Уншигч та бүхэнд шинэ долоо хоногийн мэнд хүргэе. 

Өнгөрөгч долоо хоногийн бямба гарагт “Дэлхийн усны өдөр” тохиосон. Энэ өдөр бол “Хүн төрөлхтний амьдралыг тэтгэгч нь гагцхүү ус юм” гэдгийг эргэн санах өдөр билээ. Үнэхээр л бидний алхаж буй шороо, амьдарч буй гэр, идэж буй хоол, өмсөж  буй хувцас, ашиглаж буй цахилгаан төхөөрөмж зэрэг бүхий л зүйлийг бүтээхэд ус ашигладаг. 

Өөрөөр хэлбэл, уснаас ангид зүйл энэ дэлхий дээр нэг ч үгүй билээ. Иймд сонины шинэ дугаараа бид Оюу толгой компанитай хамтран “Дусал бүрийг гүнээсээ хайрлая” сэдвийн дор бэлтгэлээ.  

Ажлын арга барил, амьдралын үзэл баримтлалаа хуваалцдаг “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагын шинэ дугаарын зочноор Оюу толгой компанийн Хүрээлэн буй орчны мэргэжилтэн Д.Батаа оролцлоо. Байгальтай ойр байж, шинэ соргог зүйлс эрэлхийлэх хүсэлтэй тэрээр хэрхэн хүрээлэн буй орчны мэргэжилтэн болж, ажлын  туршлага суусан тухай А7-р нүүрээс уншаарай. 

А8-9-р нүүрийг дамнан байрлах өнгөт хэсэг дээр Оюу толгойн уурхайн усны менежментийг байж болох хамгийн энгийнээр дүрсэллээ. Энэхүү дүрслэлээс тус компани уурхайн үйл ажиллагаандаа усыг ямар зарчмаар, хэрхэн ашиглаж буйтай танилцах боломжтой.  

Ингэхэд гол, нуур, цөөрөм зэрэг гадаргын ус ундны усны эх үүсвэр болж чаддаггүй гэдгийг та мэдэх үү? Улаанбаатар хотын ундны усны хэрэглээ өдөрт дунджаар 160,000-200,000 м.куб байдаг бөгөөд энэ хэрэгцээг 100 хувь газрын доорх усаар хангадаг юм. Энэ мэтчилэн ус, тэр дундаа амьдралыг тэтгэгч гүний устай холбоотой 10 тоог А10-р нүүрээс олж мэдээрэй. 

Олон живаа жилийн тэртээ Монголын говь далай байсан гэх үлгэр домог мэт яриаг уншигч та сонсож байсан уу? Тэгвэл тэр их ус хэзээ, хэрхэн, хаашаа алга болсон талаар, яагаад говь болон өөрчлөгдсөн тухай сонирхолтой нийтлэлийг А12-р нүүрэнд нийтэллээ. Заавал уншаарай.


онцлох нийтлэлүүд

Долоо хоногийн тойм - Өнгөрсөн долоо хоногт дотоод, гадаадад болсон онцлох үйл явдлуудын мэдээг тоймлон бэлтгэв.

Би хэрхэн ажилладаг вэ? - Байгаль орчны салбарт 2008 оноос эхлэн судлаачаар ажиллаж, 2010 оноос Монголын хамгийн том бүтээн байгуулалтуудын нэг болох "Оюу толгой" компанийн Байгаль орчны хэлтэст хүчин зүтгэж буй Хүрээлэн буй орчны мэргэжилтэн Д.Батаатай ярилцлаа. Унших

Сансрын аялал хүний биед хортой юу? - Өнгөрөгч лхагва гарагт сансарт гацсан NASA-гийн нисгэгчид есөн сарын дараа гэртээ ирсэн билээ. Энэхүү үйл явдалтай холбогдуулан сансар хүний бие махбодод хэр аюултайг тайлбарласан The Washington Post-ийн нийтлэлийг орчуулан хүргэж байна. Унших

Монголын говьд байсан далай газрын доорх усны орд болон эргэн ирсэн нь - Говь нутагт байсан далайн ус хаачсан, энэ газар яагаад элсэн говь болсон, эргээд хэрхэн усаар тэтгэгдэж байгаа тухай газрын доорх усны ордтой холбогдуулан тайлбарлав. Унших


түгээлтийн цэгүүд 

- Jack's Coffee | Бүх салбар
- Coffee Namu | Бүх салбар
- Ариг Аня | 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Caffe Bene | Гутлын 22, Хүнсний 20, Макс Молл, Миллениум Молл, Наадам Центр, Улсын Их Дэлгүүр, Худалдаа Хөгжлийн Банк, Тэнгис кино театр, М Плаза, Улаанбаатар Их Дэлгүүр, Их Монгол Төв, Төрийн ордон, Сансарын И-март, Соёлын төв өргөө
- Cafe 44 50
- Casa Del Cafe | Blue sky
- Coffee Bean & Tea Leaf | Наран Молл
- Coffee M | Regis Place
- Coffee Vibes | Coffee Vibes
- Double Shot | Энканто Молл, Туушин зочид буудал
- Grace Coffee House
- Laazy Coffee
- Lotus cafe
- Monte Vino
- Yamaha Music Cafe
- Modern Nomads | Бүх салбар
- Философи номын дэлгүүр
- Sega Coffee shop
- SegaFredo | River Garden, Яармаг
- Sipster Coffee & Wine House
- SU coffee shop
- Sunny thrift store
- SU coffee shop
- Ten cafe
- Tous Les Jours - Central Tower
- UBCab "Black" такси
- UBEats Өдрийн хоол
- Ulaanbaatar Coffee - Занабазарын музей
- Үндэсний төв номын сан | 11-р хороолол салбар
- МУИС-ийн номын сан
- ШУТИС Төв байр, ХУИС, СЭЗИС
- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд