"Care" койн нь Монголд анх удаа эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээг блокчейн технологид суурилан хүргэх хэрэглээний криптовалют юм. "Care" нь "Convenience Pharmacy Clinic" хэмээх бизнес модельд түшиглэсэн койн гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл төслийн баг нь анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, ая тухтай, амар хялбар, ойроос хүргэх зорилгоор эмчтэй эмийн сан төслийг Монголд анх удаагаа хэрэгжүүлж эхэлсэн туршлага дээрээ үндэслэн эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шийдэл болох "care" койноо зах зээл дээр танилцуулж эхлээд байна.
"Care" нь эрүүл мэндийн төв "local care", гэрт үзүүлж болох эрүүл мэндийн үйлчилгээ "home care", зайнаас тусламж, үйлчилгээ авах "online care" гэсэн үндсэн гурван системээс бүрдэнэ.
Койны халууралт дэгдэж буй энэхүү цаг үед хэрэглээний койн болон гарч ирж буй явдал нь "care" койны ялгарал, давуу тал болов уу. Энэ тухай төслийн "Whitepaper"-ээс дэлгэрэнгүй харж болно. Ингээд эрүүл мэнд, технологи, эдийн засгийн салбарын туршлагатай баг хамт олны амжилттай хэрэгжиж буй бизнес модельд үндэслэн гаргаж буй "care" койнтой танилцацгаая.
Meta health care
"Интернетийн шинэ эрин" эхэлж хүн төрөлхтний өдөр тутмын амьдрал технологитой илүү холбогдон, мета ертөнц хэлбэржиж буй. "Care"-ийн лого нь “meta health care” гэсэн санааг илэрхийлж буй.
"care" токен
"Care" төсөл нийт нэг их наяд "care" токен гаргаж байгаа бөгөөд 30 хувийг нь олон нийтэд нээлттэй санал болгож байна.
- Нэг Care койн: ₮0.10
- Урьдчилсан захиалга: 12 дугаар сарын 06-16-ны хооронд
- IEO: 12 дугаар сарын 18-ны өдөр
- Хоёрдогч зах зээл: 12 дугаар сарын 28-ны өдөр
Тэд 35 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байгаа аж. Үүнээс нийт мөнгөн хөрөнгийн 67 хувь нь биет төв буюу "Care" эрүүл мэндийн төвүүдийн бүтээн байгуулалт, 17 орчим хувь нь технологи, үлдсэн хувь нь эргэлтийн хөрөнгөнд зарцуулагдахаар тооцоолжээ.

"CARE" - ИРЭЭДҮЙ
"Care" төслийг санаачлагчид 2024 он гэхэд 100 салбар, 2026 он гэхэд 220 гаруй салбар байгуулахаар зорьж буй. Мөн 2024 он гэхэд 2000 ажлын байр шинээр бий болгож, 300 оюутныг цагийн ажилтай болгохоор төлөвлөжээ.Тэд 2025 он гэхэд эрүүл мэндийн салбарт нэгэн томоохон шинэчлэлийг хийчихсэн, хүн бүр “Care” төслийг мэддэг, үйлчлүүлдэг, “Care” токентэй болсон байна гэх итгэл үнэмшилтэй ажиллаж байна.
Эрүүл мэндийн салбарын цоо шинэ бизнесийн модел
Эмчтэй эмийн сан буюу "конвениенс фармаси клиник" гэдэг нь эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн борлуулахаас гадна нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, сувилахуйн тусламж үйлчилгээг 24 цагийн турш үзүүлдэг. Тодруулбал, нарийн мэргэжлийн эмчийн заавар зөвлөмжийн дагуу утлага, тарилга, шарлага, бариа, бумба, дусал гэх мэтчилэн олон төрлийн үйлчилгээг өөрт ойрхон салбараас авах боломж бүрдэх юм. Хэрэглэгч гэр эсвэл ажлын байран дээрээ дуудлагаар хүртэл эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж бүрдэхээс гадна эрүүл мэндийн зөв дадал суулгах платформ давхар ажиллах ажээ.

Local Care
Эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээгээ өөрт хамгийн ойрхон байрлах биет төвүүдээс 24 цагийн турш чанартай, ая тухтай, амар хялбар байдлаар үйлчлүүлэх боломжтой.

