Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 эхлээд хэдийн долоо хоног нь өнгөрчээ.
Ирж буй эдгээр хоногуудад хурлаас гарах шийдвэрүүдийг бид чих тавин сонсох учиртай. Яагаад гэвэл Монгол Улс уг хурлаар “Тал хээрийн төлөвлөгөө”-гөө танилцуулж, гурван чухал санаачилгыг дэвшүүлэх юм. Энэ мэт чухал мэдээллийг COP17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дэд дарга, БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамирын ярилцлагаас уншаарай.
Үргэлжлүүлэн голын нүүрүүдэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны томоохон жишээ болж буй "Цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтцийн хөтөлбөр"-ийг дэлгэрэнгүй тайлбарлалаа. Нэг үеэ бодвол манай иргэдийн цахилгаан машин худалдан авах нь нэмэгдэж байгаа ч цэнэглэх дэд бүтцийн асуудал хоцрогдсон хэвээр байгаа юм.
Тэгвэл Засгийн газраас түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах зорилготой “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Улаанбаатар Хотын Худалдааны Танхимаас хэрэгжүүлж буй уг хөтөлбөрөөр 2027 он дуустал нийслэл хот, 21 аймгийн гол замуудыг дагасан 500 түргэн цэнэглэгч станц байгуулах аж. Мөн цахилгаан автомашины давуу талуудыг мэдэхийг хүсвэл А10 нүүрт саатахыг зөвлөе. Сонирхуулахад, 2026 онд л гэхэд дэлхий дахинаа 23.3 сая цахилгаан машин шинээр борлуулагджээ.
COP17 хурлын үеэр болсон олон үйл явдлаас онцлох нэгэн санхүүгийн шийдвэр гарсан нь "Цэнхэр бонд гаргах удирдамж"-ийг Голомт банк анхлан боловсруулсан явдал байлаа. Монголчууд бид нийт усны нөөцийнхөө ердөө 1.9 хувийг эзэлдэг газар доорх уснаас хэрэглээнийхээ 70 гаруй хувийг хангадаг. Гэтэл нийт нөөцийн 98 хувийг бүрдүүлдэг гадаргын ус маань уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ширгэх эрсдэлтэй нөхцөлд байгаа юм. Энэ зохисгүй харьцааг тэнцүүлэх, усны дэд бүтцийг сайжруулахад шаардлагатай санхүүжилтийг босгох механизм нь эл цэнхэр бонд болох аж.
Цаашлаад А13 нүүрээс COP17 хурлыг зохион байгуулах багаас эхлээд орон орноос манай улсыг зорин ирсэн зочид, гийчдийн сонирхолтой яриаг уншихаа мартуузай.
Ингээд дараагийн дугаараар уулзталаа түр баяртай.

онцлох нийтлэлүүд
10 ертөнц, 10 өнцөг - COP17-ийн ажлын алба, оролцогчид: Бид энэ удаа COP17 бага хурлыг зохион байгуулж буй ажлын алба болон газар газраас ирсэн зочдыг онцоллоо. Тэд уг хурлыг зорин ирсэн, тус бүрийн зорилго, шалтгаан, хүлээлтийнхээ талаар бидэнтэй нээлттэй хуваалцсан юм. Унших
Мэдүүштэй - Усны ирээдүйг санхүүжүүлэх цэнхэр бонд гэж юу вэ?: Дэлхийн далайд гарцгүй 44 улсын нэг Монгол Улс COP17 хурал дээр "Цэнхэр бонд гаргах удирдамж"-ийг Голомт банк анхлан боловсруулсан ба уг нийтлэлээр эл үйл явдлыг тоймлон хүргэлээ. Унших
Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn
ТҮГЭЭЛТИЙН ЦЭГ
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe
- Kino Cafe
Сэтгэгдэл бичих

