Хуучин он улирахад ганцхан өдөр үлдээд буй энэ цаг үед манай редакц мэргэжил нэгтнүүдийнхээ бүтээсэн, бидний цагаан атаархлыг төрүүлсэн нийтлэлүүдийг хуваалцаж байна. 

Энэ удаагийн жагсаалтдаа "Тогтвортой хөгжил", "Тойм" гэсэн хоёр шинэ ангилал нэмлээ. COP17-г угтаад ч тэр үү редакцууд тогтвортой хөгжлийн олон нийтлэл, булантай болсон нь энэ жилийн онцлог байв. Мөн апп, платформуудаас эхтэй wrapped буюу хураангуйлсан, тоймлосон формат ч бусад салбарт нийтлэг болж буй тул редакцуудын оны "Тойм"-уудыг тусгайлан орууллаа. 

Эл жагсаалтад багтсан нийтлэлүүд нь бидний хувьд 2026 ондоо илүү ихийг хийж бүтээх урам зоригийн ундарга бол уншигч таны хувьд баярын амралтаараа тухлан суугаад таалан унших жагсаалт юм шүү. Ингээд жагсаалттайгаа танилцъя. 


Англи хэлээр

The Guardian: Steppes and the city: how smog has become part of Mongolians’ way of life

Andy Hall

Манай улсын байгаль орчны асуудлууд зөвхөн бидний асуудал байхаа больж, олон улсынхан ч анхаарлаа хандуулах болов. Үүний нэг жишээ бол агаарын бохирдол болон өвлийн зуд хэмээх хоёр том сэдвийг хөндөж, зуданд малаа алдсан малчид хэрхэн утаандаа "алдарсан" хотыг зорьж буйг өгүүлэх The Guardian-ий фото нийтлэл.

Бүрэн эхээр нь унших


The New York Times: Oldest Dome-Headed Dinosaur Revealed by ‘Shockingly Beautiful’ Fossil

Annie Roth

Эрт дээр үед тэнгис далай байсан хэмээгддэг Монголын Говийн нууц дуусахгүй нь. Энэ удаа эрдэмтэд магнайдаа бөөрөнхий цүлхийсэн зузаан яс бүхий гавлаараа бусдаараа ялгардаг, эртний нэгэн төрөл зүйлийн үлэг гүрвэлийн олдворыг монгол нутгаас олж, дэлхийн шинжлэх ухааны түүхэнд нэгэн шинэ хуудас нээв.

Бүрэн эхээр нь унших


CNN: Inside Mongolia’s ‘Mars camp’: The extreme adventure that wants to turn tourists into astronauts

Annie Roth

Монголын Говийн бас нэгэн сонирхолтой тал нь Ангараг гарагтай ижил төстэй байдал нь. Уг давуу талыг нь ашиглаж говь нутагт шинжлэх ухааны лаборатори, бааз байгуулж, олон төрлийн туршилт хийхээс гадна жуулчид татах зорилготой төсөл бол MARS V. Уг төслийн CNN тусгай сурвалжилга бэлджээ.

Бүрэн эхээр нь унших


Сурвалжилга

Eguur: Б.Маргад өдөрт 10, сард 300 удаа өндгөө хатгуулдаг, түүнтэй ижил зовлонтой 260 хүүхэд байна

Д.Мөнхбат

Монголд сахрын нэгдүгээр хэв шинжтэй хүүхдүүдийн бодит амьдрал ямар хатуу, тасралтгүй хяналт дунд өрнөдгийг найман настай Б.Маргад охины түүхээр дамжуулан өгүүлжээ.

Бүрэн эхээр нь унших


POSTED: Гэрэл асахад айдас унтардаг: Гэрэлгүй хот гэмт хэргийн хот болох уу?

Б.Намуун

Улаанбаатарын харанхуй гудамж, гэрэлтүүлэггүй орчинд айдас жийрхэл жирийн үзэгдэл болсныг иргэдийн яриа, албан тоо баримт, ойлгомжтой визуал олон улсын судалгаагаар хөнджээ.

