Үндсэн хуулийн өөрчлөлт, Засгийн газрын шинэчлэл

ҮХЦэцийн шийдвэрийн дагуу наймдугаар сарын 26-ны УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон. Ингэснээр Үндсэн хуулийн 39.1 дэх заалтаас "Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно" гэсэн хэсгийг хүчингүй болгож "давхар дээл"-ийн хязгаарлалтгүй болгосон билээ. Энэ асуудлын хүрээнд УИХ дарга Д.Занданшатар:

Нэгдүгээрт, Үндсэн хуулийн цэцийн энэхүү тогтоол гармагц хүчин төгөлдөр болсон, түүнийг шүүн хэлэлцэх боломж хуулийн хязгаарлалттайг үндэслэж;
Хоёрдугаарт, Цэцийн эцсийн шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэх, Улсын Их Хурал, Үндсэн хуулийн Цэцийн хооронд эрх зүйн ямар нэгэн зөрчил үүсгэхгүй байх зарчмыг баримталж;
Гуравдугаарт, Хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдах Үндсэн хуулийн заалтыг удирдлага болгож; Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, баталгаажууллаа хэмээв.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас өмнө Засгийн газрын дөрвөн сайд л давхар дээлтэй байх боломжтой байсан юм. Өөрчлөлтийн дараагаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн саналаар Засгийн газрын зарим гишүүдийг шинээр томиллоо. Тэрээр шинэ сайд нарыг сонгохдоо шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх тэмүүлэлтэй, гар нийлэх боломжтой хүмүүсээр багаар бүрдүүлсэн хэмээн тодотгож, сайд бүр тодорхой үндэслэл, шаардлагад нийцсэн гэдгийг тайлбарлажээ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нар давхар дээлтэй байхаар болж, УИХ-ын 10 гишүүн сайдаар томилогдож буй. Ерөнхий чиг үүргийн дөрвөн яам, чиглэлийн 12 сайд болон яамгүй тав нийт 21 сайдтай ажиллахаар болжээ. Засгийн газарт шинээр:

  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Д.Амарбаясгалан,
  • Хот хариуцсан сайдаар Ж.Сүхбаатар,
  • Спорт, олимпизм хариуцсан сайдаар Б.Бат-Эрдэнэ,
  • Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар,
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар Д.Сарангэрэл,
  • Зам, тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт,
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Х.Болорчулуун,
  • Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Н.Учрал,
  • Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ж.Ганбаатар томилогдож буй.

  • Ерөнхий чиг үүргийн:
  • Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг /Өмнөх ЗГ-аас улирч байгаа/
  • Сангийн яам Б.Жавхлан /Өмнөх ЗГ-аас улирч байгаа/
  • Хууль зүй, дотоод хэргийн яам Х.Нямбаатар /Өмнөх ЗГ-аас улирч байгаа/
  • Чиглэлийн:
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ /Өмнөх ЗГ/
  • Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр /Өмнөх ЗГ/
  • Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан /Өмнөх ЗГ/
  • Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт
  • Соёлын сайд Ч.Номин /Өмнөх ЗГ/
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар
  • Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун
  • Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
  • Эрүүл мэндийн сайд С.Энхболд /Өмнөх ЗГ/
  • Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар /Өмнөх ЗГ/

Эмэгтэй сайдууд & Байнгын хороодын дарга нар


Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд "Засгийн газар, аймаг, нийслэлд томилогдох төрийн, улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл 15 хувиас, дүүрэгт 20 хувиас, суманд 25 хувиас, хороонд 30 хувиас доошгүй байх хэмээн заасан байдаг. Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд гурван эмэгтэй сайд, Байнгын хороодын даргаар гурван эмэгтэй гишүүн томилогдлоо.

  • Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр А.Ариунзаяа
  • Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл
  • Цахим, хөгжил харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нь:
Удирдлагын автоматжуулалтын системийн инженер, эрх зүйч мэргэжилтэй. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын зөвлөхөөр 2015 оноос ажиллаж, УИХ гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга болон Олон улсын парламентын холбооны Ардчилал хүний эрхийн байнгын хорооны дэд ерөнхийлөгчөөр ажилласан туршлагатай.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Г. Мөнхцэцэг нь: Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. УИХ-д сонгогдон ажилласан туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадварыг харгалзан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргад нэр дэвшүүлжээ.

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн П.Анужин нь:

Олон улсын эрх зүйч мэргэжилтэй. УИХ-д сонгогдон ажилласан туршлага, ур чадварыг харгалзан Монгол ардын намын бүлгээс дэвшүүлжээ.


