Намрын эхэн сарын мэнд ээ!

Оюутан, сурагчид хичээлдээ орох бэлтгэлээ хангаж, амрагчид хөдөөгөөс хотдоо орж сая нэг ажил эхэлсэн эдгээр өдрүүдтэй зэрэгцэн хотод маань Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) эхэллээ!

Улаанбаатарын эд завгүй өдрүүдэд бензиний хомсдол, талуудын бага хурал давхцаж таарсан ч яг одоо л бид цөлжилтийн тухай хэлэлцэхгүй бол Монгол орны газар нутаг эрчимтэй цөлжсөөр ар араасаа өөр олон асуудлыг дагуулах эрсдэлтэй.

Тиймд энэ удаагийн сонины дугаар маань COP17-г хамгийн “залхуугаар” багцалж бичсэн хөтчөөр голын нүрээ чимсэн юм. Уг талуудын бага хурал нь анх Риогийн конвенц батлагдсанаас хойш 32 жилийн дараа зохиогдож буй. Энд тэнд уг хуралтай холбоотой төрөл бүрийн мэдээлэл явж байгаа ч чухам хурлын талбайн хаана нь ямар хэлэлцээр өрнөж, аль хэсэгт нь, хэдэн цагаас ямар арга хэмжээ зохиогдохыг багцлан ойлгож амжаагүй яваа бол манай хөтөчтэй танилцаад үзээрэй.

Хурлын талбайн хоёр үндсэн хэсэг буюу цэнхэр бүс, ногоон бүсийн ялгаа, хурлын танхимуудын зориулалт гэх зэрэг ерөнхий мэдээллийг голын нүүрэнд багтаасан бол А6 хуудас дээрх бенто хэсэгт илүү нарийвчилсан хөтөлбөрийг оруулж өглөө. Тус нүүрээс ногоон бүсэд зохиогдох байгаль орчин, ус, эрүүл хөрс, хүнс гэх зэрэг цөлжилттэй холбоотой судалгаа, төсөл, инновац, шийдлийн тухай мэдэж аваарай.

Харин ковер зурагт харж байгаачлан монголын инди рок урсгалын төлөөлөл “The Lemons” хамтлагийг онцолж байна. Залуусын андалгүй мэддэг “Мэлхий гүнж” “Monad” “Сүүлийн уянга” гэхчлэн дуунуудаараа танигдсан “The Lemons” хамтлагийн 22 жилийн ой тохиож байгаа бөгөөд ирэх есдүгээр сарын 4-нд хамтлагийн түүхэн дэх хамгийн том задгай талбайд хийж буй бие даасан тоглолтоо хийх гэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор бид хамтлагийн дуу, гишүүд, дууны үгтэй холбоотой сонирхолтой таван фактыг А12-р нүүрэнд багтаасныг сонирхоорой.

Ингээд шинэхэн дугаараа тухлан уншина уу!


онцлох нийтлэлүүд

Би хэрхэн ажилладаг вэ? - “Интерактив” группийн Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Б.Ууганбаяр: Монголбанкнаас ажлын гараагаа эхэлж, улмаар шинэ инновац бүтээх хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдсөн тэрээр оюутны ангийн хоёр найз, багшийн хамтаар компаниа үүсгэн байгуулж байжээ. Унших

10 ертөнц, 10 өнцөг - Эх байгалиа энэрэн хамгаалагчид: Бид энэ удаа Монгол Экологи төвийн National Park-тай хамтран Хорьдол Сарьдагаас Хустайн нуруу, Хөгнө Тарнаас Улаан тайга хүртэл завгүй ажиллаж яваа байгаль хамгаалагч, судлаач, мэргэжилтнүүдийн төлөөллийг урьж оролцууллаа. Унших

Онцлох бизнес - Kind School: Хүнлэг иргэн рүү хөтлөх аялал: Монгол өв уламжлалыг нь таниулах, зөв хүн болгож төлөвшүүлэх гол чиглэлийн дагуу ажилладаг Kind School сургуулийн тухай нийтлэл бүрэн эхээрээ Unread today сайтад 08-р сарын 19-нд нийтлэгдэнэ.

Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn


ТҮГЭЭЛТИЙН ЦЭГ

- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe
- Kino Cafe