Өнөөдөр өвлийн тэргүүн сарын 18 буюу хөхөгчин гахай сарын улаан нохой өдөр. Өөрөөр хэлбэл өвлийн улирал, монголчууд бидний хувьд “утааны улирал” нэгэнт эхэлжээ.
Өглөөдөө манантаж, оройдоо суунагласан энэ их утаа нийслэл хот гэлтгүй томоохон аймгуудад амьдардаг иргэдийг ч зовоох болоод олон жилийн нүүрийг үзэв. Утааг бууруулахын тулд төр засаг болон гадаад, дотоодын хувийн байгууллагууд ч гэсэн төрөл бүрийн арга хэмжээ авсаар л.
Олон жилийн турш хуримтлагдсан, олон асуудлын нийлбэр болсон агаарын бохирдол гэх дайсан нэг л өдөр өргөс авсан мэт алга болохгүй нь лав. Иймээс ч бид өвөлдөө бэлдэх буюу угтаа утааны улирлаас хамгаалах дадлуудад нэгэнт суралцжээ.
Агаар цэвэршүүлэгч, тасалгааны ургамал, цонхны шүүлтүүр зэргээр гэр орноо тоноглож, боломж л гарвал агаар салхинд гарч дор бүрнээ хичээж буй. Энэ цаг үед манай редакц утааны улиралд өөрийгөө хамгаалах хамгийн энгийн хэрэгсэл болох утааны маскийг гол дүрээ болгон сонины дугаараа бэлдлээ.
Уншигч та A12-A13 нүүрээс утааны маск яагаад зүүх ёстой, зүүх гэж буй бол ямар төрлийг сонгох хэрэгтэй, тэдгээр төрлүүдийн дундаж үнэ хэдэн төгрөг байгаа тэргүүтэй чухал мэдээллүүдийг аваарай.
Түүнчлэн, өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтыг зарласан бөгөөд хоёр жил дараалан тэргүүлж буй “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийн ярилцлагыг хуваалцав. Энэхүү ярилцлага урьд өмнө нь хаана ч нийтлэгдэж байгаагүй гэдгээрээ онцлог.
Мөн манай редакц уламжлал ёсоор “Хамгийн таатай оффисууд” цуврал нийтэлийн шинэ улирлаа эхлүүлж буй. Эхний дугаарт их хотод маань сүндэрлээд удаагүй байгаа “Алтан Жолоо Тауэр”-ыг онцоллоо.
ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД:
7 хоногийн тойм: OpenAI-ийн драма + Тайсоны тулаан + Ухаалаг шил: Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн хамгийн чухал үйл явдлуулыг тоймлов. Унших
Би хэрхэн ажилладаг вэ? - Дэйрдрэ Лингенфэлдер: Энэ удаагийн зочин бол Монголын ТОП-100 аж ахуй нэгжийн жагсаалтыг хоёр дахь жилдээ дараалан тэргүүлсэн “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер. Түүний ярилцлага тун удахгүй бүрэн эхээрээ нийтлэгдэх болно.
Таатай оффис: Алтан Жолоо Тауэр: Улаанбаатар хотын хамгийн таатай оффисуудыг алдаршуулдаг цуврал нийтлэл шинэ өнгө төрхтэй эргэн ирэв. Унших
Журнал: Лондоны St George's Hospital-ийн эрчимт эмчилгээний эмч Батсуурийн журнал: 2021 оноос хойш Лондон хотын Гэгээн Жоржийн эмнэлгийн зүрх, цээжний хөндийн эрчимт эмчилгээний тасагт резидент эмчээр ажиллаж буй түүний нэг өдрийг өгүүлэв. Унших
Тайлбарлах нь: Уушгиа хамгаалах утааны маскаа зөв сонгох нь: Масктай холбоотой эргэлзээг тайлж, асуултуудад хариулав. Унших
ТҮГЭЭЛТИЙН ЦЭГҮҮД
- Jack’s Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ulaanbaatar Coffee Culture | Бүх салбар
- Tous Les Jours | Central Tower
- Sipster Coffe & Wine House
- Chuu Chuu House
- Science Cafe Ulaanbaatar
- Caffe Bene | Төрийн ордон, TDB, Millenium, УИД, Хүнсний 20, Shangri La, Гутлын 22, Гэгээнтэн, Наадам төв, Хүннү Молл, Макс Молл, Тэнгис, Сансарын Emart, Улаанбаатар их дэлгүүр, СТӨ
- Philosophy Bookstore
- Monte Vino
- Fatima Cafe
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Arig Anya | Blue sky, Улаанбаатар зочид буудал, Жуков
Сонинтой холбоотой бүх төрлийн санал хүсэлтийг newspaper@unread.today хаягаар хүлээн авч байна.
У Уншигч 2024.11.18 202.21.96.212
2024.11.11-ний сэтгэхүйн бодлогын 3-р дасгал дээр 3 шүдэнц хөдөлгөөд яг 3 квадрат үүсгэ гээд өгөгдлөө буруу бичсэн байна шүү. Хариуг нь олох гэж бөөн юм боллоо манай ажил дээр