Дэлхий нийтээр тогтвортой хөгжил, байгаль орчны хамгаалал, нийгмийн хариуцлага, засаглалын ил тод байдал зэрэг үнэт зүйлсийг эрхэмлэж байгаа энэ цаг үед байгууллагууд үйл ажиллагааныхаа нөлөөллийг үнэн зөв, ойлгомжтой байдлаар олон нийтэд мэдээлэх шаардлага өсөн нэмэгдсээр буй. Тэр ч утгаараа тогтвортой хөгжлийн тайлан нь компанийн дотоод баримт бичиг бус, харин олон нийт, хөрөнгө оруулагч, түнш байгууллагуудтайгаа харилцан итгэлцэл бий болгох, урт хугацааны үнэт зүйлсээ илэрхийлэх гол хэрэгсэл болж байна. Томоохон компаниуд ч үүнээс хойш суулгүй тогтвортой хөгжлийн тайлангаа нээлттэй танилцуулж, хариуцлагатай, ил тод үйл ажиллагаагаа баталгаажуулсаар байгаа нь нэгэн төрлийн уламжлал болжээ.

Манай редакцын хувьд ч дотоодынхоо групп, компаниудын тогтвортой хөгжлийн тайланд тогтмол анхаарал хандуулж, тухай бүрд нь онцлох ажлуудыг уншигч та бүхэнд товч бөгөөд цэгцтэй танилцуулсаар ирсэн. Уламжлал ёсоор нэгэн тайлан бидний гарт ирсэн нь Юнител группийн “Тогтвортой байдлын тайлан 2024” ба “Тогтвортой ирээдүй рүү хамтдаа түрүүлж алхана” хэмээн тодорхойлсон энэ оны тайлантай нь танилцъя.

Унших: Юнител группийн 2023 оны Тогтвортой байдлын тайлангаас онцлох ажлууд


Харилцаа, холбооны групп компанийн хувьд техник, технологийн хувьд тасралтгүй сайжирч, цаг ямагт шинэчлэлийг эрэлхийлэх учиртай. Тэгвэл өнгөрсөн онд Юнител групп сүлжээний чанар, найдвартай байдал, мэдээллийн аюулгүй байдал, цахим шилжилт, үйлчилгээний ил тод байдал зэрэгт онцгойлон анхаарал хандуулж, олон сайжруулалт хийжээ.

ТӨВ АЗИАС АНХ УДАА “AUTIN” СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЭВ

AUTIN систем нь Монгол орныг бүрхсэн сүлжээний станц нэг бүрд гэмтэл саатал гарвал инженер, засварын ажилтан биеэр очих шаардлагагүй буюу автоматаар цаг алдалгүй гэмтлийг илрүүлдэг дэвшилтэт технологи юм. Мөн хол зайнаас гэмтлийг засварлаж, сүлжээний ачааллыг ухаалгаар удирдах боломжтой төдийгүй ажилтнууд станцуудын хэвийн ажиллагааны мэдээллийг авч, хянах боломжийг олгосноор илүү таатай орчинд, түргэн шуурхай ажиллах боломж бүрдэж буй. Уг системийг нэвтрүүлснээр доголдол илрүүлэх, засварлах хугацааг 60 хувиар бууруулжээ.

Дэлгэрүүлэн унших: “MWC 2025” арга хэмжээгээр Юнител группийн нэвтрүүлсэн системийг онцоллоо

Онцлох тоонууд:

23%: 2023 онтой харьцуулахад 2024 оны байдлаар бааз станцууд дээр гарсан нийт доголдол 23 хувиар буурсан.

200: Нарны эх үүсвэрээр ажилладаг 200 сайтыг нэгдсэн хяналтын системд холбосон.

4.5 сая: Цахим шуудангаар дамжсан 4.5 сая халдлагыг илрүүлэн зогсоов.

12.3 сая: Сүлжээ болон веб программтай холбоотой 12.3 сая халдлагыг илрүүлэн зогсоов.

100%: Мэдээллийн аюулгүй байдлын сургалтад бүх ажилтныг хамрууллаа.

82%: Unitel апп ашигладаг хэрэглэгчдийн тоо 82 хувиар нэмэгдсэн.

400,000: Сард 400 мянган хэрэглэгч 1.2 сая удаагийн үйлчилгээг салбарт хандахгүйгээр Unitel аппаас авч байна.