Бүрэн эхээр нь унших


Mongolia press: СЭМҮТ-ийн нэг орон дээр хоёр өвчтөн хэвтэж, 80 хүн дундаа нэг душ, хоёр ариун цэврийн өрөөтэй

Mongolia Press редакц

Монголд таван хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй гэх атлаа тэднийг хүлээн авах орон зай, хүний эрхийн наад захын нөхцөл хэрхэн алдагдсаныг энэ сурвалжилга илчилж чадсан юм. Төрийн тусгай объектын хаалттай хаалганы цаана олон арван жилийн турш орхигдсон СЭМҮТ-ийн бодит нөхцөл ямархуу байгаа бол?

Бүрэн эхээр нь үзэх


Ярилцлага

INTERVIEW: Монгол Улсын Төрийн соёрхолт, Хүний Гавьяат эмч Оргойн Сэргэлэн

Б.Ганчимэг

Домогт мэс засалч О.Сэргэлэн энэхүү ярилцлагандаа донорын хууль, тархины үхэлтэй донорын хомсдол, эмч нарт ирдэг нийгмийн дарамт зэрэг чухал сэдвүүдийг хөнджээ. Монголд эрхтэн шилжүүлэн суулгах анагаах ухаан дэлхийн түвшинд хүрсэн ч түүнийг дагасан бодлого, дэд бүтэц, эрхтний банк байхгүйгээс нь хөгжлийн тушаа болж байгаа аж.

Бүрэн эхээр нь унших


Velin: Дизайнер Ч.Нямханд буюу Амазонка

Г.Тэмүүлэн

Орчин үеийн Монгол загварын салбарт өөрийн гэсэн хэмнэлтэй брэнд бүтээж чадсан дизайнер Ч.Нямхандын амьдрал, уран бүтээл, дотоод ертөнцийг тольдон уншаарай. Ээж, уран бүтээлч, бизнес эрхлэгч гэсэн гурван дүрийн огтлолцолд орших “жинхэнэ Амазонка” гэж хэн бэ?

Бүрэн эхээр нь унших


EGUUR: Керамик барималч Н.Сүхбүрэн

М.Тэнгис

Энэ жил олон редакцын хойморт уригдсан Н.Сүхбүрэнгийн уран бүтээл, амьдралыг өгүүлэх нэгэн онцгой ярилцлага. Бүтээл хаанаас хэрхэн төрдөг, чухам үүнийг бүтээх шалтгаан нь юу байдаг бол?

Бүрэн эхээр нь унших


Визуал

IKON: Сэлбийн бетон хана ба ирээдүйн төлөвлөлт

М.Батчимэг

Сэлбэ голын дагуух “бетон хана” гэх шүүмжлэлийн цаана үерийн бодит эрсдэл, инженерийн тооцоо, хот төлөвлөлтийн урт хугацааны шийдэл оршиж буйг энэхүү нийтлэл батлан харуулахыг зорьжээ.

Бүрэн эхээр нь сонирхох


GRAPH: Эзэн Богд Чингис хааны эдийн засгийн бодлого

Ц.Чимэдцэеэ

Чингис хаан төр барихдаа татвар, худалдааг эмхэлж, “хааны зам”-ыг аюулгүй, татвар багатай болгосноор Евразийн худалдааны урсгалыг эрс идэвхжүүлсэн тухай сонирхолтой видео контентыг онцолж байна.

Бүрэн эхээр нь үзэх


UBN: Монголд өдөрт дунджаар 8-10 компани үйл ажиллагаагаа бүрэн зогсоож байна

Ц.Янжиндулам

Сүүлийн жилүүдэд Монголын бизнесийн орчны ээлтэй байдал дордсоор буйг энэхүү визуал тойм харуулж чаджээ. Татвар, авлига, өндөр хүүтэй зээл, төрийн хэт оролцоо зэрэг хүчин зүйлс хувийн хэвшлийг шахан гаргаж буйг бүрэн дүрэн ойлгуулах нийтлэл.

