forbes дээрх Michel & Amazonka нийтлэл
- i-D.vice.com дээрхи "the real fuccbois of mongolia" нийтлэл
- Сэтгэл гутрал, санаа зовнил, сэтгэцийн өвчин
- Androgyny, androgynous fashion
Бусад дугааруудыг сонсох:
The Conversation подкаст #6: Дуучин Г. Тогтуун
The Conversation подкаст #4: Positive Mongolians төслийн санаачлагч Түвшинбаяр, Дөлгөөн
The Conversation подкаст #3: Зурагчин О.Төмөрбаатар
The Conversation подкаст #2: Санхүүгийн шинжээч, дуучин Амра
The Conversation подкаст #1: Unlimited Media Group-ийн ерөнхий редактор, У. Бямбаням

Сэтгэгдэл бичих (3)


Z Zochin 66.181.161.10
Ene zurag pinterest zondo baidag. Michelamazonka yer in l gadnihaas ikh khuuldag. Ichmeer yum.......
N Nemo 49.0.166.14
Ochigdor oroi hooloo hiij bhdaa sonsood l suulaa. Setgeliin gundeh nariin shiriin ymaa shn yrij bnlee. Bas zugeer bga ch gsn setgel zuichtei uulzmaar sanagdsaan kkk
Б Бадамаа 66.181.179.50
Мааз нь бага зэрэг хэтэрчихгээд байгаа юм шиг санагдлаа. Тэгэхдээ ингэж байж илүү гоё чөлөөтэй ярилцсан байх. Урлаг огт мэдэхгүй ертөнц юм шиг хэрнээ хүн болгоны дотор байдаг юм байна даа, харин илэрхийлж гаргаж чадсан нь урлагын хүн гэж нэрлэгддэг юм болов уу даа гэж бодогдлоо. Шинэ содон юм ч бас сонслоо баярлалааа.