Home Care
Гэрээр үзүүлж болох эрүүл мэндийн тусламж үйлчилгээг "Care" аппликейшн ашиглан түргэн шуурхай, амар хялбар байдлаар авах боломжтой.

Mobile Care
"Care" аппликейшн, автоматжуулалтын тусламжтайгаар эмийг зохистой хэрэглэх зөв дадалтай болоорой.

Яагаад "care" хэрэгтэй вэ?
Иргэдийн буруу зуршил: Аливаа өвчний шинж тэмдэг илэрсэн үед шууд эмийн сан ордог зуршилтай иргэд олон. Энэхүү буруу зуршлыг арилган эмийн санд нарийн мэргэжлийн эмчид үзүүлэн хэрэглэх эм болон бусад урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээг хамт авах боломжийг бүрдүүлнэ.
Эмнэлгийн ачаалал: Эмнэлгийн байгууллагуудын ачаалал их, хүртээмж муу байдаг шүү дээ. Зарим иргэд эмнэлэг орохоор цаг, мөнгө их үрэгддэг гэсэн айдастай байдаг. Нэг шинжилгээ өгөхийн тулд бүтэн өдөр болох тохиолдол ч бий. Эмнэлгийн байгууллагын ажиллах цагийн хуваарь иргэдийн ажлын цагтай давхацдаг учир эмнэлгийн үйлчилгээ авахын тулд заавал ажлаасаа чөлөө авах хүртэл шаардлага гардаг шүү дээ. Тэгвэл энэ асуудал шийдэгдэх цаг удахгүй ирэх гэнэ. Зарим иргэдийн хувьд нэгдүгээр шатлалын эмнэлэг руу биш шууд хоёр, гуравдугаар шатлал руугаа буюу дүүргийн эмнэлгүүд рүү давж үйлчлүүлэхийг илүүд үздэг. Угтаа анхан шатлалын эмнэлэг бол иргэд хамгийн их үйлчлүүлэх ёстой, хамгийн өргөн хүрээний эмнэлгийн тусламж үйлчилгээ хялбараар авах ёстой газар юм.
Ая тух: Мөн анхан шатны тусламж үйлчилгээний эмнэлэг болох өрхийн эмнэлэг багаж тоног төхөөрөмж дутмаг, орчин тухгүй байдгийг бид сайн мэднэ.
УРЬДчилаН СЭРГИЙЛЭХ боломж бүрдэнэ
Монголчууд "өвчингүй бол жаргал" гэлцдэг. Өвчнөөс урьдчилан сэргийлэн, биедээ анхаарал хандуулж чадвал өвдсөнийхөө дараах зардлыг 17 дахин хэмнэдэг. Энэ нь шаардлагагүй тарилга, сувиллын чанартай хэвтэлтүүдийг багасган эрүүл мэндийн салбарын ачааллыг хүртэл бууруулна. Харамсалтай нь иргэдийн 98 хувь нь өвдсөнийхөө дараа эмнэлэгт очдог. Энэхүү буруу дадлыг өөрчлөх нь тус төслийн нэгэн чухал зорилго юм.
"Care" УРАМШУУЛАЛ
Эрүүл мэнддээ анхаарал тавьсан алхам бүрд урамшуулал олгох зарчмаар иргэдийн эрүүл мэнддээ анхаарах идэвхийг нэмэгдүүлэн, зөв дадлыг хэвшүүлнэ.Хэрэглэгчдийн ухаалаг утасны хэрэглээнд суурилан технологийн дэвшил ашиглан "Care" аппликэйшнээр дамжуулан бар код уншуулан, эм бусад эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө."Care" аппликейшээр дамжуулан эмийн хэрэглэх заавар, уух цаг, хадгалах нөхцөлийг үргэлж сануулснаар эмийг зөв зохистой хэрэглээг дэмжинэ.