Таны ажил улс төртэй хэрхэн холбогддог вэ?
Би оюутан байхаасаа нийгмийн идэвх, оролцоотой байж ирсэн. Хамгийн анх залуучуудын сонгууль дахь оролцоог нэмэгдүүлэх чиглэлийн төсөл дээр ажиллаж эхэлснээр улс төртэй холбогдсон юм. Одоо “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын ерөнхий менежерээр ажиллаж байна. Ажлаараа дамжуулан өдөр тутамдаа хуулийн төслүүдэд санал өгөх байдлаар олон нийтийг хууль, засаглалын чиглэлээр мэдээллээр хангаж, иргэдийн төлөөлөгч, сэтгүүлчидтэй хамтран ажилладаг.

Мөн Конрад Аденаурын сангаас хэрэгжүүлдэг "Залуучуудын улс төрийн манлайлал" хөтөлбөрийн төгсөгчийн хувьд холбооны үйл ажиллагаагаар дамжуулж минут, секунд тутам улс төртэй холбоотой ажлууд, хэлэлцүүлгүүдэд оролцож байна.

Улс төрийг залуучуудад ойртуулах чиглэлд хийсэн хамгийн үр дүнтэй ажлаа хуваалцвал?

Бидний хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд залуусын шийдвэр гаргах түвшний үнэ цэнтэй оролцоог нэмэгдүүлэхэд чиглэдэг. Үүнээс Холбооны болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийг залууст энгийнээр тайлбарлаж, тэдний хэлээр дамжуулан хүргэхийг зорьж ажилласан. Залуусын сайн дураараа эвлэлдэн нэгдэх орон зайг хумьж буйг иргэний нийгмийн түүх, видео, нийтлэг мэдрэмжээр дамжуулан ойлгуулахыг хичээсэн нь хамгийн сүүлд хийсэн ажлуудын нэг.

Одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?
Бид одоогоор Канад сангийн дэмжлэгтэйгээр уур амьсгалын өөрчлөлтийг олон нийтэд таниулж, бодлогын шийдэл бий болгох чиглэлээр "Уур амьсгал ба сэтгүүлчдийн оролцоо" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

Энэ хүрээнд сэтгүүлчдийг чадавхжуулах, сэтгүүлзүйн бүтээлээр дамжуулан асуудлыг олон нийтэд ил болгож, энэ чиглэлийн мэргэжлийн судлаачид, шийдвэр гаргагчидтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.


Ikon.mn: 2022 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 77 мянган сурагч, нэгдүгээр дамжаанд 29 мянган оюутан суралцана

Unread.mn: Замын түгжрэлийг технологиор шийдэх боломжтой юу? + Ухаалаг шийдлүүд

Mongolia.gov.mn: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ сайд нараа томиллоо

News.mn: У.Хүрэлсүхийн “бүдгэрэх” зам: МАН сүүлийн зургаан жил эрх барихдаа дөрвөн Засгийн газар, гурван Ерөнхий сайдтай байжээ. Шинэ Засгийн газрын улс төрийн томилгоо news.mn ийнхүү дүгнэжээ

News.mn: Нарийн ногоо хомсдож, хүнсний ногооны үнэ өсөв

Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл: Эмэгтэйчүүд ба уул уурхайн ирээдүй” Монгол Улсын тайлан хэвлэгдлээ: Сүүлийн 10 жилд уул уурхайн салбарт ажиллагсдын тоо 47 хувиар нэмэгдсэн бол харин эмэгтэйчүүдийн тоон дээр ахиц дэвшил гараагүй. Судалгаанд хамрагдсан есөн компанийн нэгтгэлээр 1042 ажлын байранд эмэгтэйчүүд ажиллаж байна

Bloombergtv.mn: Михаил Сергеевич Горбачев таалал төгслөө: Зөвлөлт Холбоот Улс задарч, цаашид хүйтэн дайн өндөрлөхөд нөлөөлсөн удирдагч Михаил Сергеевич Горбачев 91 насандаа таалал төгслөө

Gogo.mn: Aжил олгогчид ажилтны мэргэжлийн зэргээс илүү ур чадвар, бүтээмжийг харж байна: Оны эхний улирлын байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн 25.3 хувь нь бакалаврын боловсролтой байна

Urug.mn: Монголбанкнаас бүх зээл хэвийн хэмээн тайлбарласан ч арилжааны банкууд хэд хэдэн зээлийн төрлөө зогсоосон байна.

Eagle.mn: НӨАТ-ын сугалааг зогсоосноор иргэд баримт бүртгүүлэх нь цөөрчээ: НӨАТ-ын урамшуулалт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш баримт баталгаажуулалт дунджаар 64 хувьтай байсан бол сугалааг зогсоосон долоодугаар сард 50 хувьтай гарчээ

Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх зорилготой цуврал контентийн хүрээнд энэхүү нийтлэлийг бэлтгэв.