Мэдээллийн технологийн салбарын хөгжүүлэгч, инженер, энтрепренерүүдийн хамгийн том цугларалт DevSummit дөрөв дэх удаагаа зохион байгуулагдахад бэлэн боллоо. Арга хэмжээний үндсэн илтгэлүүд 5-р сарын 25-нд UG Palace, воркшоп сургалтууд 5-р сарын 24-нд IT Park-д өрнөх болно.
Энэ нийтлэлээр арга хэмжээний сэдэв, илтгэгч, воркшоп, хамтрагч, хөтөлбөрийн талаар таны мэдэх ёстой бүхнийг хүргэж байна. Тасалбараа авч амжаагүй бол яаравчлаарай. Цөөн суудал үлджээ.
Тасалбар худалдаж авах: devsummit.dev
СЭДЭВ
Энэ жилийн сэдэв бол AI Generation. Хоёр жилийн өмнө бид "AI: Changing the World" буюу хиймэл оюун хэрхэн дэлхий ертөнцийг өөрчилж байгаа талаар ярилцаж байв. Харин энэ удаа нэгэнт өөрчлөгдсөн дэлхий ертөнцөд хэрхэн амьдрах, эл шинэ эриний хэрэглэгч нарт зориулан хэрхэн хөгжүүлэлт хийх тухай ярилцах болно.
DevSummit 2019 - Хөгжүүлэгчдээс хөгжүүлэгчдэд - Тойм унших
DevSummit 2022 - Into the Metaverse - Тойм унших
DevSummit 2023 - AI Changing the World - Тойм унших
DevSummit 2025 - AI Generation - Тоймын нэг хэсэг болох

ИЛТГЭГЧИД
Энэ жил салбар бүрдээ амжилттай явж, инновацыг түүчээлж, өөрчлөлтийг өртөөлж яваа 30 илтгэгч өөрсдийн биеэр хүрэлцэн ирж, хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, бодит туршлагаа хуваалцах болно. Түүнчлэн Дэлхийд тэргүүлэгч технологийн компаниудад ажиллаж буй монгол мэргэжилтнүүд ч мөн дэвшилтэт үзэл санаа, технологийн чиг хандлага, олон улсын түвшний арга барилаа хуваалцахаар болсныг дуулгая.

ВОРКШОП
DevSummit арга хэмжээний воркшопууд энэ жилээс үндсэн илтгэлүүдийн өмнөх өдөр тохиох гэж байна. Нийт 6 төрлийн воркшоп зохион байгуулагдах бөгөөд энэхүү холбоосоор ороод амжиж бүртгүүлээрэй.
1-р танхимд явагдах сургалтууд:
14:00 - "Kubernetes 101" by Dulmandakh Sukhbaatar | DevSecOps Consultant, Aravt Tech
16:00 - "Building AI App with Hugging Face" by Enkhbayar Ganbaatar | Tech Consultant, Rightfit
18:00 - "From Pixels to Insights: Computer Vision and Image Segmentati" by Tungalag Ziinaa | Data Scientist, Oyu Tolgoi
2-р танхимд явагдах сургалтууд:
14:00 - "Discovering the worlds of vibecoding and MCP servers! " by Amar Amarsanaa | Co-Founder, DuranAI
16:00 - "Covering the Cutting Edge" by Tushigt-Erdene Davaa-Ochir & Gantsatsral Bazar | Tech writers, Unread Media & TenGer TV
18:00 - "Build locally, Grow globally — with erxes" by Enkhtuvshin Narmandakh | CTO, erxes Inc

ХАМТРАГЧ
DevSummit арга хэмжээг ивээн тэтгэгч, хамтрагч байгууллагуудгүй төсөөлөхийн аргагүй. Энэ жил монголын хамгийн инновацлаг, бүтээлч компаниуд арга хэмжээтэй маань хамтарч байна. Монголын технологийн салбарын хөгжлийг хурдасгаж, шинэ үеийн инженерүүдийн мэдлэг боловсролыг дэмжиж буй байгууллагууддаа гүн талархал илэрхийлье.

ХӨТӨЛБӨР
DevSummit арга хэмжээ жилээс жилд хүрээгээ тэлсээр байгаа бөгөөд энэ жилийн хувьд ч гэсэн асар олон агуулгыг хамгийн хүртээмжтэй байдлаар багтаасныг үндсэн хөтөлбөрөөс харах боломжтой.

"DevSummit 2025 - AI Generation" арга хэмжээн дээр уулзацгаая!

Сэтгэгдэл бичих (1)


Z Zul 195.14.221.193
Suraggui heden gar tsuglah yum shiv dee. Jinhene hiij buteej baigaa humuusee oroltsuulahgui hudlaa shulsee uschuulsen yumnuud iltgeh yum baina. Jilees jild tomorson ch chanargui bolood baigaa yum bish uu?