Бүрэн эхээр нь унших


Түүх өгүүлэхүй

UB.LIFE: Төгс “төөрөгдөл”

Б.Энхцэцэг

Жил бүрийн Атаархлын жагсаалтад автоматаар өрдөг нийтлэл бол Б.Энхцэцэг сэтгүүлчийн хөрөг нийтлэлүүд билээ. Энэ удаа 2024 оны Turning Point сэтгүүл дээр хэвлэгдсэн, Монгол Улсын Гавьяат Жүжигчин Т.Ариунаагийн сэтгэл хөдөлгөм хөргийг онцолж байна.

Бүрэн эхээр нь унших


ERGELT: Эцсийн амьсгалаа түүнийхээ гар дээР

Улс төрийн хатуу үзэл суртал, хил хязгаараар салсан ч хайр, хүндлэл, уужуу сэтгэлээрээ бие биенийхээ хувь тавиланг гэрэлтүүлж чадсан гурван хүний бодит түүхийг онцлохгүй байж үл болно. Хайртай эхнэрээ анхны дурлалт залуутай нь, охиноо төрсөн эцэгтэй нь уулзуулж чадсан монгол эрийн ухааныг эндээс олж уншаарай.

Бүрэн эхээр нь унших


GOGO: Х.Елик: Метроны өртөөнүүдийг “амьд орчин” байлгахаар төлөвлөж байна

Г.Тэгшсүрэн

Гадаадад боловсрол эзэмшиж, олон улсын хот төлөвлөлтийн төсөл дээр ажилласан залуу архитектор Х.Елик яагаад “Улаанбаатар метро” төслийн багт нэгдсэн, тэд метроны төслөө хэрхэн хотын амьдралын шинэ орон зай болгож буй тухай энэ түүхээс олж мэдэх боломжтой.

Бүрэн эхээр нь унших


Өгөгдөл

lemonpress: Зах зээлийн сорилтод шинэ CEO нар хэрхэн тоглов?

Б.Эсүхэй

Сүүлийн хоёр жилийн хугацаанд ТОП-20 компанийн тал орчмынх нь CEO солигдсон ч зах зээлийн хариу тийм ч эерэг байгаагүйг энэ инфографик энгийн бөгөөд ойлгомжтой харуулжээ.

Бүрэн эхээр нь унших


BUSINESS: Монгол компаниудын “жижигрэх хүсэл”

Г.Даваадорж

Монголын бизнесүүд яагаад томрох бус задарч, жижгэрэхийг “хүсэх” болов? НӨАТ-ын босго, буцаан олголт, ААНОАТ-ын шатлал, НДШ зэрэг татварын бодлогууд компаниудын өсөлтийг хэрхэн сааруулж, далд эдийн засгийг өөгшүүлж буйг тоо баримт, бодит жишээгээр тайлбарласан энэхүү нийтлэлээс хариуг нь олоорой.

Бүрэн эхээр нь унших


IKON: Засгийн газар ирэх онд ₮9.1 их наядыг нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмжид зарцуулна

Н.Эрхбаяр

2026 оны улсын төсвийн хамгийн том урсгал зардал хаашаа чиглэж байгааг тоо, бүтцээр нь задалж, ахмадын тэтгэвэр, хүүхдийн мөнгө, нийгмийн даатгалын татаас, халамжийн хамрах хүрээ хэрхэн тэлснийг өмнөх онуудтай харьцуулан үзүүлжээ. Классик Ikon инфографик.

Бүрэн эхээр нь унших


Асуудал дэвшүүлсэн

CHILD: Хүндээ ээлгүй хотын золиос хүүхэд

Child.mn-ий редакц

Хот төлөвлөлтийн олон арван жилийн алдаа, хойшлуулсан шийдвэрүүдийн бодит хохирогч нь хүүхдүүд болж буйг энэхүү нийтлэл баримтад тулгуурлан харуулж чадав.