Тэд цахим хуваагдлыг бууруулах ажлаас эхлээд гадагшаа болон дотогшоо чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ. Тухайлбал, Unitel STEAM HUB, “STEAM EXPO 2024”, DNA Mongolia: Үндэсний цахим элч хөтөлбөр, “Жаргалтай Гайхалтай” 2024 аян, "Байгалиа хамгаалъя" аян, "MOMADE" гэр бүлийн өдөрлөг зэргийг зохион байгуулав. Эдгээрээс хамгийн онцлууштай нь Unitel STEAM HUB.

БОЛОМЖИЙГ ХҮН БҮРД ТҮГЭЭХ “UNITEL STEAM HUB”


2023 онд 11 аймагт Unitel STEAM HUB төвийг нээж, улсын хэмжээнд нийт 12 төвтэй болоод байсан Юнител групп 2024 онд 20 аймагт цар хүрээгээ тэлж, ШИМТ боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэв. Тодруулбал, өнгөрсөн онд 712 хүүхэд “RoboKID” сургалтыг амжилттай төгсөж, сургалт авах насны ангилал 8-12 байснаас 6-14 болж өөрчлөгдөн, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас Unitel STEAM HUB төвийн 5 төрлийн сургалтыг илүү хямд үнээр авах боломж тус тус бүрджээ. Мөн 20 аймагт нийт 20 сургагч багш үндсэн ажилтнаар ажиллаж байгаа ба сард 108-аас доошгүй ажлын цагт сургалт орж, орлогын нэмэлт эх үүсвэртэй болж байгаа юм.

Дэлгэрүүлэн унших: Unitel STEAM Hub төсөл - Боломжийг хүн бүрд түгээх нь

Онцлох тоонууд: 

1,277: DNA Mongolia: Үндэсний цахим элч хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Төв, Дорноговь, Булган, Өвөрхангай аймгуудын нийт 1,277 ахмад настан оролцсон.

1,500: 2024 оны зургаадугаар сарын 21-ний “Цусаа хандивлах өдөрлөг”-т Юнител группийн 45 ажилтан цусаа хандивласан ба энэ нь 1,500 орчим хүнд шаардлагатай үед ашиглах цусны нөөцийг бүрдүүлсэн.

500: “Жаргалтай Гайхалтай” 2024 аяны хүрээнд 500 хүүхдэд бэлэг илгээлээ.

5,638: Ажилтнуудынхаа хөгжилд зориулан 2024 онд 5,638 ажилтныг 25,415 цагийн сургалтад хамруулав.

190%: Юнител группийн шинэ ажилтны цалин нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 190 хувьтай тэнцэж байна.

10: Орхон, Архангай, Ховд, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь, Дундговь зэрэг 10 аймгийн оффисуудад засвар хийж тохижуулсан.

22: Анунгоо ХХК-тай хамтран Улаанбаатар болон орон нутгийн 22 оффисын эмэгтэй ариун цэврийн өрөөнд "Caring box" нэртэй ариун цэврийн хэрэглэлтэй хайрцаг байршуулсан.

4: Централ Тауэр дахь төв оффис болон бүсийн 3 оффис дээр хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа эргэн орж байгаа ажилтан ээжүүд хэрэглэх боломжтой дөрвөн “Mama’s corner”- ийг тохижууллаа.

257: Эрсдэлтэй ажлын байрны 8-16 цагийн онол, дадлага хосолсон дөрвөн сургалтад 257 ажилтныг хамруулав.

692: Эрүүл мэндийн хугацаат үзлэгт 692 ажилтан хамрагдсан.

275: Компанид анх удаа нийт ажилтан, тэдний гэр бүлд зориулан эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний хөтөлбөрийг санал болгон хэрэгжүүлсэн бөгөөд 275 ажилтан гэр бүлээрээ эрүүл мэндийн даатгалын хөтөлбөрт хамрагдлаа.

326: Ажил үүрийн онцлогоос хамаарч 326 ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд хамрууллаа.



Техник технологийн дэвшлийг тогтмол нэвтрүүлж буй Юнител группийн зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай хэсэг бол байгаль орчин. Учир нь бизнесийн шийдвэр бүр нь байгаль орчинд шууд нөлөөлж байгаа шүү дээ. Энэ ч утгаараа тэд гадагшаа чиглэлтэй ‘‘No E-Waste’’ кампанит ажил, “Ногоон байгаасай” хөтөлбөр, Багахангай дахь “Шувууны үүр”, “Хөв цөөрөм” төслүүдийг хэрэгжүүлсэн төдийгүй дотооддоо чиглэсэн “Ногоон төгөл” мод тарих өдөр, эрчим хүчний хэмнэлт болон сэргээгдэх эрчим хүчнийг хэрэглээг нэмэгдүүлэх ажлуудыг хийж буй.

ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ХЭРЭГЖҮҮЛСЭН “NO E-WASTE” КАМПАНИТ АЖИЛ

Юнител групп 2024 онд уг кампанит ажлын хүрээнд хэрэглэгчдэдээ электрон хог хаягдал, түүний байгаль орчинд үзүүлэх хор нөлөөний тухай мэдээлэл хүргэж, олон нийтийг байгальд хайртай, хариуцлагатай иргэн байхад уриалан, Юнивишн компани хаягдал төхөөрөмжүүдээ тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагатай хамтран байгальд ээлтэй байдлаар зохицуулдаг тухай сурталчлахыг зорьсон юм. Тэд 2023 онд дээрх кампанит ажлын хүрээнд Юнивишнийн 739 кг хуучин төхөөрөмжийг дахин боловсруулж, 73,900 арматурын ивүүр үйлдвэрлэсэн юм. Харин 2024 онд үйл ажиллагаан дахь электрон хог хаягдлыг бууруулах зорилгоор нийтлэг ашиглаж ирсэн хар тугалгын батарейг ашиглалтаас гармагц дахин боловсруулах ажилд шилжүүлэн, литий-ионы батарейгаар үе шаттайгаар сольж байгаа гэнэ.



ЗЭРЛЭГ АМЬТДЫГ УНДААЛАХ “ХӨВ ЦӨӨРӨМ” ТӨСӨЛ

Тэдний хэрэгжүүлдэг “Хөв цөөрөм” төслийг дурдахгүй өнгөрч үл болно. Анх 2021 онд санаачилж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, жил бүр үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж буй уг төсөл нь 2023 онд Байгаль орчин аялал жуулчлалын яамтай хамтран тусгай хамгаалалттай 10 газарт 16 хөв цөөрмийг байгуулжээ. Тэгвэл 2024 онд шинээр 48 хөв цөөрмийг байгуулсан төдийгүй эдгээр хөв нь Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг (ОУБХН)-ийн Улаан номд орсон 30 орчим төрөл зүйлийн (цоохор ирвэс, хар сүүлт зээр, монгол хулан, тахь, янгир, хавтгай, гэх мэт) ундны эх үүсвэрийг бүрдүүлсэн гэх үр дүн гарсан аж.

Дэлгэрүүлэн унших: Газарт "ургуулсан" чандмань эрдэнэ: Хөв цөөрөм


Онцлох тоонууд: 

2,700 кг: 2024 онд 11,859 төхөөрөмж буюу 2,700 кг электрон хог хаягдлыг цуглуулжээ.

5,900 кг: Мөн онд 25,650 төхөөрөмж буюу 5,900 кг электрон хаягдлыг дахин боловсруулсан байна.

6,700 кг: 2023-2024 онуудад хэрэглэгчдээс 29,239 төхөөрөмж буюу 6,700 кг электрон хог хаягдлыг цуглуулжээ.

1,500: “No E-Waste” гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, 7 хоногийн турш нийт 1,500 гаруй хүн зочилж танилцав.

1,000: “Ногоон төгөл” мод тарих өдрөөр Юнител группийн 63 ажилтан нэгдэж, 1,00 хайлаас, 250 шинэс, 50 гацуур тарьжээ.

30-50%: Багахангай дахь “Шувууны үүр” төслийн хүрээнд 2022 онд махчин шувуудад зориулсан 30 үүр байршуулсан ба 2023 онд 25 үүрэнд нь 189 бодгаль бүртгэгдсэн байна. Харин 2024 онд эл ажлын үр дүнд үлийн цагаан оготнын нягтаршил 2022 онтой харьцуулахад 30-50 хувь буурсан үзүүлэлт гарчээ.

33: 2024 онд нарны эрчим хүчээр ажилладаг 33 бааз станц шинээр суурилуулсан ба Юнител групп бааз станцуудын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээний 10 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангадаг.

31%: Тээврийн хэрэгсэлд ногдох эрчим хүчний зардал 31 хувиар буурcан.

65%: Тээврийн хэрэгслийн ялгаруулах хүлэмжийн хий 65 хувиар буурсан.

Юнител группийн “Тогтвортой байдлын тайлан 2024”-тэй дэлгэрэнгүй танилцах