"care" хандив
Өөртөө байгаа токеноо хэн нэгэнд бэлэглэх, эсвэл хандивлах функцыг аппликейшндээ нэмжээ. Өөрөөр хэлбэл, Батаа гэдэг хүн эрүүл мэндийн үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай тулгарсан ч санхүүгийн асуудлаасаа болоод үйлчилгээ авч чадахгүй тохиолдолд өөр хэн нэгэн токеноороо дамжуулан хандив өгснөөр эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж бүрдэх аж.Мөн "care" гэдэг платформоор эрүүл мэндийн салбарынханд талархлаа илэрхийлэн токеноо бэлэглэж хүртэл болохоор системчилж байна.
ТӨСЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ
"Care" койн нь зөвхөн хэрэглэгч, үйлчлүүлэгч бус эрүүл мэндийн салбар хийгээд түүний ажилчдын хувьд ч ач холбогдолтой төсөл ажээ. "Whitepaper" дээр дурдсан төслийн ач холбогдлоос жагсаавал:
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ / ХЭРЭГЛЭГЧИД
- 24 цагийн тусламж үйлчилгээ
- Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулах цагийг хэмнэнэ.
- Эмийг зөв хэрэглэх дадлыг аппликэйшны тусламжтайгаар хэвшүүлнэ.
- Home care-н үйлчилгээг та хамгийн ойр салбараас хүртэх боломжтой.
- Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг зөвлөгөөг авна.
- Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулах зардлыг хэмнэнэ.
- Эрүүл, зөв хооллох хэв маяг, дадал зуршлыг хэвшүүлнэ.
- Эрүүл мэндийн бүтээгдэхүүн, тусламж үйлчилгээний хуримтлалын сан
үүсгэж санхүүгийн хувьд бололцоогүй иргэдэд зориулна. - CARE төсөл нь сэтгэл ханамж, амьдралын чанарыг дээшлүүлнэ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЖИЛЧДАД
- Эрүүл мэндийн салбарын ажилчдын гүйцэтгэлд суурилсан цалин, урамшууллыг бий болгосноор цалингаас гадна нэмэгдэл орлого олох боломж бүрдэнэ.
- Ажлын байрны тоо болон ая тухтай орчинг нэмэгдүүлнэ.
- Эмнэлгийн мэргэжилтнүүд өөрсдийн бизнестэй болох боломж бүрдэнэ.
- Оюутан залууст зориулсан ажлын байрыг нэмэгдүүлнэ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ
- Эмийн жорыг цахимжуулна.
- Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, стандартыг сайжруулна.
- Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй болгоно.
- Төрөлжсөн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн ачааллыг бууруулна.
- Архаг болон суурь өвчин, хүндрэлийг бууруулна.
- Эрүүл мэндийн салбар, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлын ачааллыг бууруулна.

ханшийн удирдлага
Койн сонирхогч нэгний хувьд тухайн койны ханшийн удирдлага чухал байдаг. Тэгвэл "Care" токены ханшийн удирдлага нь блокчейн технологийн хөгжүүлэлтээр дэмжигдсэн үнэ цэнэ, төслийн удирдлагын үр ашигт суурилсан эрэлт нийлүүлэлтийн зарчимд суурилж урт хугацааны тасралтгүй үнэ цэнийг бий болгох, тогтвортой токен бий болгоход чиглэх ажээ. Тэд дараах механизмыг баримтална гэжээ. Үүнд:
- Урамшууллын "сare" токенг жил болгон тодорхой хэмжээнд хязгаарлалтайгаар зах зээлд нийлүүлнэ.
- Багийн гишүүдийн хувийг 1-3 жил хугацаатай түгжинэ. Төслийн хэрэгжилтээс хамаарч тухайн үед гарах нөхцөлийг тодорхойлно.
- Олборлолт хийх боломжгүй бөгөөд ханшийн эрсдэлийг удирдах зорилгоор 15 хувийг нөөцөлнө.
- Худалдан авах токены дээд хэмжээг 20 сая төгрөгөөр тогтоосон байна.
Биржийн арилжаа
"Care" токены хэрэглээ, арилжаа нь зөвхөн хэрэглэгч нараар зогсохгүй цаашдаа эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний урамшуулал, төлбөр тооцооны цахим мөнгө болгон хөгжүүлэх зорилготой.
"CAre" team
Санхүү, эрүүл мэнд, технологи гээд салбар салбарын шилдэг мэргэжилтнүүд нэгдэн ажиллаж байна.


ХЭРХЭН оролцох ВЭ?
Та "care" койны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосуудаар орж аваарай.
- Whitepaper-тэй танилцах
- Цахим хаяг: care@indranil.mn
- care.mn (Веб), Care Convenience Pharmacy Clinic (Linkedn), Care (Facebook)