Бүрэн эхээр нь унших


ЗУУНЫ МЭДЭЭ: Шахмал түлшний шуудай нь хүртэл “шахаа”

Т.Батсайхан, С.Уртнасан

Утааг бууруулах нэрийн дор байгуулагдсан худалдан авалтын сүлжээ хэрхэн монопол, шахааны тогтолцоо болж хувирсныг энэ сурвалжилга баримтаар харуулсан юм. Шахмал түлшний шуудайг долоон жилийн турш 100 хувь импортоор авч байгаа аж.

Бүрэн эхээр нь унших


EAGLE: Уралдаанч үрсийн амиар бичигдсэн тогтоол

Г.Улсболд

Хурдан морины уралдаан “өв соёл” гэх нэрийн дор уралдаанч хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг үл хайхарсаар иржээ. Өвөл, хаврын уралдааныг хориглосон Засгийн газрын тогтоолын эсэргүүцэл бүрийн цаана хэчнээн олон хүүхдийн амь, хувь заяа байсан бол?

Бүрэн эхээр нь унших


Тогтвортой хөгжил

gogo: Д.Гомбо-Очир: Морь унаж мод тохчихоод зүггүй шогшиж яваа хүнийг малчин гэж хэлэхгүй

О.Батхишиг

Гавьяат малчин Д.Гомбо-Очир энэ ярилцлагадаа мал маллахыг зүгээр нэг морь унаж давхихтай андуурдаг хандлагыг шүүмжилж, жинхэнэ малчин хүний ухаан нь бэлчээр, сүргийн зохион байгуулалт, улиралтайгаа зохицон сэтгэх чадварт оршдогийг хөнджээ.

Бүрэн эхээр нь унших


bpress: СОР30 ба Монгол Улсын оролцооны тухай 21 баримт

Б.Будхүү

Бразилын Белем хотод болсон COP30 бага хурлаар Монгол Улс уур амьсгалын бодлогын шинэ зорилтоо олон улсад танилцуулж, 2035 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг 30.3 хувиар бууруулах амлалтаа баталгаажуулсан юм. Энэ болон бусад чухал баримтуудыг тоймложээ.

Бүрэн эхээр нь унших


TIME: “Чоныг цагаатга!”

Х.Болормаа

Саарал чоныг “малын дайсан” хэмээн нэг талыг барин устгах төрийн шийдвэрийг шүүмжилж, чоно экосистемийн тэнцвэр, малын өвчин тархалтад хүртэл чухал үүрэгтэйг баримт, судалгаагаар сануулсан уг нийтлэл “Нийтлэлч Отгонбаяр” сангаас шилдэг сэтгүүл зүйн шилдэг бүтээлээр шалгарсан юм.

Бүрэн эхээр нь унших


Тойм

UNNU: 2025. ТОВЧЛОВ

Unnu-гийн тойм өөрийн гэсэн сонирхолтой хэв маягаараа үзэгч, уншигчдын хүлээдэг нэгэн чухал контент болжээ.

Тойм үзэх


EGUUR: НИЙГМИЙН ТОЙМ 2025

Eguur редакцынхан энэ жилийн тоймоо "сайн, муу Монгол" агуулгын доор бэлтгэжээ. Мөн улс төрийн болон дэлхийн тоймыг тусгайлан бэлдсэн нь анхаарал татаж чадлаа.

Тойм унших


GOGO: 2025 оны онцлох үйл явдлуудын тойм

Улс төрөөс эхлээд нийгэм хүртэлх олон үйл явдлыг агуулсан, Gogo-ийн энэ жилийн тойм визуалаараа ялгарав.

Тойм унших


БУСАД НИЙТЛЭЛҮҮД


Өмнөх оны нийтлэлүүд:

Атаархлын жагсаалт 2016
Атаархлын жагсаалт 2017
Атаархлын жагсаалт 2018
Атаархлын жагсаалт 2019
Атаархлын жагсаалт 2020
Атаархлын жагсаалт 2021
Атаархлын жагсаалт 2023
Атаархлын жагсаалт 2024