Өнөөдөр бид шинэ контентуудынхаа нэгийг танилцуулж байгаадаа баяртай байна. Энэ бол "The Conversation" подкаст юм. Өмнө нь хэд хэдэн подкасттай хамтран ажиллаж байсан бид өөрсдийн гэсэн анхны подкастыг хөгжүүлэн хүргэж байгаа нь энэ билээ. Яагаад бид энэ подкастыг хөгжүүлэв, ямар хэлбэрээр үргэлжлүүлэх вэ гэдгээ танилцуулахын хамт ийнхүү цоо шинэ, сэтгэл хөдлөм эхний дугаараа хүргэе.

THE CONVERSATION-ИЙН ТУХАЙ

Зочинтойгоо энгийн чөлөөт яриа өрнүүлэх үүднээс бид подкастаа "The Conversation" хэмээн нэрийдсэн юм. Бид хоёр долоо хоног тутам төрөл бүрийн салбарын сонирхолтой, содон зочдыг урин буу халахаар төлөвлөсөн. Найзууд хоорондоо ярих мэт уур амьсгалтай өрнөх энэхүү подкастаар бид зочдынхоо үзэл бодол, дотоод ертөнц, хүсэл сонирхлыг нээн харуулж, халуун дулаан харилцан яриа үүсгэнгээ гарч байгаагүй өнцөг, тунгааж бодууштай санаануудыг дамжуулах билээ.

ЭХНИЙ ЗОЧИН

Бид подкастынхаа салхийг хагалж, эхний зочноор Unlimited Media Group-ийн ерөнхий редактор, "Цаг хугацаа хэлнэ" номын зохиогч, сэтгүүлч У. Бямбанямыг урьж ярилцлаа. "Найрагчийн мөрөөр" цуврал төслийн хүрээнд уран зохиолын ертөнцөд аялж буй түүнтэй Монголын соёл, монгол хүний шинж чанарын тухай таатайяа хөөрөлдсөнөөс гадна утга зохиолын багшийн өнцгөөр олон сонирхолтой зүйлсийг яриуллаа.

Хураангуй

1:40- Ub.life+ Гэрэг сэтгүүл= Unlimited Media үүсэл

4:30- Ажил, дурладаг зүйл хоёрыг хэрхэн балансалсан талаар

6:40- “Найрагчийн мөрөөр” бол сэтгүүл зүйн бүтээл, мөн мөрөөдөж байсан аялал

7:30- Аяллын явцад ямар мэдрэмж төрөх нь хамгийн чухал байсан

9:10- Зарим “Story” нийтлэлийн талаар

15:00- Аяллын явцад тохиолдсон хөгжилтэй зүйлс

20:00- Сэтгүүлч хүн зургаа авдаг, видео хийдэг, аудиогоо хийдэг, нийтлэлээ бичдэг… гэх мэт бүх зүйлийг хийж чаддаг байх шаардлага үүсч байна

22:10- Диктафондоо байнга асаалттай байлгасан

22:45- Бодьхүүтэй хамтарч олон улсын медиа арт фестивальд орсон талаар

26:00- “Найрагчийн мөрөөр” төслийн гол зорилго

31:10- “Цаг хугацаа хэлнэ” ном яагаад бичих болсон талаар

35:00- Уран зохиолын мэргэжлийг яагаад сонгосон бэ?

40:30- “Намайг боловсрол эзэмшүүлэхийн тулд аав ээж, ах эгч минь их зүйл золиосолсон”

42:10- МУИС-д багшлаад зургаан жил болж байна

45:00- Бид яаж соёлын онцлогоо дэлхий нийтэд гаргаж таниулах вэ?

50:00- Монгол зохиолчид Англиар шууд бичиж эхлэх нь илүү давуу талтай талаар

54:00- Дараачийн ажил, төгсгөл

Бусад дугааруудыг сонсох:

The Conversation подкаст #6: Дуучин Г. Тогтуун

The Conversation подкаст #5: Стилист А. Бигнүүт

The Conversation подкаст #4: Positive Mongolians төслийн санаачлагч Түвшинбаяр, Дөлгөөн

The Conversation подкаст #3: Зурагчин О.Төмөрбаатар

The Conversation подкаст #2: Санхүүгийн шинжээч, дуучин Амра

Сонсох/үзэх

Подкаст маань дараах сувгуудаар хүрнэ:

Apple Podcasts
Google Podcasts
Soundcloud
Youtube

Unread Media